Yзэгчдийн хүсэлтээр баавгай дахин дуулна

Тэгвэл ням гаригт буюу Улс тунхагласаны 82 жилийн ойгоор Өнгөт инээд хамтлагийнхан хүүхэд багачууддаа Төрийн соёрхолт Ардын жүжигчин А.Очирбатын зохиол Баавгай дуулах уу? жүжгийн дахин толилуулахаар болжээ.

МУГЖ Б.Туяа эгч уг жүжгийн бардам туулайн дүрийг бүтээж байгаа бөгөөд дахин тоглох болсон талаар тодруулсан юм.үideo1

Өнгөт инээд хошин урлагийн хамтлагийнхан урьд өмнө бяцхан хүүхэд багачуудад зориулан Хип хоп өвлийн өвгөн гэж чухам юу болохыг сонирхуулж байсан бол энэ удаад Баавгайг ямар дуучин болохыг сонирхуулах юм байна. Тасалбар нь хүүхэд 1800 төгрөг том хүн 2500 төгрөг байх ажээ. Ардын жүжигчин А.Очирбат энэхүү Баавгай дуулах уу? жүжиг нь анх 1966 онд тайзнаа тавигдаж байсан байна.

Т.Од/olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button