Гишүүд албан тушаалаа урвуулан ашиглав уу

Үүний жишээ нь саяхан гишүүдийн дэмжсэн 250 сая төгрөг. Төр төмөр нүүртэй төрийн гишүүд нь ширэн нүүртэй болж гэсэн гишүүний үг үнэнд ойр очиж байна. Тэгж хэлэхээс яах юм бэ. Хэвлэлд бичсэнээр бол эрхэм гишүүд эхлээд 10, тэгээд 100, одоо 250 саяыг авч байгаа юм чинь дараа жилээс 500 саяыг эсвэл нэг тэрбум гэх юм болов уу. Ард түмэн нь гишүүдээр мөнгө дамжуулахыг нийтээрээ эсэргүүцээд байхад л урдаас нь та нарын эрх ашгийн төлөө хөрөнгө оруулалт хийж байна хэмээн бидний тархийг угаахыг хичээнэ.

Өнгөрсөн жилийн 100 сая төгрөг бидний гарт ирээгүй. Зөвхөн зөвшөөрлийн бичиг л өгөх эрхтэй байсан шүү дээ гэж хүртэл гоморхож үзлээ. Манай УИХ-ын гишүүд намын эрх ашгаа эн тэргүүнд тавьдаг гэхэд хилс болохгүй. Тэгээд л манай, танай нам хэмээн ач тач үзэлцдэг билээ. Тэгвэл намын нэрийг ч дурсахгүй үе бас байна аа. Бүлэг, зөвлөлөөс хамтарсан ажлын хэсэг гаргаад л дорхноо саналын багцад оруулчихав.
Хатуухан хэлэхэд мөнгө хуваарилуулах болохоороо намын байр суурь гэж байхгүй, харин хувийнх байна гэж хэлж болно. Тэгээд үүнийг эсэргүүцсэн Батж.Батбаяр гишүүнийг ажлын хэсэгт орсон юм байж ажиллаагүй байна шүү гэж шуүмжилж байх юм. Энэ ч бага хэрэг. Бүр шоучинаар нь хүртэл дуудаж байгаа. Яагаад гэбэл гишүүд өөрсөддөө мөнгө хуваарилж байгааг эсэргүүцсэн гишүүд хуурамч дүр эегэж улс төр хийж байгаа этгээд гэнэ..
Уг 250 сая төгрөгийң түүхийг ярих юм бол Засгийн газраас аймаг бүрт 500 сая төгрөгийг хуваарилахаар оруулж байсан юм. Гэтэл УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээр очоод гишүүдэд өгөх болж
хувирсан хэрэг.

Аймагт биш гишүүдэд өгөх болсон шалтаг нь юу вэ гэвэл Засаг дарга нар уул овоо тахиад, шал дэмий юманд үрээд дуусгана гэсэн хардалтыг хэлж байгаа.
Засгийн газар УИХ-ынх нь байр солигдчихоогүй бол тухайн аймаг орон нутгаас хэрэгцээтэй хөрөнгө оруулалтын талаар хүсэлт тавьж холбогдох байгууллагаар шийдүүлээд тэндээ л очих учиртай.
Гэтэл гишүүдийг иргэд хардаж байна. Аргагүй шүү дээ. Энэ мөнгийг ард түмэн татвар нэрээр төрд өгч байгаа юм чинь. За яахав, орон нутгийн хөгжлийг дэмжихэд зориулж зарцуулья гэж итгэе. Хүмүүсийн бухимдлыг төрүүлээд байгаа нь уг мөнгөөр хаанахын ч юм бэ нэг сургууль юм уу эсвэл замыг зассан болж дундаас нь хэн гишүүний танил компанийн захирал хэчнээн төгрөг, тэр гишүүн бас хэдийг өөртөө үлдээх бол гэдэг нь мэдээж. Ер нь УИХ-ын гишүүдийг албан тушаалаа урвуулан ашигласан гэдгээр шалгахад ч буруудахгүй болов уу. Гишүүдийн үндсэн үүрэг бол хууль санаачилж батлах биз дээ.

Манай улсын хууль батлах дээд байгууллага УИХ, эрх барих дээд байгууллага Засгийн газар хэмээн Үндсэн хуульд заасан байгаа. Тэд эрхээ хэтрүүлж үүргээ мартаж байна. Дараагийн сонгууль гэсэн бодол гишүүдийн нүүрийг ширлэж, ичих булчирхайг нь гээж. 250 сая төгрөгийг авахгүй гэсэн гишүүд байгаа нь сайн л даа. Гэхдээ дордохын долоо шүү. Та хэлсэн үгийг нь эргээд нэг саиадаа гэж хэлмээр байх юм. Одоо гишүүнээр ажиллаж байгаа хүнд 250 сая төгрөг дахин сонгогдох боломж олгож байна. Нэр дэвшигч бүхэн ижил нөхцлөөс өрсөлдөх ёстой шүү дээ. Надад бол уг нь 250 сая төгрөг авах сайхан байна. Сонгуулийн сурталчилгаагаа хийгээд орхино.

250 сая төгрөг өгөх гэж байгааг эсэргүүцэж байгаагаараа улс-төрчийн хувьд тэнэг юм хийж байгаагаа ойлгож байна. Гэхдээ энэ чинь цаад утгаараа 2008 оны сонгуульд хийж байгаа улс төрийн хөрөнгө оруулалт. Ийм их мөнгөтэй хүнтэй хэн өрсөлдөх юм. Сонгуулийн хуулиар 10-хан сая төгрөг зарцуулах эрхтэй нэр дэвшигч яаж бидэнтэй, надтай өрсөлдөх юм бэ. Гишүүдийн дундаас иргэний зориг гаргаж байгаа нь сайшаалтай боловч 250 сая төгрөгийг аваад юунд зарцуулах нь тодорхой байгаа биз.

(Өнөөдрийн монгол 226/396)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button