Жолоочыг эрх хасах торгох шийтгэлийн хэлбэрлүү шилжлээ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2006 оны 11 дугээр сарын 07 -ны өдрийн 189 тоот тушаал гарлаа. Уг тушаалаар Замын цагдаагийн албаны үйл ажиллагаанд зарим нэг өөрчлөлтүүд оруулсан бөгөөд ингэснээр замын хөдөлгөөний зөрчил дутагдлыг хянах хяналтыг сайжруулах, жолооч нарт ноогдох хариуцлагыг өндөржүүлэх иргэдэд үйлчлэх үйлчилгээг чирэгдэлгүй болгоход чиглэгдэж байгаа аж. Тухайлбал импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгслийн дугаарыг гаалийн бүрдүүлэлт хийх үед хамт олгож байх. Иргэний бүртгэл мэдээллийн,гаалийн байгууллагатай мэдээллийн нэгдсэн сүлжээтэй болгох гээд олон ажлын нэг доор шийдэж байгаа аж.

Yүний зэрэгцээ бүхий л тээврийн хэрэгслийн жолоочийн анхааруулах талоныг цаашид хэрэглэхийг болон гээж үрэгдүүлсэн үнэмлэхийг дахин шалгалтаар нөхөн олгож байсан үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ хэрэгжээд явж байна.

Жолооч талонгүй болж байгаа нь ямар ач холбогдолтой бөгөөд талонгүй болгох үндэслэл юунд оршиж байгаа талаар ЗЦГ-ын ОНХА-ны ахлах байцаагч, Цагдаагийн хошууч С.Энхтөр ийнхүү тайлбарлаж байна.үideo1
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэмд жолоочийн үнэмлэхний дагалдах талоныг хэрхэн хэрэглэх тухай тодорхой зохицуулалт, журам тогтоогдоогүй, энэ тухай хэм хэмжээ байдаггүй байна. Өнөөдрийн нийслэл, хөдөө орон нутагт тэврийн хэрэгсэл, жолооч нарын тоо эрс нэмэгдсэн өнөө үед дахин шалгалт авч талон сольж өгдөг ажил ийнхүү дуусгавар боллоо.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотод өдөрт дунджаар 700-800 жолооч дахин шалгалтанд орж, 400-500 талон шинээр бичигддэг гэсэн судалгаа байдаг байна. Эдгээр жолооч нар талоноо хаясан гээсэн бусад байдлаар үрэгдүүлсэн үедээ 2000 төгрөгийн төлбөртэйгээр дахин олгох журам одоо үйлчилж байгаа. Энэ үйлчилгээн өргөн хамрагддаг тээврийн хэрэгсэл микро автобус, такси, хувиараа зорчигч тээвэрлэдэг жолооч нарт талон дахин авах байдал их гардаг байна.

Харин энэ 11 дугээр сарын 07 -ны өдрийн 189 тоот тушаал гарсанаар талон дахин авах гэсэн ойлголт иргэдийн дунд, замын цагдаа, тээврийн хэрэгслийн зохицуулч нарын хувьд талон цоолох гэсэн асуудал бүр мөсөн зогсож байгаа бөгөөд харин мөнгөн торгууль тавих болж байгаа юм.

ЗЦГ-ын ОНХА-ны ахлах байцаагч Цагдаагийн хошууч С.Энхтөрөөс мөнгөн торгуулын хэмжээ хэд байх талаар болон ямар ямар нөхцөлд торгох шаардлагатай болж байгааг тодруулсан юм. үideo2
Дэлхийн бусад орнуудад зөвхөн жолоочийн үнэмлэхийн хэрэглэдэг болсон өнөөд үед манай улс дэлхийн энэ жишгийг даган үнэмлэх талон гэсэн хоршоо үгийн YНЭМЛЭХ гэсэн үгээр солж байна. Иргэдийн хувьд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ямар нэгэн зөрчил гаргасан үед мөнгөн торгууль, талон цоолуулах, жолоо барих эрхээ хасуулах гэсэн арга хэмжээг ЗЦГ-аас авсаар ирсэн юм.

Энэ сараар эхэлэн жолоочыг шийтгэх шийтгэлийн хэлбэр нь эрх хасах торгох хэлбэрлүү шилжиж байна. Цаашид ЗЦГ-аас Захиргааны хариуцлагын тухай хуульд торгуулийн хэмжээг өндөрсгөх санал оруулхаар төлөвлөж байгаа аж.
Т.Оргил /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button