ХДХВ-ийн халдвар хурдацтай тархаж байна

Нөхөн Үржихүйн Эрүүл Мэндийн /НҮЭМ/ Үндэсний 4-р бага хурал энэ сарын 27-28-ны өдрүүдэд бага хурлаа хийхээр болжээ. Энэхүү бага хурлаар НҮЭМ Үндэсний гурав дах шинэчилсэн хөтөлбөрийн төслийг хэлэлцэж үндэсний зөвшилцөлд хүрэх болон НҮЭМ-ийн эм хэрэгслээр тогтвортой хангах стратегийн төслийн хэлэлцэж тохиролцох гэсэн хоёр асуудлыг хөндөх ажээ.

Эхийн эндэгдэл
2001 онд эхийн эндэгдэл 100 мянган амьд төрөлтөнд 169.0 байсан бол жил дараалан буурч өнгөрсөн жил 93.0 болж 1.8 дахин, нялхсын эндэгдэл мянган амьд төрөлтөд 30.4 байснаа 20.7 болж 9.7 хувиар буурсан судалгаа байна. Эх, хүүхдийн эндэгдэл энэ хурдацаараа цаашид буурвал МХЗ-д хүрэх нөхцөл бүрдэж байгааг харуулж байна. Эхийн нас баралтын 28.6 хувийг малчин, 54.7 хувийг ажилгүй эхчүүд эзэлж байна. Эндсэн эхийн дундаж нас 29, эмнэлэгт хүрэх зай дунджаар 61.8 км байна. Малчин эхчүүд илүүтэй эндэж байна. Төрөх насны эмэгтэйчүүдийн 46.0 хувь нь суурь өвчтэй байгаагийн дотор шээс ялгаруулах замын үрэвсэлт өвчин, цус багадалт, зүрх судасны болон хоол боловсруулах эрхтний өвчин зонхилж байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 47.1 хувь нь төмөр, 37.1 хувь нь Д аминдэмийн дутагдалтай байна. Жирэмсэн эмэгтэйчүүд төмрийн бэлдмэлийг зохих зааврын дагуу уухгүй зөвхөн жирэмсний сүүлийн сард 70.7 хувь нь хагас дутуу хэрэглэсэн байна. 2000-2004 онд эндсэн эхчүүдийн 21.4% нь жирэмсний хяналтанд хамрагдаагүй, 17.3% (54) нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үеийн аюултай шинжийг мэдэхгүй, тусламж авах мэдлэг сулаас шалтгаалсан нас баралт эзэлж байна.

ЭМЯ-ны Бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Алтанцэцэг эхийн эндэгдэл буурсан гэж байгаа гэвч өнөөдөр амаржих газрын хүчин чадал муу байгаа. 4-р бага хурал дээр шинээр амаржих газар барих талаар санал санаачлага гаргаж байгаа эсэх талаар тодруулсан юм.үideo1
Жирэмсний хяналт, эхчүүдийн амрах байранд амарсан эхчүүдийн тоо, жирэмслэхээс сэргийлэх эм, хэрэгслийн хэрэглээ, ерөнхий боловсролын сургуульд хичээл заах багш нарын хангалт нэмэгдэж, охидын төрөлт, жирэмсэн эхчүүдийн дундах цус багадалт буурч Үндэсний хөтөлбөрийн гол гол шалгуур үзүүүлэлтүүд хугацаанаасаа өмнө биелэгдсэн байна.

НҮЭМ-ийн Үндэсний хөтөлбөр амжилттай хэрэгжихэд НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан, ДЭМБ, Монгол-Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Азийн хөгжлийн банкны НҮЭМ, Эсэн мэнд амаржихуйн болон эхийн эндэгдлийг бууруулах хөтөлбөр, төслүүдийн техникийн болоод санхүүгийн тусламж дэмжлэг маш их үүрэг гүйцэтгэсэн байна.

Бэлгийн замын дахлал хомсдол
2002-2006 онд Дэлхийн мянганы хөгжлийн зорилт болох эхийн эрүүл мэндийг сайжруулах ажлыг гүйцэтгэх явцад олон бэрхшээлтэй тулгарч байгаагийн нэг нь бэлгийн замаар дамжих халдварын тархалт улам нэмэгдэх хандлагатай болж, эсэн мэнд амаржихад сөрөг нөлөө үзүүлж байна.
Монгол улсын хэмжээнд 2005 оны байдлаар БЗДХ-ын 15315 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 47.4 хувийг эзэлж байгаа аж. 1990-2005 онд төрөлхийн тэмбүүтэй 287 хүүхэд төрсөн нь жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн байдалд тавих хяналт, холбогдох мэргэжпийн кабинетуудын хамтын ажиллагаа суларсан, хүн амын дунд БЗДХ-ын тархалт ихэсч байгааг харуулж байгаа аж. Үндэсний хөтөлбөрт дэвшүүлсэн 10 мянган жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах тэмбүүгийн өвчлөл 2000 онд 61.0 байсан бол 2006 онд 45.0-аас доош болгох зорилт тавьсан хэдий ч 91.8 болж нэмэгдсэн нь тулгамдсан онцгой асуудал болж байна.

Монгол улсад энэ оны 9-р сарын 5-ны өдрийн байдлаар ХДХВ/ДОХ-ын 25 тохиолдол бүртгэгдэж, ДОХ-ын улмаас 4 хүн нас барсан баримт байна. Анх 1992 оноос 2004 он хүртэлх 12 жилийн хугацаанд нийт 5 тохиолдол бүртгэгдэж байсан бол сүүлийн нэг жилийн дотор 11 тохиолдол, өнгөрсөн 9 сарын 5-ны өдрийн байдлаар 9 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь манай улсад ХДХВ-ийн халдвар хурдацтай тархах нөхцөл бүрдсэнийг харуулж байна.

НҮЭМ-ийн Үндэсний 4-р бага хуралд төрийн болон төрийн бус байгууллага хамтран оролцож байгаа бөгөөд НYБ-ын Хүн амын сангийн ахлах зөвлөх Д.Мөнхөөгөөс ямар асуудал дэвшүүлэн оролцох талаар тодруулсан юм.үideo2
Yр хөндөлт
Үр хөндөлтийн тоог бүрэн мэдээлэхгүй, эрүүл мэндийн үндэсний дүн бүртгэлд бүрэн тусгагдахгүй байна. Үр хөндөлт жирэмсний эхний 3 сарын дотор эмэгтэйчүүдийн хүсэлтээр хийгдэж байхад хугацаа хэтрүүлэн хууль бусаар үр хөндүүлэх тохиолдол буурахгүй, түүний хүндрэлээр эх нас барж байна.

ЭМЯ-ны Бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Алтанцэцэг монголд хийгдэж байгаа үр хөндөлтийн талаар ийнхүү ярьж байна.үideo3
Алслагдсан нутгийн хүн амд НҮЭМ-ийн мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээ хүргэхэд дэд бүтцийн хөгжил муу байгаа нь бэрхшээл учруулсан хэвээр байгаа нь ажиглагдсан байна. Хотын захын хорооллын эмзэг бүлгийн хүн ам, шилжин суурьшигчдын нэлээд хэсэг нь НҮЭМ-ийн мэдээлэл, үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа юм.

Энэ сарын 27-28-ны өдрүүдэд болох Үндэсний 4-р бага хуралд нийтдээ 24 сая төргрөг зарцуулагдах аж. Хөрөнгө зарж хуралдаж буй уг хурал нь бодлого, хөтөлбөр, стратегийн талаар үндэсний хэмжээнд зөвшилцөж хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button