Тусгаар тогтносон инээд-ээр инээж үз

Өнгөт инээд хамтлаг нь Монгол улсдаа төдийгүй хилийн чанадад хошин урлагийг сурталчилах, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хамтлагуудын нэг билээ. Улс тунхагласны 82 жилийн ойд зориулан Тусгаар тогтносон инээд шоу тоглолт нь хамтлагийн жүжигчид нийтийн дууны шилдгүүдтэй хамтран тоглож байгаар онлцог юм. Тухайлбал МУГЖ Батсүх , СТА Батсайхан, СТА Эрдэнэтунгалаг дуучин Чулуунбаатар, Банзрагч, Амарбаясгалан, Нарантунгалаг жүжигчин Чапи, Суурь, Классик жем хамтлаг оролцох ажээ.

Тугаар тогтносон инээдийн цагнааг дуу хуураар мялаах МУГЖ С.Батсүхээс яагаад хамтран уран бүтээл хийх болсон талаар тодруулсан юм.үideo1
Тоглолтын тасалбарын 7000 төгрөг бөгөөд Hi fi-ийн бүх салбар дэлгүүр, UB palase-ийн кассаар зарагдаж байгаа аж. Yүнээс гадна Өнгөт инээд хамтлагийнхан нийслэлчүүд дээ Номин, Миний дэлгүүр -ийн сүлжээгээр Монгол улс тунхагласаны өдрийн мэндчилгээг тараах ажээ.

СТА С.Өлзийхүү тогтолтоо яагаад улс тунхагласаны өдөр хийх болсон талаар ийнхүү тайлбарлаж байна.үideo2
Өнгөт инээд хамтлаг өнгөрсөн хугацаанд Аавын цээж, Соёолон тарваганы тоос, Цатгалан оюутан, Ээ дээ энэ эрчүүдүү, Тэмээний боодог, Хайрын хязгаар, Терминатор буцаж ирсэн н, Азын бууз, Эрийн гурван наргиа, Хөгжилтэй гацуурхан ба хип хоп өвлийн өвгөн, Горьд магнай, Түц-ний Дагина, Хүний эхнэр хөөрхөн зэрэг 40 гаруй бие даасан хошин шоу тоглолтоороо үзэгч олонтой уулзсан байна. Харин энэ удаад Тусгаар тогтносон инээд -ийг та бүхэнд мэдрүүлж амтыг нь үзүүлэх нь ээ.

Т.Оргил /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button