Ерөнхий сайд Бээжинд брифинг хийв

Уг брифинг-д гадаадын элчин сайд, түр хамаарагч, дипломат ажилтнууд, БНХАУ болон гадаадын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид нийт 80 гаруй хүн оролцжээ.
Монгол улсын Ерөнхий сайдын айлчлалыг тохиолдуулан БНХАУ-ын Чайна Дейли сонинд Монгол улсын тухай тусгай хавсралтыг тус сонины 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаарт Бээжин дэх ЭСЯ санаачилж хэвлүүлэв. Уг дугаарт Монгол улсын Ерөнхий сайд М.Энхболдын илгээлт, Элчин сайдын ярилцлага, Монгол улсын гадаад хөрөнгө оруулалтын нөхцөл, эдийн засгийн чөлөөт бүсүүд, үйлдвэрлэлийн парк, хөрөнгө оруулах төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хэвлүүлсэн байна. Мөн БНХАУ-ын Глобал Таймс сонинд Монгол улсын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хэвлүүлжээ.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button