Япон улс тусламжийн гараа сунгалаа

Ноот бичигт Монгол Улсын Гадаад хэргийн сайд Н.Энхболд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ичихаши нар гарын үсэг зурахлаа.
Тусламжийн дүн нь Төслийн бус буцалтгүй тусламж-ийнх 800 сая иен, Хүнсний буцалтгүй тусламж-ийнх 200 сая иен бөгөөд үүнийг төгрөгт шилжүүлбэл тус бүр 8 тэрбум болон 2 тэрбум төгрөгтэй тэнцэх юм.
Төслийн бус буцалтгүй тусламж-ийг Монгол Улсын санхүүгийн бүтцийг сайжруулах зорилгоор Монголд шаардлагатай бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг гадаадаас худалдан авах хөрөнгө болгон олгодог бөгөөд худалдан авсан бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг дотооддоо худалдан борлуулж, борлуулалтын орлогоо Хуримтлалын орлогын сан-д төвлөрүүлнэ. Энэ удаагийн Хуримтлалын орлогын сан-гийн хөрөнгийг Боловсролын болон Эрчим хүчний салбарт зориулан ашиглах юм.
Түүнчлэн Хүнсний буцалтгүй тусламж-ийг Монгол орны дотоодын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлдэг бөгөөд энэ удаагийн хүнсний тусламж нь 15 дахь удаагийн тусламж юм. Худалдан авсан буудайг Төслийн бус буцалтгүй тусламж-ийн нэгэн адил Монголын Засгийн газар дотооддоо зохистой үнээр худалдан борлуулж, үүнээс олсон Хуримтлалын орлогын сан-гийн хөрөнгийг Хөдөө аж ахуйн салбар зэрэг нийгэм эдийн засгийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрт зориулан өргөн ашиглахаар төлөвлөөд байна. Энэхүү тсуламжийн нот бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Я.Ичихаши дээрхи 2 төрлийн буцалтгүй тусламжаар олгох хөрөнгө болон Хуримтлалын орлогын сан-г Монгол Улсын хөгжилд үр өгөөжтэй ашиглахыг оцлон хүсэж байсан.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button