Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид эмнэлгээс гарчээ

Эдгээр хохирогчдыг Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд цагдаагийн ажилтнуудаар харгалзуулан албадан эмчилж байсан. Зарим хохирогч өлсгөлөнгөө үргэлжлүүлж эм, хоол унд ч идэж уухгүй байсан. Эдгээр хүмүүс долоо хоногийн турш албадан эмчлүүлээд Хан-Уул дүүргийн эмнэлгээс гарчээ.

Тэд харьяа дүүргийнхээ эмнэлгүүд болонтэрээрээ үргэлжлүүлж биеэ сувилуулж, эмчилгээ хийлгэж байгаа гэж Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдлийнхэн ярьж байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, эдгээр 13 хохирогчоос хоёр нь одоо болтол өлсгөлөнгөө үргэлжлүүлж байгаа гэнэ.

Тэд харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн нэгдэлд эм тарилга хэрэглэхгүй, хоол унд идэж уухгүйгээр хэвтэж байгаа бололтой. Бид Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд тэднийг гардан эмчилж байсан дотрын их эмч Б.Долгормаатай уулзахад,
-Эдгээр өвчтөнд манайд өвчний түүх нээж шаардлагатай бүх эмчилгээг хийгээд гаргасан. Бүгд суурь архаг өвчтэй хүмүүс байна билээ. Эмнэлгээс гарахдаа эмчилгээ хийлгэсэн картан дээрээ гарын үсэг зураад гомдолгүй гээд л гарсан шүү дээ гэсэн юм.

(Монголын мэдээ 230/2006)
Ц.Мөнх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button