Хуульч Б.Чимэд асуудлаас егөөдөл рүү

Монгол Улсын гавьяат хуульч Б.Чимэд Өнөөгиин улс төр хуульчийн нүдээр хэмээх шинэ номондоо өнөөгиин улс төр нийгмийн байдлыг ийнхүү энгийн егөөдсөн өнгө аясаар томьёолж бичжээ. Номын нээлт өнгөрсөн даваа гаригт болсон бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд манай урьдаа барьдаг үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүдээс эхлээд зохиол бүтээлийг унших дуртай жирийн уншигчид, түүний мянга мянган шавь нар нь хүндэтгэл үзүүлж ирсэн байв. Б.Чимэд гуай энэ номоо бичих болсон тухайгаа ярихдаа би багийн даргаас сайд, анхан шатны хурлаас парламентын гал тогоо, хуулийн багшаас хууль тогтоогч, дээд шүүхийн даргын алба, бас ч үгүй төр барилцаж явсан туршлага дээрээ судалгаа хийж судлаач хүний нүдээр бичсэн гэж байв.

Мөн энэ номын анхны уншигчид болох эхийг бэлтгэгчид, судлаачид энэ номонд Монголын улс төрийн шинэтгэл хийгээд өнөөгиин улс төрийн тогтолцоонд тулгамдаж буй асуудлыг хөндөж басхүү хялбаршуулсан энгийн үг хэллэгээр хүүрнэн бичсэнээрээ өвөрмөц сонирхолтой болсон гэж дүгнэж байв. Уг ном Монголын улс төрийн тогтолцооны шинэтгэл, түүний эрх зүйн үндэс, Монголын улс төрийн тогтолцоон дахь тулгамдсан асуудал, үндэсний эв нэгдлийг хангахад эрх зүйн ач холбогдол, засаглал уу, удирдлага уу гэсэн дөрвөн үндсэн бүлэггэй юм билээ. Зөвхөн өнөөгийн улс төрийн тогтолцооны дэд хэсэгт нь гэхэд хагас ажилтай парламент, саажсан засгийн газар, шоовдорлогдон шүүх, сульдсан сум, баг, иргэний нийгмээр овоглохын учир, жинхлээгүй алба, хуулийн биш мэдрэл-ийн цоорхой зэрэг олон сэдвийг уншигчдын сонирхлыг татахуйцаар бичсэн байв. Энэ номыг Адмон хэвлэлийн газар хэвлэсэн бөгөөд Интер номын их дэлгүүрт худалдаалж байгаа юм.

Зууны мэдээ сонин 279 /2415/
Л. Гэрлээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button