В. Путин Оросын тэмүүллээс Европ айх хэрэггүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын тэмүүллээс Европ айх хэрэггүй гэсэн гарчигтай өгүүллийг Британийн The Financial Times сонинд нийтлүүлжээ. Пүрэв гаригт Финляндад нээгдсэн Орос-Европын холбоо гэсэн саммитын өмнө уг өгүүлэл нийтлэгдсэн байна.
2007 онд хугацаа нь дуусч байгаа хамтын ажиллагаа, хамтран ажиллах гэрээний оронд гарч ирэх шинэ гэрээн дээр бид удахгүй хамтран ажиллаж эхэлнэ. Орос-Европын холбоо гэсэн арваннэгдүгээр сарын саммит тэрхүү гэрээнд шинэ түлхэц болно гэж бид найдаж байна. Одоо өрнөж байгаа бидний яриа хэлцэл ирээдүйн гэрээний олон талд санаа бодол маань нийлж буйг харуулж байна. Тэр нь тодорхой бөгөөд улс төрийн ач холбогдолтой ирээдүйд чиглэгдсэн, эрх тэгш хамтын ажиллагааны зорилго, механизмыг заасан баримт байх ёстой гэж Оросын тал үзэж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч бичжээ.

Хамтарсан баримт бичиг дээр ажиллах нь ОХУ, Европын холбоог ойртуулж өгнө гэж найджээ. Ирээдүйн хэлэлцээр харилцан дайсагналтад төгсгөл авчрах ёстой. Харьцангуй өсч байгаа харилцан хамааралтаас айгаад байх юм бол бид хамтын ажиллагааныхаа шинэ хуудсыг нээж чадахгүй. Европ Оросын хамааралд орно гэж ярьж байгаа хүмүүс бол Орос-Европын харилцааг зөвхөн хар цагаанаар харж, түүнийгээ өөрийн харийн гэсэн хуучирсан загварт шахан оруулахаар зүтгэж буй хэсэг. Ийм үзэл бодол бодит байдалтай холбоо багатай, гэхдээ түүний улс төрийн сэтгэмж, практикт тогтвортой нөлөө үзүүлж байгаа нь Европыг хуваах шинэ шугам гаргаж ирэх аюултай гэж Путин үзэж байна. Биднийг салгахын тулд өнгөрснийг ашиглах ёсгүй. Учир нь бид түүхийг шинэчлэн бичиж чадахгүйд хүрнэ. Бидний өнөөгийн зорилго бол Орос-Европын холбоо хоёр нь хамтран ажиллагч, эсвэл холбоотон байх нийтлэг ирээдүйг бүтээх хүчийг нэгтгэх явдал. Орос энэ талаар ажиллахад бэлэн. Европт үр бүтээлтэй хандлага давамгайлна гэдэгт би найдаж байна гэж Ерөнхийлөгч өгүүлжээ.

Путин бичихдээ Орос бол оюун санаа, соёл, түүхэн талаасаа Европын гэр бүлийн байх ёстой гишүүн. Хэдийгээр Европын холбоонд элсэхээр эрмэлзэхгүй байгаа ч ирээдүйн талаар би бодохдоо бидний хувьд тэгш эрхтэй стратегийн хамтын ажиллагаа явуулахгүй, нэгдмэл зорилго, үнэт зүйлт тулгуурласан салбар үгүйг би харж байна. Ерөнхий үнэт зүйлийнхаа талаар ярихдаа бид Европын иргэншллийн олон хэлбэрийг хүндэтгэн үзэх ёстой. Бие биедээ хиймэл стандарт хүчээр тулгах нь утгагүй бөгөөд буруу гэжээ. ЕХ, Орос хоёр сүүлийн жилүүдэд улс төр, эдийн засгийн чухал хамтрагч нар болсныг Путин онцлов. Орос ба Европын холбоо бүх нийтийн эрх зүйн чангаралтын төлөө байгаа. Энэ эхний ээлжинд дэлгэрүүлэхгүй байх дэглэм. Тактикын талаар зөрөлдөөнтэй ч Ойрхи Дорнодын сөргөлдөөн, Ираны цөмийн хөтөлбөр гэсэн олон улсын ээдрээтэй асуудлуудыг шударгаар шийдэх хүсэл биднийг нэгтгэж байна хэмээн Путин бичээд Европын холбооны хөгжлийг ОХУ анхааралтай ажиглаж байгаа гэжээ

Дараагийн арван жилд бид бие биеэсээ юу хүснэ вэ? Бид хүмүүсийнхээ төлөө юу хийж чадах вэ гэдгийг шийдэх ёстой гэж би бодно гэж Путин бичсэн байна.
Европын холбооны 24 гишүүн ба Польшийн хооронд гарсан зөрөлдөөний дэвсгэр дээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн өгүүлэл хэвлэгдлээ. Орост Польшийн хатуу хандлага хүсэн хүлээж байсан үр Дүнг нь авчрахгүй байгаа болон Эрчим хүчний хартийн хатуу журмыг Оросын Газпром-д зөөллөх болж байгаа тухай өмнө нь мэдээлж байлаа. Орос-Европын холбооны хэлэлцээрт хориг тавьсан Польш одоогоор хожигдолтой явж байна Польшийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд тавьсан хориг цуцлагдаагүй бөгөөд эрчим хүчний түлшний үнэ өссөн хэвээр байна.

Польшийг уламжлалт холбоотнууд нь болох Балтийн орнууд дэмжсэнгүй. Сануулахад Европын холбоон дахь Польшийн төлөөлөгчид Орос-Европын холбоо-ны 2007 онд дуусч буй гэрээний оронд байгуулах шинэ гэрээний талаар хийх хэлэлцээрт хориг тавьсан юм. Орос хөдөө аж ахуйң бүтээгдэхүүнд нь тавьсан хоригоо цуцлаад Эрчим хүчний хартид нэгдсэний дараа өөрсдийн тавьсан хоригийг цуцална гэж Польшийн Засгийн газар мэдээлсэн билээ. Ерөнхийлөгч В.Путин Эрчим хүчний харти өнөөгийн хувилбараар Орост батлагдахгүй гэдгийг нэг биш удаа мэдэгдэж байлаа.

Ардын эрх сонин 229 /507/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button