Мөөгөнцөртэй хуучин хувцас өмссөөр байх уу

харийнхны янз бүрийн хуучин нойтон хувцас өмсөх дуртай гэхэд хилсдэхгүй… Яагаад ингэж хэлэх болсон нь мэдээж учиртай. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар хуучин хувцас буюу комиссын бараа худалдаалдаг 26 бөөний цэг, 21 жижиглэн худалдааны төв, 364 лангуу байгаа аж. Энэ нь зөвхөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтад хамрагдсан нь.

Манай улс Солонгос, Япон, Герман, АНУ зэрэг орны хуучин хувцсыг ихэвчлэн худалдахаар Швед, Бель-ги, Шинэ-Зеланд, Гонгконг, Финланд, Канадаас тусламжийн шугамаар хуучин хувцас импортлодог аж. Харин хүмүүст Монголын болон Хятадынх л биш бол өөр хаанахынх байх нь огт хамаагүй. Герман, АНУ-гаас ирж байгаа юм чинь хуучин байсан ч хувцаснууд нь чанартай, боломжийн гэж ярьдаг.
Үнэхээр эдгээр хувцас нь эрүүл ахуйн шинжилгээнд орсон бол хамаа байж уу. Гэтэл хоёр гурван жил дарсан хувцас байддг нь олонтоо гэж мэргэжлийн хүн ярьсан юм.

Хуучин хувцасны бөөний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэд барааныхаа сер¬тификат, гаалийн баримтдаа шинжилгээнд хамрагдсанаа тэмдэглээгүй байдаг байна. Мөн шинжилгээнд хамрагдсан ч жижиглэнгийн худал¬даа эрхлэгчид бөөндөж аасан бараагаа зарж дуусалгүй хоёроос гурван жилээр лангуун дээр тоос шороонд дарагдуулан хадгалдаг. Манайд зарагдаж байгаа хуучин хувцас худалдаалагчдьгн 85 хувь нь ил задгай талбайд, 10 хувь нь түрээсийн байранд, таван хувь нь чингэлэгт зардаг болохыг шалгалтаар илрүүлсэн байна. Ташрамд сонирхуулахад, хуучин хувцасны импорт 2000 онтой харьцуулахад 2005 онд 963.2 тонн буюу 75.8 дахин нэмэгдсэн гэсэн статистик тоо гарчээ. Комиссын гэх тодотголтой хувцсыг хүнсний дэлгүүр, цайны газар, ТYЦ гээд хаанаас л бол хаанаас авч болно. Хүний өмчс, хэрэглэж байсан хуучин хувцасны хажууд бидний идэж уудаг хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалж л байдаг. Энэ байдлыг тоодог ч хүнгүй болжээ. Тэгвэл комиссын хувцас нь элдэв өвчин агуулж байдаг болохыг мэргэжлийн хүмүүс тогтоогоод байгаа. Гэтэл манайхан дотуур хувцаснаас эхлээд өмд гутал цүнх сав гээд хүний биед өмсч, углаж болох бүхнийг л оруулж ирдэг. Хямд төсрийг нь бодоод худалдан авсан дотуур хувцас бэлгиин замын халдварт өвчний эх үүсвэр болж, гутал пүүз зэрэг нь хөгц мөөгөнцөртэй гээд дурьдаад байвал ой гутмаар…

Мөн шалгалтын явцад комиссын хувцас худалдаалдаг газруудын 99.5 хувь буюу бараг бүгдээрээ ажлын байрны нөхцөл, үйлчилгээний чанар хангалтгүй, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулаагүй, ариутгал халдваргүйжүүлэлт огт хийлгээгүй зэрэг зөрчил илэрчээ. Ажлын байр ч яамай гэхэд, комиссын хувцас худалддаг дэлгүүр, лангууны худалдагч, ажилчид нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд 100 хувь хамрагдаагүй аж.

Хэдийгээр хүний хуучин хувцас худалдан авч байгаа хздий ч ямар өвчин хуучтай хүний гараас худалдан авч байтааг мэдэх аргагүй. Гадаадын өндәр хөгжилтэй улс орнууд үйлчилгээний байгууллагын хүнийг сонгохдоо эрүүл мэндийг нэгдүгээрт, харьцааны соёл зэргийг удаад нь тавьдаг. Гэтэл манайд эсрэгээрээ. Хэн хүнээс хэдэн төгрөг цуулахад 2005 онд 963.2 тонн буюу 75.8 дахин нэмэгдсэн гэсэн статистик тоо гарчээ.
Кпмиссын гэх тодотголтой хувцсыг хүнсний дэлгүүр, цайны газар, ТҮЦ гээд хаанаас л бол хаанаас авч болно. Хүний өмсч, хэрэглэж байсан хуучин хувцасны хажууд бидний идэж уудаг хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалж л байдаг. Энэ байдлыг тоодог ч хүнгүй болжээ.

Тэгвэл комиссын хувцас нь элдэв өвчин агуулж байдаг болохыг мэргэжлийн хүмүүс тогтоогоод байгаа. Гэтэл манайхан дотуур хувцсаас эхлээд өмд гутал, цүнх сав гээд хүний биед өмсч, углаж болох бүхнийг л оруулж ирдэг. Хямд төсрийг нь бодоод худалдан авсан дотуур хувцас бэлгиин замын халдварт өвчний эх үүсвэр болж, гутал пүүз зэрэг нь хөгц мөөгөнцөртэй гээд дурьдаад байвал ой гутмаар…
Мөн шалгалтын явцад комиссын хувцас худалдаалдаг газруудын 99.5 хувь буюу бараг бүгдээрээ ажлын байрны нөхцөл, үйлчилгээний чанар хангалтгүй, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулаагүй, ариутгал халдваргүйжүүлэлт огт хийлгээгүй зэрэг зөрчил илэрчээ. Ажлын байр ч яамай гэхэд, комиссын хувцас худалддаг дэлгүүр, лангууны худалдагч, ажилчид нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд 100 хувь хамрагдаагүй аж.

Хэдийгээр хүний хуучин хувцас худалдан авч байгаа хэдий ч ямар өвчин хуучтай хүний гараас худалдан авч байтааг мэдэх аргагүй. Гадаадын өндөр хөгжилтэй улс орнууд үйлчилгээний байгууллагын хүнийг сонгохдоо эрүүл мэндийг нэгдүгээрт, харьцааны соёл зэргийг удаад нь тавьдаг. Гэтэл манайд эсрэгээрээ. Хэн хүнээс хэдэн төгрөг салгачих хэлтэй амтайг нь илүүд үздэгийг нуух юун.

Түүнчлэн комиссын бараа худалдаалдаг 26 бөөний цэг, 21 жижиглэн худалдааны төв, 364 лангуунаас 258 зөрчил дутагдал илрүүлжээ. Үүний 32.9 хувь буюу 85 зөрчлийг газар дээр нь арилгуулж, нэг аж ахуйн нэгжид тавин мянган төгрөгийн торгууль тавьж гурван дэлгүүрийн ажиллах эрхийг бүр мөсрн зогсоосон гэж УМХГ-ын байцаагч Ш.Баярмаа ярьлаа.

Манайхан хуучин хувцас дундаас гутал, пүүзийг илүү худалдан авдаг аж. Гэтэл комиссын гутал нь мөөгөнцөр, шивэр зэрэг даавар өвчнүүд үүсгэдэг юм байна. Жаахан л багадаж байна аяндаа суначих байх гээд
тохирохгүй гутал өмсэх нь элбэг. Гэтэл энэ нь хөлөнд гэмтэл өгч, арьсны үрэвсэл, цусны төрлийн халдварт өвчин тусах магадлал өндөр байдаг гэнэ. XXI зууны тахал болох ДОХ ч тусах магадлалтай байна шүү дээ. Энэ өвчний вирус цусаар дамждагийг хэзээ ч мартаж боломгүй юм. Хэдэн төгрөг хэмнэж байгаа нь энэ гээд эрүүл мэндээрээ хохирч, хэмнэснээсээ илүүг зарж болохыг сануулах гэсэн юм.
Үнэхээр аль хямдыг сонгодог нь бидний зан. Гэсэн хэдий ч чанартай, болом¬жийн үнэтэй бараа бүтээгэдэхүүнийг эх оронд маань хийдэг болчихож. Биднийг Хятадын, комиссын хувцас гэж хошуурч байхад үндэсний үйлдвэрлэл маань аль хэдийнэ хөгжөөд зөвхөн худалдан авагч, үйлчлүүлэгч та биднийг хүлээж байна, цаана чинь.

АНУ, Герман, Солонгос гээд өндөр хөгжилтэй орнуудад манай үйлдвэрийн бараа үнэхээр эрэлт хэрэгцээтэй байдаг аж. Арга ч үгүй биз. Хамгийн чанартай бас хямд болохоор тэр.

Гэтэл бид өөрсдийнхөө хийснийг өмсөхгүй заавал комиссын хуучин хувцсанд хэдэн төгрөгөө үрэх хэрэг байна уу.
Шалгалтын явцад 37 нэгжээс найман төрлийн бараанаас 88 сорьц авч шинжлэхэд хувцасны 83.3 хувь нь хлорын, 10 хувь нь бромын нэгдлээр халдваргүйжүүлэлт хийсэн бол 6.7 хувь нь огт ариутгал халдваргүйжүүлэлт хийгээгүй аж. 30 сорьцоос хөгц мөөгөнцөр илэрсэн бөгөөд үүний 66.7 хувь нь гутал, пүүзнээс илэрсэн байна. Хуучин хувцасны 82.8 хувийг борлуулах зорилгоор импортлодог.
Огт шинжилгээнд хамрагдаагүй 227 аж ахуйн нэгж, иргэд хуучин хувцас импортлосны ердөө 58-хан нь шинжилгээнд хамрагдсан гэсэн бичигтэй байсан юм.

(Өнөөдрийн монгол 226/396)
Д.Цэнгүүн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button