Төмөр замчдыг оршуулах ажил хойшилж магадгүй

ёсоор тайлбар хийгээгүй байна. Энэ осол 100 хувь төмөр замын удирдлагуудын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж төмөр замчид үзэж байгаа аж.
Босго толгойн орчим ачаагаа чирч дийлэлгүй зогссон 48 вагон нүүрстэй галт тэрэгний зогсолтыг мэргэжлийн үүднээс аргагүй зогсолт гэж нэрлэдэг. Ийм тохиолдолд зогссон вагоны машинистууд хааш хаашаа 800 метрт дохионы бялт тавих ёстой. Гэвч аргагүй зогсолт хийсэн галт тэргэнд тийм бялт ч байгаагүй гэнэ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар туслахаар очиж байсан зүтгүүрт Хангай зөрлөгийн дарга болон гурван машинистаас гадна бас нэг хөндлөнгийн хүн байсан гэсэн яриа гарав. Замын удирдлагууд нас барсан төмөр замчдыг архи уусан байж болзошгүй хэмээн үзэж задлан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан бололтой. Энэ нь төмөр замын удирдлагууд болон хөдөлгөөн зохицуулалтынхан хариуцлагаас мултрах гэсэн нэг оролдлого гэж төмөр замчид ярьж байна.
(Монголын мэдээ 230/2006)
Ц.Сэрх