Сургуулийн өмнөх болон бага боловсролыг хөгжүүлэхэд зориулж 150 сая төгрөгийн тоног төхөөрөмж гардууллаа

нийт 97 мянган евро буюу 150 орчим сая төгрөгийн өртөг бүхий компьютер, техник тоног төхөөрөмж, гэр цэцэрлэг, цэцэрлэгийн тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнийг УБ хотын Хан-Уул, Чингэлтэй дүүрэг болон долоон аймгийн Боловсрол Соёлын газар, цэцэрлэгүүдэд гардуулах гэж байна.

2006-2009 оны хооронд буюу нийт 3-н жил хэрэгжих Сургуулийн өмнөх болон бага боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл 12 дэд төслөөс бүрдэж байгаа юм. Төслийн эхний жилд буюу 2006 онд Их Британий Хүүхдийг Ивээх Сан

1. БСШУЯ-ны Боловсрол Соёлын Газарт иж бүрэн компьютер, принтер, хувилагч, LCD, дүрс бичлэгийн камер, сканнер,
2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны орон нутагт Мэдээллийн төв нээх санаачлыг нь дэмжиж, 8-н компьютер, мөн тооны принтер, тавилганы хамт
3. УБ хотын Чингэлтэй, 4. Хан-Уул дүүрэг, 5. Баянхонгор, 6. Завхан, 7. Ховд, 8. Хөвсгөл, 9. Дорнод, 10. Сэлэнгэ, 11.Сүхбаатар аймгийн нийт 26 цэцэрлэгт 25 мянган евро буюу 36 гаруй сая төгрөгийн тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүнийг хүүхдүүдийн нас насны онцлогт тохируулан өгч байна.
Мөн дээрх аймгуудад хөдөө амьдардаг, отроор нүүдэллэдэг олон өрхийн хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй, улмаар сургуульд орохгүй байх эрсдэл өндөр байдгийг харгалзан, нийт 53 гаруй сая төгрөгийн өртөг бүхий 16 гэр цэцэрлэгийг гардуулна.

Гэр цэцэрлэг нь хүүхдийн сурч, хөгжих боломжийг хангасан байх шаардлагын үндсэн дээр нэлээд ялгаатай байдаг. ХИС-гаас аймгуудад өгч байгаа гэр цэцэрлэгүүд нэг бүр нь 6 орчим сая төгрөгийн өртөгтэй. Гэр цэцэрлэг бүр өвлийн улиралд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахад зориулагдсан давхар бүрээстэй, шалавч, зуух, яндан, угаалтуур, хивс зэрэг иж бүрэн тоноглолтой, багш хүүхдүүдэд зориулсан ширээ сандал, шүүгээ, гэр цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан ном, тоглоомоос гадна ламинатор, цаас зүсэгч зэрэг төрөл бүрийн сургалтын хэрэгсэлтэй. Мөн нарны эрчим хүчний үүсгүүрийг гэр цэцэрлэг бүрт дагалдуулан өгч байна.

Сургуулийн өмнөх болон бага боловсролын чанарыг сайжруулах нь төслийн үндсэн зорилго нь сургуулийн өмнөх болон бага боловсролын хүртээмж, чанар, үр ашгийг нэмэгдүүлэх, нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх болон бага боловсрол эзэмшүүлэх үндэсний болон орон нутгийн чадавхийг бэхжүүлэхэд оршино.

Дээрх тоног төхөөрөмжийг ХИС орон нутгийн хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд түлхүү хамруулахын тулд, боловсролын салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн ажлаа илүү түргэн шуурхай, чанартай хийдэг болоход дэмжлэг болгон өгч байгаа юм. Бид мөн 2009 он хүртэл буюу төслийн хугацаанд сонгогдсон газарт цэцэрлэг барих, сонгогдсон цэцэрлэг, сургуулийн ариун цэвэр, сургалтын орчинг сайжруулах зэрэг шууд тусламж дэмжлэгээс гадна

• Сургуулийн өмнөх боловсролын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
• Сургуулийн өмнөх болон бага боловсролын үйлчилгээний стандартыг боловсруулах
• сургуулийн өмнөх боловсролын үндэсний сургагч багш, мөн явуулын багш бэлтгэх;
• Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан сургалт зохион байгуулах; эцэг эхчүүдэд зориулсан сургалтын багц материал болон сургалтын модуль боловсруулах
зэрэг бодлого, практикт нөлөөлөх, өөрчлөх томоохон ажлуудыг эхлүүлэн хийж байна.
2006.11.23, Пүрэв.

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button