Онц хэрцгийгээр амийг нь хөнөөгөөд гудамжинд хаясан байжээ

гудамжны ойролцоо нас барсан эмэгтэйн цогцос байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу цагдаагийн шуурхай хэсэг хэргийн газар очиход онц хэрцгийгээр хөнөөгдсөн байж болзошгүй эмэгтэй хүний нүцгэн цогцос байсан байна. Хэргийн газрын анхны үзлэгээр хоолойг нь боомилсон ором, нүүрэнд нь зодож цохьсоноос үүдсэн олон тооны шарх сорвитой 30-35 насны эмэгтэй хүнийг чармай нүцгэлээд хөл толгойг нь нийлүүлэн хаясан байжээ.

Талийгаачийг онц хэрцгийгээр зодож нууц эрхтэн болон бөгс рүү нь элдэв зүйл чихэн зовоон тарчилгаж хөнөөсөн нь үзлэгээр тогтоогдсон байна. ЭЦГ, УМБГ, НЦГ-ын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн хамтарсан шуурхай хэсэг томилогдон ажиллаж байна. Өчигдөр орой бид энэ хэргийг үйлдсэн гэмт этгээдийг олсон эсэхийг ажлын хэсгийнхнээс тодруулахад Уг хэргийг үйлдсэн гэмт этгээдийг одоогоор олоогүй байна. Мөн нас барсан эмэгтэй хэн болохыг ч олж тогтоогоогүй байна гэсэн хариу өгсөн юм.

(Монголын мэдээ 225/395)
Б.Орхон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button