Залуу эмэгтэйг зэрлэгээр хөнөөгөөд гудамжинд хаяжээ

Дуудлага авсан цагдаагийнхан хэргийн газар очиход 30 гаруй насны, урт хар үстэй царайлаг эмэгтэйг зэрлэгээр хөнөөгөөд нийслэлийн 28 дугаар сургуулийн ойролцоохь гудамжинд хаясан байжээ. Эмэгтэйн хоолойг нь боосон байдалтай, нурууг нь хугалан мөчлөн хөнөөсөн байна.
Цагдаагийнхан эл хэргийг согтуу этгээд үйлдсэн байж болзошгүй гэсэн анхны таамаглалыг гаргаад байгаа аж. Учир нь, согтуу хүн газрын чиг баримжаа алдчихдаг учраас гэмт хэргийн ул мөрөө баллахын тулд ойрхон газрыг хол гэж тооцоолдог тал бий. Тиймээс энэ хэргийг үйлдсэн этгээд удахгүй олдох магадлалтай аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button