Стратегийн орд газруудыг нууцалж байна уу?

Үүнд төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийгдсэн бол 51 хувийн хөрөнгөөр хийгдсэн бол 34 хүртэл хувийг нь гэж тодотгосон байгаа. Орд газрын жагсаалтын талаар Үйлдвэр, худалдааны яам санал гаргаж, Засгийн газар хэлэлцэн батлах ёстой. Мөн иргэний хөдөлгөөнийнхий зүгээс ч нэр бүхий 17 орд газрыг стратегийн гэж үзэх ёстой гэсэн санал гаргасныг хэвлэлүүд мэдээлсэн. Гэхдээ одоогоор энэхүү стратегийн гэж тооцогдох орд газруудын талаар албан ёсны мэдээлэл үгүй байна. Зарим эх сурвалжийн мэдээгээр Үйлдвэр, худалдааны яам болон иргэний хөдөлгөөнийнхний саналыг нэгтгээд 50 гаруй ордыг стратегийн ач холбогдолтой хэмээн тодорхойлохыг зарчмын хувьд дэмжсэн. Ингээд УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон ч одоо хүртэл чимээгүй байна.

Хэвлэлээр Ерөнхийлөгчийн ОХУ-д, Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлалыг өнгөртөл хав дарж байх нууц үүрэг өгөгдсөн гэсэн мэдээлэл гарав.
Стратегийн орд газар гэж чухам юу болох, ямар орд үүнд хамрагддаг талаар хүмүүс ойлголт багатай нь нууц биш. Дэлхийн улс орон бүр стратегийн орд газраа янз бүрээр тогтоосон байдаг. Нэг хэсэг нь ашигт малтмалынхаа төрлөөр, нөгөө хэсэг нь орд газрынхаа нөөцөөр нь стратегийн орд газрыг тогтоодог юм байна. Тухайлбал, Чили улс зэсийн орд газруудаа стратегийн орд газраар тодорхойлжээ. Учир нь тус улсын эдийн засгийн хөгжилд зэсийн орд газрууд онцгой нөлөө үзүүлдэг аж. Харин Канад улс ураны орд газруудаа стратегийн гэх тодотголд хамруулсан гэнэ. Манайхны хувьд зарим нь бүр гол, булгийн ус ашиглаж, байгаль экологид нөлөө үзүүлж байгаа юм чинь алтны уурхай, цооног болгон энд хамрагдах ёстой гэж тунхагласан.

Харин зарим мэргэжилтнүүд Тавантолгой, Оюутолгойгоос бусад нь стратегийн орд газар гэсэн тодотголдоо нийцэхгүй хэмээн шүүмжилж байна. Манайхан стратегийн орд газраа үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний эсвэл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй болон үйлдвэрлэх боломжтой гэж тодорхойлж байгаа.
Харин орд газруудын жагсаалтыг ихээхэн сонирхож байгаагийн нэг тал нь эндээс аль орд газрын хэдэн хувийг төр эзэмших нь ерөнхийдөө харагдах учир гадаадын хөрөнгө оруулагчид ихээхэн сонирхож байгаа гэнэ. Нөгөө талаас төсөвт цаашид хэдэн төгрөг орж ирэх боломжтой болох вэ гэсэн дүр зураг ч харагдах юм.

Ардын эрх сонин 229 /507/
А.Туяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button