Г.Каспаров Залуучууд үзүүштэй шатар тоглож байна

-Та Талийн цомын блиц тэмцээнд тоглохыг өөрөө хүссэнгүй юу?

-Надад ямар хэрэгтэй гэж. Муу тогловол өнгөрч гэж хэлнэ. Сайн тогловол Каспаров эргээд ирлээ гэж бичнэ шүү дээ. Тоглохгүй уджээ. Комьпютерийн дэлгэц дээр л тоглож байна.

-Гарри Кимович таны тэмцээний талаархи сэтгэгдэл?

-Залуучууд шатар тоглож байна гэдгийг хэлэх хэрэгтэй. Бүрэлдэхүүн нь маш сайн, тоглогчид нь дайчин. Нэгэнт би үзэгч учраас сайн тэмцэлдээсэй гэж хүсч байна.

-Оролцогч нараас та хэнийг онцолж хэлэх вэ?

-Р.Пономарёв итгэл төгс бөгөөд нягт тоглож байна.

-Хамгийн залуу тоглогчийн тухай та юу бодож байна?

-М.Карлсен өөрийнхөө үеийнхнийхээ хувьд сайн тоглож байгаа.

-Тэмцээний өмнө өрсөлдөгч нартаа хожигдоогүй байсан?

-Хэнтэй ч урьд нь тоглож байгаагүй, рейтингээр нь харьцуулах аргагүй юм. 2600-2700-ын ялгаа их, зөрүү нь 100 боловч агуулгын ялгаа их.

-Таныг түүнд тусалдаг гэж сонссон?

-Надад хүсэлт тавьсан юм.Шатрын хөлгийн ард хувилбаруудыг судалж байсан.

-Дэлхийн аварга болох уу?

-Хэлэхэд хэцүү. Зүтгэлээс л шалтгаална. Миний бодлоор тэр Карякинаас илүү нягт хүчтэй тоглодог. Би бол түүнийг төрөөгүй байх үеийн дэлхийн аварга, Карлсен ул суурьтай эсэргүүцэл үзүүлдэг тоглогч, одоо бүх зан ааш, тоглолтын тактикаа төлөвшүүлэх хэрэгтэй.

-Ийм өндөр ангиллын тэмцээнд оролцоход эртдэж байгаа юм болов уу?

-Хэцүү асуулт байна. Минийхээр бол их тоглох хэрэггүй, харин өөрөө аль болох тооцоолох, алдаан дээрээ суралцах хэрэгтэй.

-Борис Гельфанд ойн тэмцээний тоглолтын түвшин Элстэйд болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний халз тоглолтоос өндөр хэмжээнд байна гэж хэлсэн. Энэ тухайд?

-Халз тоглолт маш сул болсон. Бүр эхнээсээ нүүдлүүд нь сул, алдаа ихтэй. Халз тоглолт янз бүр болж өнгөрдөг, гэхдээ нүүдлийн чанар чансаа нь хүчтэй байдаг. Өнгөрсөн халз тоглолтууд эсэргүүцэлтэй тэмцэлдэх чадвар маш өндөр эцсээ хүртэл тоглолтыг өрнүүлж чаддаг байсан.

Зууны мэдээ сонин 279 /2515/
Н.Мөнхбаяр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button