Яанаа, 8-10 насны биеэ үнэлэгч 150 мянган төгрөг

хэргүүд багтдаг аж. Дэлхий дахинд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж байгаа хэдий ч хяналтдаа оруулахад төвөгтэй хэвээрээ байна. Сүүлийн үед бага насны охид хөвгүүдийг бэлгийн хүчирхийллийн зорилгоор хил давуулан дамлан наймаалах хэрэг хамгийн өндөр ашиг орлоготой гэмт хэргүүдийн хоёрдугаарт явна.

Ер нь мафийн сүлжээнд орж дэлхий дахинд бараагаа нийлүүлдэг гэмт хэргүүдийг зэвсгийн наймаа байнга тэргүүлсээр. Мөн бага насныхан болох 8-13 настай хүүхдүүдийг тоглуулсан порно киноны наймаа хамгийн өндөр ашигтай байдаг гэнэ. Манай урд хойд хөршид энэ төрлийн бизнес нэгэнт хүчээ авч дэлхийн томоохон нийлүүлэгч болжээ. Тиймээс манай улсыг эмэгтэйчүүд, бага насны хүүхдийн наймааны дамжин өнгөрүүлэх бааз болох нөхцөл нь бүрдсэн гэж үздэг аж. Өнөөдрийн байдлаар бага насны хүүхдийг хил давуулан наймаалсан гэх гэмт хэргийн талаар нотлогдоогүй дам яриа байдаг ч хууль хяналтын байгууллагынхан албан ёсоор бүртгэгдээгүй хэмээн няцаадаг.

Гэсэн атлаа хамгийн хачирхалтай нь 8-10 насныхныг худалддаг бүлэг байгаа гэдгийг төрийн бус байгууллагынхан ярилаа. Энэ нь тэдний судалгаагаар илэрч. Гэхдээ хил давуулан наймаалах бус дотооддоо худалддаг юм байна. Дээрх бага насныхныг биеэ үнэлэгч гэж хэлж болохгүй. Учир нь бусдын эрхшээлд гэмт хэргийн золиос болж яваа аж. Ийм бага насныхныг худалдан авагч нар нь өвчингүй, онгон байх. Эсвэл сексийн хувьд нэлээд туршлагатай байх гэсэн хатуухан шаадлагыг тавьдаг болохыг эх сурвалжууд хэлж байсан. Зарим худалдан авагч эрчүүд хоёроос гурван хөвгүүн захиалдаг нь сонин гэнэ.

Төрийн бус байгууллага, Хүний эрхийн болон Хүчирхийллийн эсрэг төвийнхний үзэж буйгаар манай улсын биеэ үнэлэгчдийн талаар авч байгаа арга хэмжээ нь буруу. Эрүүгийн хуульдаа биеэ үнэлэгчдийг хөхүүлэн дэмжээд байгаа худалдан авагчдыг шийтгэх буюу цээрлүүлэх заалт Эрүүгийн болон захиргааны хуулийн алинд ч оруулаагүй нь ихээхэн нөлөөлдөг. Олон улсын жишигт бага насных гэлтгүй биеэ үнэлэгч аваад баригдсан тохиолдолд хамтдаа хуулийн хариуцлага хүлээдэг аж. Хуулийн хэллэгээр биеэ үнэлэгч авч буй хүнийг хэрэглэгч, нийлүүлэгчийн зуучлагч, биеэ үнэлэгчийг бүтээгдэхүүн гэж үзэн оногдуулах хариуцлага нь учирч болох хохирлоос шалтгаалан харилцан адилгүй байдаг юм байна.

Манай улс гудамжинд биеэ үнэлэгчтэй 1990 оноос хойш буюу 16 жил эрчимтэй тэмцсэн ч өнөөг хүртэл амжилтад хүрэх нь битгий хэл хүчирсэнгүй. Хэрвээ худалдан авагч гэж байхгүй байсан бол биеэ үнэлэгч гэж зах зээл дээр бий болоо ч уу үгүй ч үү. Гэтэл сүүлийн үед биеэ үнэлэх байдлыг өөгшүүлэн манайхан янхан гэдэг чинь эртний мэргэжил. Эрт үеэс байсан юм чинь өнөө үед байх ёстой гэж үздэг. Харин өнөөгийн манай орныхон шиг хавтгайрсан хэлбэрт нь байлгах хэрэгтэй юм уу үгүй юү гэдгийг бодох цаг болжээ. Энэ төрлийн судалгаа, цагдаагийн байгууллагад ирсэн мэдээллээр монголын биеэ үнэлэгчдийн ихэнх хувь нь гудамжинд.

Үлдсэн хувь нь баар цэнгээний газар, шөнийн клубууд, зочид буудалд байрласан байдаг. Орлогыг нь сонирхвол 14-15 насныхан дунджаар 25 мянга бөгөөд зуучлагчтай байдаг. 22-25 насныхан 16 мянгын ханштай. Өсвөр насныхан буюу 14-15 насныхан гол төлөв бусдын дарамт шахалтад байдаг учир бэлгийн замын өвчлөлд өртөх магадлалтай байдаг аж. Тэднийг худалдан авагч нь хамгаалалт хэрэглэх нь бүү хэл энэ тухай сонсохыг ч хүсдэггүй. Ингэсэн тохиолдолд ханшийг нь унагаадаг. Эсвэл нэмэлт үйлчилгээ, гаж зуршлаа гүйцэлдүүлэхийг шаарддаг байна. Биеэ үнэлэгчдийг худалдаж байгаа хүмүүс өөрсдөө шинэ бүтээгдэхүүнийг бий болгох шаардлага тавьдаг.

Шинэ бүтээгдэхүүн гэдэг нь онгон байх, гаж зуршилтай хүнийг хүссэн бүхнийг гүйцэлдүүлдэг байхыг хэлнэ. Өмнө нь хэрэглэгчид насны хамааралгүй авдаг байсан бол сүүлийн үед нас, биеийн онцлог гээд бүхий л талаар нь шинжиж худалдаж авч байна. Хүний наймааны зах зээл дээр 14-15 насныхан хамгийн их эрэлт хэрэгцээтэй болоод байгаа гэнэ. Хүйсийн тэгш эрхийн төвийн судалгааныхан биеэ үнэлэгчдийн өнөөгийн байдалд судалгаа хийж явахад нь Бөхийн өргөөний хойно байрлах баарны ойролцоо байнга зогсдог хоёр зуучлагчаас биеэ үнэлэгч ямар үнэтэй вэ. Бага насныхан байвал сайн. Бид гадаадын мэргэжилтэндээ өгөх гэсэн юм гэхэд 8-9 насныхан байна.

150 мянган төгрөгийн үнэтэй гэж хэлж байж. Ийм бага насны хүүхдүүдийг ямар хүмүүс авч байх юм гэхэд,
-Мэдэхгүй. Том том жийптэй ах нар ирээд авдаг гэж хариулсан байна. Мөн дээрх судалгааны үеэр тэдэнтэй уулзаж ярилцахад ихэнх нь бусдын эрхшээлд орсон. Эрүүл мэндээрээ хохирсон байдаг болох нь тогтоогджээ. Ийнхүү бага насныхныг худалддаг зуучлагч нар хүүхдүүдийг сонгож авахдаа ар талдаа татлаа түтлээгүй, хүний үгэнд оромтгойг нь илүүд үздэг. Гол төлөв тэнэмэл, траншейнд өсч торнисон хүүхдүүдийг авдаг байна. Харин өөрсдийнх нь төлөө ажилласны төлөө өмсөх хувцас, өл залгах хоол хүнсээр тасалдуулдаггүй.

Түүнээс биш олсон орлогынх нь тодорхой хувийг өгнө гэсэн ойлголт байхгүй. Бага насныхан хэрэглэгчид очоод ямар нэг өвчин эмгэг авсан, бэртэж гэмтсэн тохиолдолд эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэх тухай яриад хэрэггүй. Өөрсдөө эм тан өгсөн болоод аргалчихдаг. Бүр болохгүй бол өөрөө арга эвээ ол гээд хөөгөөд явуулчихдаг хатуухан хувь заяатай амьдарч байна. Гэхдээ ийм маягаар биеэ үнэлж байгаа хүүхдүүд, худалдагч болох зуучлагчийг баримтаар нотлоод хариуцлага хүлээлгэсэн нь алга.

(Өнөөдрийн монгол 225/395)
Х.Төмөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button