Зөв хүнээ олжээ

Бүхэнд нийцсэн үнэхээр зөв сонголт байлаа. Тэрбээр Хилийн цэрэгт байлдагчаас генерал болтлоо урт хэцүү замыг туулсан хүн. Ёстой л халуун чулуу долоосон жинхэнэ эр цэрэг. П.Сүндэв генерал томилолтоор эх орны ажилла гэсэн газарт ажиллаж, амьдралын дунд хатаагдсан жинхэнэ эр цэрэг мөн. Хилээ хамгаалах, тусгаар тогтносон байдлыг түүн шиг мэдэрч ойлгох цэргийн хүн олон биш байх.

Магадгүй Цэдэн-Иш генералын дараагийн хүн гэхэд болох бизээ. Энэ хүн цэрэгт хатаагдсан хүн. Монгол эх орныг тэр чигээр нь цээжиндээ багтааж явсан, хилчдийн бахархал болсон хүнийг Монголын аюулгүй байдлыг хамгаалах үнэнхүү зөв суудалд нь тохоон томилжээ. Тэрбээр хилийн амьдралыг ч, ардын армийг ч мэднэ, иргэний амьдралыг ч мэднэ. Монголд юу заналхийлж байгааг ард түмний өмнөөс өмгөөлж чадах нууцыг хамгаалж чадах юуг яах ёстойг мэдэх хүн томилогдсонд энгийн ард болоод цэргийнхэн их дотно хүлээж авлаа.

Тэрбээр чанга үедээ чанга, зөөлөн үедээ зөөлөн, юмыг их өргөн хүрээтэй бодож сэтгэдэг цэргийн сэтгэлгээний томоохон зүтгэлтэн мөн. Би чамд олон зүйл хүлээлгэх, гэхдээ эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй хилчдийн маань тухай буруу сэтгэл өвөрлөхийг би хэнд ч зөвшөөрөхгүй. Манайхан нэг л их том зүйл яриад байдаг. Гэхдээ улс орны хөгжил гэдэг чинь маш бага зүйлээс эхэлдэг юм. Бүр нарийн хэлбэл ширхэг чулуу хүртэл эх орны маань эхлэл байдаг юм шүү дээ. Чи залуу хүн, миний яриа чамд уйтгартай санагдаж магадгүй. Бүр дургүй чинь ч хүрч байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ямар ч тохиолдолд хүний үгийг сонсох чадвартай байх юм бол чи өөрийгөө, бусдыг ялж чадна… П.Сүндэв генерал ингэж өгүүлсэн. Хэдийгээр энэ яриа бараг жилийн өмнө болсон ч одоо хүртэл мартагддаггүй билээ.

П.Сүндэв генералын ахалсан ажлын хэсгийнхэнтэй хил тойрч таван хоног явсан. Ингэж явах үед илүүтэй ажиглагдаж байсан зүйл нь генералын ажил хийж байгаа хүнийг их бага гэлтгүй урамшуулж, зөвлөгөө өгдөг нь. Мйн хил орчмын газар нутгийг дэндүү гэмээр сайн мэдэж байсан нь гайхалтай санагдаж аргагүй л байлдагчаас генерал хүртэл явсан амьдралын тойрог нь нүдэнд харагдах шиг болж билээ.
Сэтгүүлч бидний тав хоногийн аяллын дийлэнх нь хилийн заставуудад байсан. Хэдийгээр застав, харуулын байруудад командлагч ирэх шум биднээс түрүүлж хүрч бүх зүйлийг бэлтгэсэн байдаг ч генералын нүднээс өчүүхэн ч зүйл гадуур өнгәрч байсангүй. Нэг харахад дэндүү жижиг зүйлээр хөөцөлдөөд байгаа юм шиг хэрнээ амьдралд жижиг зүйл байдаггүй юм байна даа гэсэн ухаарлыг хэн хүнд төрүүлж чаддаг хүн.

Саяхны нэг өдөр Хил хамгаалах ерөнхий газарт очихдоо генералтай тааралдсан юм. Амар мэндийг нь мэдэв үү, үгүй юу баахан загнуулсан. Генералын намайг буруутгасан гол зүйл нь өнгарсән долоо хоногийн нэгэн сонинд Бригадын генералыг аж ахуйн нярав болгож доромжилж бичсэнд байв. Тухайн үед хэзээ байтлаа урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурддаг болов хэмээн дотроо эсэргүүцсэн ч дуугүй өнгөрүүлэхээр шийдсэн ч та буруу ярьж байна гээд ам алдчихсан. Ам алдахаар барахгүй, та хэвлэлийнхнийг буруу ойлгож байна. Хүн болгон адилгүй. Нэг нь буруу ойлгож, буруу зөрүү бичлээ гээд бусдыг нь буруутгаж болохгүй байх. Ер нь долоо, арван хоногийн сонин, өдөр тутмын сонин гэдэг чинь тусдаа зүйл гээд л … авч өгсөн.

Генерал нэг их том харснаа дуугүй яваад өгсөн. Харин түүнийг давчихлаа даа хэмээн өөртөө онгирч байсан минь энэ үед алга болсон. Тэр бүү хэл өөрөөсөө ичиж билээ. …Миний бодлоор хамгийн их мздээлэл солилцож болдог газар нийтийн унаа санагддаг юм. Өглөө ажилдаа явахаар микроавтобуст суутал Хил хамгаалах ерөнхий газрын даргыг Ундэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргаар сонгосон тухай ярилцаж байх юм. 40 гаруй насны, болдог хүнээ сонгож дээ. П.Сүндэв генерал л тэр ажлыг хийж чадна. Шударга, ажлаа мэддэг, сайн хүн дээ хэмээн магтах нь чихний гадуур өнгөрсөнгүй. Овоо доо. Ганц ч гэсэн томилгоо иргэдэд таалагдаж, тэдний сэтгэлд хүрч байвал гэсэн бодлыг тээсээр ажилдаа ирлээ. Тийм дээ, хариуцлага өндөр, эрх мэдэлтэй уг ажилд хилийн цэрэгт байлдагчаас эхлэн алба хаасан мэргэжлийн хилчин, сүүлийн найман жил Хил хамгаалах ерөнхий газрын даргын албыг хашсан хошууч генерал П..Сүндэвийг томилсон нь цагаа олжээ. Монголын тусгаар тогтнолд хэрэгтэй хүн ширээгээ
эзэллээ.

(Өнөөдрийн монгол 226/396)
Х.Санаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button