Маамуу нааш ир эгшиглэлээ

Монголд энэ дуyг сонсож өсөөгүй, мэдэхгүй хүнийг эрээд олохгүй л болов уу? Tэгвэл Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Төрийн шагналт Д.Лувсаншарав гуайн 80 насны ойтой давхцан уг дуу 50 нас хүрлээ.
Хөгжминй зохиолчийн 80 насны ойд зориуласан арга хэмжээ энэ 7 хоногт болох бөгөөд өнөөдөр улс орон даяар бүх цэцэрлэгүүд түүний Маамуу нааш ир дууг нэгэн зэрэг эгшиглүүлж, ойг нь тэмдэгллээ.
Чингэлтэй дүүргийн 73-р цэцэрлэгийн дунд бүлгийн хүүхдүүдийн уг дууг хэрхэн дуулсаныг сонсоно уу? Тус бүлгийн сурагч Мянганбаяр ярьж байна.
үideo1
Мөн ойн хүрээнд Маамуу нааш ир хүүхдийн дууны уралдаан болох бөгөөд Лувсаншарав гуай Муур, Харандаа, Галуу зэрэг хүүхдийн 10 гаран дуу бичссэн байна. Томоохон уран бүтээлээс дурдвал 8 дуурь бичсэнээс хамгийн анхных нь Хан бүргэд дуурь бөгөөд Дуу бүжгийн эрдминй театр 20 жилийн дараа дaхин энэ дуурийг нь тоглох ажээ. Үүнээс гадна Дарханы залуучууд театр хамгийн сүүлд Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарчийн хамт бүтээсэн ‘Их хааны хатад түүхийн домогт оргилуун дуурийг тоглохоор Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байгаа ажээ.
Түүний зохиосон нийтийн 500 орчим дуу байдаг гэдэг. Тэгвэл 1940-өөд оны үед зохиогдсон Xурдан зээрд, Mалчны уралдаан нарын дуунаас авахуулаад сүүлийн үеийнх нь уран бүтэл болох Хэрлэн, Би чамд хайртай зэрэг дуугаар нь нэгдсэн том гала концерт тавих гэж байгаа гэсэн.
Ямартай ч энэ долоо хоног ихийг хийж бүтээсэн азай бууралын уран бүтээлээр буцалсан өдрүүд байх бололтой.

/Оллоо.МН/
Б.Ц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button