Суурь үйлчилгээг нэвтрүүлснээр бусад асуудал цэгцэрчээ

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сан хоорондын 2002-2006 оны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн өрхийг чадваржуулах стратеги Нийгмийн цогц суурь үйлчилгээ хөтөлбөрийн тайлангийн хурал өнөөдөр Улаанбаатар зочид буудал боллоо.

Хүүхдийн төлөө үндэсний газрын хөтөлбөрийн зохицуулагч Я. Байгалмаа дөрвөн жилийн ажлын тайланг танилцуулах хурлын талаар ийнхүү ярьж байна.үideo1
НҮБ-ын Хүүхдийн Сан болон Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлсэн Нийгмийн цогц суурь үйлчилгээ хөтөлбөрийг Дорнод, Өмнөговь, Увс, Дорноговь, Хэнтий аймагт болон аймаг тус бүрээс нийгмийн байр суурь сул хоёр хоёр сумдад хэрэгжүүлсэн байна.

Хэнтий аймгийн Дадал сумын засаг дарга С.Жаргалыг хөдөө орон нутгийн төлөөлөл болгон төслийн хэрэгжилт, үр дүнгээс тодруулсан юм.үideo2

Суурь үйлчилгээг төслийн хүрээнд сайшруулснаар аймаг, сум, дүүрэгт эхийн эндэгдэл багассан бөгөөд мэдээллээс алслагдмал хөдөө орон нутгийн иргэд бодит мэдээлэл хүртэж байсан байна. Мөн сургуулийн өмнөх насны хүүхэд эцэг эхийн гараас шууд багшийн гарт очих нь сурлага хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Тухайлбал эцэг эхтэйгээ үргэлж хамт байсан болохоор хичээл хийх цагт гэр бүлээ бодох ингэснээр сурлага хүмүүжил нөлөөлдөг байна. Төсөл хэрэгжсэн бүхий л газарт дөрвөн жилийн турш гэр цэцэрлэг болон эрүүл ахуйн цэвэр орчинг хууль дүрмийн хэмжээнд барьж хэвшүүлсэн байгаа нь төслийн үр дүн хэмээн үзэж байна.

Орон нутгаас ирсэн төлөөлөгчид ч гэсэн өөр өөрийн нутагт гарсан дэвшилтэд тал болон цаашид юунд анхаарах талаар хамтран ярилцаж байсан юм. Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сан хоорондын 2002-2006 оны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн өрхийг чадваржуулах стратеги Нийгмийн цогц суурь үйлчилгээ хөтөлбөрийн тайлан маргааш Гадаад харилцааны яам дээр үргэлжилэх юм.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button