Шуугиан тарьсан 250 сая хаачих вэ

төгрөг хуваарилахаар төсөвт тусгасныг тойрог бүрт 250 сая төгрөг болгохоор өөрчилж, Шадар сайдын хөрөнгө оруулалтын багцад тусгахаар болжээ. Уг саналыг УИХ-ын сонгуулийн тойрог бүр дээр 250 сая төгрөгийн хөрөнгнөр хөгжлийн хнрннгө оруулалт хийх зориулалтаар бүс нутгийн болон орон нутгийн хөгжлийг дэмжихэд зориулж одоогийн төсөвлөсөн хөрөнгөн дээр есөн тэрбум төгрөгийг нэмж тусгах гэсэн томьёоллоор Төсвийн байнгын хороо ч мөн дэмжсэн.

Өнгнрсөн мягмар гарагт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүд ширүүхэн маргалдаж байсан. Ард түмний намын дарга тэргүүтэй нэр бүхий долоон гишүүн 250 саяас татгалзахаар иргэний зориг гаргасан нь эгэл иргэд бидний хувьд бахархалтай л санагдлаа. Нээрээ л Э.Бат-Үүл гишүүний хэлдэгчлэн ардчилсан сонгуулийн зарчим алдагдаж, улс төрийн авлига гэгч байж болох. Харин гишүүний энэ үгийг УИХ-ын дарга Ц.Нямдорж тас цохиж, 250 сая төгрөгийг ямар зориулалтаар олгох гэж байгаа нь тодорхой байгаа. Тэр мөнгийг кармаалж давхисан хүн байвал нэр устай нь гаргаад ир.

УИХ-ын гишүүдийн санаачилсан ажлыг санаатайгаар, улс төрийн зорилгоор мушгин гуйвуулахаа боль. Би ингэж хариулъя. Юу гэж ойлгоно вэ, дураараа болцгоо гэж омогдсон. Хариуд нь Э.Бат-Үүл энэ саналыг Төсвийн байнгын хороо ямар учраас дэмжсэнийг тодруулахыг хүсч, гэхдээ мэдээж шадар сайд байхдаа энэ саналыг гаргаж ирсэн Ч.Улаанаас хариулт авахгүй гэхчилэн цамнав. Л.Гүндалай гишүүн дээрх саналыг эсэргүүцэн элдвээр оролдоод, сүүлдээ эгээтэй л уйлсангүй.

Тэрбээр УИХ-ын гишүүд эхлээд 10 саяыг ичингүйрэн авч байсан. Дараа нь зуу зуун саяыг Элбэгээд уурлаж байгаад авч байсан. Одоо 250 саяыг сайхан юм ярьж байгаад авах гэж байна. Ингэж болохгүй. Ер нь энэ саналыг анхнаасаа хэн гаргасан юм бэ гэж хэсэг эрэн сурвалжилсан боловч мухардав. Сөрөг хүчин ч гэсэн энэ асуудлыг эсэргүүцэхийн оронд дунд нь ороод тугийг нь мандуулж гүйхээ болиоч гэж АН руу ч агсарч үзлээ. Санал хураалтаар дэмжигдэхийн алдад Миний өмнөөс хэн нэг нь кноп дарчихаж. Наранцацралт уу, Сономпил үү, хэн бэ.

Шударгаар хүлээн зөвшөөрвөл 100 ам.доллар өгье гэхчлэн жүжиглэж гарлаа. Спикер яаж тэсч байнаа гэмээр гайхалтай хүлээцтэй байснаа сүүлдээ тэвчээр нь барагдав бололтой. Эргэн тойронд чинь сайд нар байна. Наад асуудлаа Засгийн газартаа орж ярь гэснээр Л.Гүндалай нэг хэсэгтээ номхорсон. Мөн зарим гишүүд асуудалд зарчмын байр сууринаас хандаж, Шадар сайдын багцад суулгасан 7.6 тэрбум төгрөгийн зарцуулалт, үр дүнгийн биелэлт ямар байгаа талаар сонирхсон. Шадар сайдын сонсголыг өмнө нь зарлагын хяналтын дэд хороогоор хэлэлцсэн, одоогоор 67 хувийн биелэлттэй яваа. Нийслэлд үүнээс арай хоцронгуй байгаа.

Ерөнхийдөө тухайн орон нутгийг хөгжүүлэх, амьжиргааг дээшлүүлэх, эмнэлэг, цэцэрлэг, сургууль мэтийн эмзэг салбаруудыг засч тохижуулах зэргээр зориулалтын дагуу зарцуулагддаг гэсэн тайлбарыг өгч байлаа. Ямартай ч хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр нэгэнт 87.3 хувиар дэмжигдсэн энэ санал эцсийн хэлэлцүүлгээр бараг батлагдах байх гэдэгтэй олон хүн санал нийлж байлаа. Үнэндээ энгийн, улс төржөөгүй нүдээр харахад тойрогтоо 250 саяыг зарцуулсан хүнтэй өөрийгөө таниулахад хамаг байдгаа гөвчихсөн нэр дэвшигчид яаж өрсөлдөж, хэрхэн ялалт байгуулах билээ. Хэцүүхэн сонгууль болох нь ээ дээ.

Тэгтэл зарим гишүүд нь өмнөх 100 сая төгрөгөө юу болоод өнгөрснийг мэдэхгүй гэх. Бидний татварт төлсөн мөнгө улстөрчдийн, тэр ч байтугай аль нэг аймгийн Засаг дарга ч юм уу, ИТХ-ын дарга нарын илтгэлд уран гоёор бичигдээд халаас руу нь гүйгээд орно гээд бодохоор харамсалтай байгаа биз дээ. Тухайлбал, Улаанбаатараас сонгогдсон 20 гишүүний мөнгө нийлээд нэг томоохон бүтээн байгуулалт болох юм гэнэ. Хаана хэд нь дашийн шог болсныг хэнээс нэхэх вэ. Өнөөх эдийн засгийн дахин хуваарилалт гэдэг нь энэ үү. Эрхэм түшээдийн хувьд бол гарын үсэг зурахаас өөрөөр нэг их хамаарахгүй л гэж байгаа юм. Худлаа, тэгж сайхан ярьж батлуулж авчихаад хэнийг дарамталж, хэдийг нь саахаа тэд сайн мэднэ.

(Өнөөдрийн монгол 225/395)
Ж.Одгэрэл

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button