Д.Сүхбаатар архины гүн хордлогоор нас барсан нь тогтоогдлоо

хариугаар талийгаачийг архаг архины хордлогоны улмаас нас барсныг тогтоосон аж. Харин хэвлэл мэдээллээр талийгаачийг нэлээд хэдэн төрлийн хавсарсан өвчтэй байсан талаар мэдээлж байсан ч үүнийг шүүх эмнэлгийн эмч нар үгүйсгэсэнгүй. Мөн талийгаачийн нойр булчирхай, зүрхэнд архины архаг хордлогын улмаас гардаг хэд хэдэн шинж илэрсэн бөгөөд ходоод ужгирсан үрэвсэлтэй байсныг эмч нар онцолж байсан юм. Ташрамд хэлэхэд талийгаачийг хоолны хордлогоор нас барсан.

Түүнийг нас барахаас нэг хоногийн өмнө нэр бүхйй хүмүүсийн хамт хоолонд орсон. Түүнээс хойш гэнэт бие нь муудсан хэмээн шуугих болсон. Энэ талаар шүүх эмнэлгийн эмч нараас тодруулахад, талийгаачийн бүх эд эрхтэнд шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр зөвхөн архины гүн хордолттой нь илэрсэн. Өөр бодист хордсон шинж илрээгүй гэсэн. Талийгаачийн зуурдаар нас барсан шалтгааныг тодруулахаар шүүх эмнэлгийн эмч нар найман хоногийн турш ажилласан байна.

(Өнөөдрийн монгол 225/395)
Х.Ганаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button