МИАТ-ийн аюулгүй ажиллагааг Австралийн компани шалгана

ажиллагаа, аудитын хэлтсийн дарга Л.Цоодолоос тодруулав.

-Энэ шалгалтыг хийлгэх болсны учир юу вэ?
-МИАТ компани Олон улсын иргэний агаарын тээврийн холбоо буюу IATA-ийн албан ёсны гишүүн байгууллага юм. Тус холбооноос гишүүн байгууллагууддаа хандаж 2007 онд багтаан үйл ажиллагааны аюулгүй байдлын шалгалт хийлгэхийг зөвлөсний дагуу бид энэ төрлийн шалгалт хийдэг найман компанид хандсан. Эдгээрийн дөрөв нь албан ёсоор хариу ирүүлснээс бид Австралийн ACS компанийг сонгож гэрээгээ байгуулаад байна. Энэ компанийг мөн бидэнд Бээжин дэх Боинг компаниас санал болгосон. Бусад компанийг бодвол арай хямд үнэ санал болгосноос гадна Азийн авиакомпаниудтай ажиллаж байсан, ойрхон гээд давуу тал их бий. Эднийх манайхыг нислэгийн аюулгүй ажиллагааны найман чиглэлээр шалгах юм.

-Ингэж шалгуулсны ач холбогдол юу вэ?
-Нислэгийн аюулгүй ажиллагааны шалгалтыг амжилттай давахын тулд бид одооноос олон арга хэмжээ зохион байгуулж байна.
Тухайлбал аюулгүй ажиллагааны шинэ заавар дүрмүүд боловсруулах, сайжруулах, бусад авиа компаниас туршлага судлах, сургалт зохион байгуулах гээд ажил их байна. Энэ аудитыг амжилттай давснаар манай компани олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аюулгүй ажиллагааны төвшинг хангах юм. Үүний ач холбогдлыг тайлбарлах нь илүүц байх.

(Өнөөдрийн монгол 225/395)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button