Монгол жангар нэг боть нь 25 мянга

Хөлгөн их судар болох энэхүү бүтээлийг дэлхийн оюуны соёлын үнэт дээжис болсон бүтээлүүдтэй эн зэрэгцэх төдийгүй, агуулгын цар, уран сайхны хүчээр давуу туурвил гэж эрдэттэн судлаачид үнэлдэг билээ. Тэгвэл Төв Азийн Илиада, Одиссей гэж өргөтжилдөг энэхүү бүтээлийг Монголчууд анх удаагаа хэвлүүллээ. Анх удаагаа гэсэн учир нь урьд өмнө гарч байсан Жангар туулъс нь Эзэн Богд Чингис хаан Их Монгол Улсаа байгуулсны 800 жилийн ойн жилд гарч байгаагаар онцлог юм.

Монгол жангар туулийн талаар Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэй Тангадын Галсан ийнхүү ярьж байна.үideo1
Жангар хэмээх түүхэн бүтээлийг урьд өмнө Ц.Дамдинсүрэн, У.Загдсүрэн, Т.Дүгэрсүрэн, Ж.Цолоо зэрэг олон эрдэмтэд Жангарын бүлэгийг цуглуулах, нийтлэх ажлыг хийж байсанг уншигч та бүхэн мэдэж байгаа бизээ. Монголын эрдэтэдийн эрдмээр удирдаж, авьяастны ухаанаар хэлхэгдсэн хөлгөн их тууль, монголчуудын оюуны өмч болох бүтээлийн Тангадын Галсан иж бүрдмэл сонгодог эхээр нь нэгтгэн 2 боть болгон Мөнхийн үсэг компанид хэвлүүлжээ.

Монгол жангар бүтээл нь эхний ээлжинд хоёр мянган хувь хэвлэгдээд байгаа аж. МУ-ын тэргүүн хадагтай О.Цолмон энэхү бүтээлийн иргэдийн гар дээр хэвлэгдэн очиход хөрөнгө мөнгөөр бүрэн санхүүжилсэн байна. Иж бүрдмэл сонгодог эх боть тус бүр нь 25 мянган төгрөгөөр худалдаалагдах бөгөөд цаашид оюутан сурагчид гарын авлага болгон бүлэг тус бүрээр хэвлүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button