Монгол улс халамжийн улс боллоо гэж гишүүд халаглав

Нийгмийн халамжийн тухай хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон тэтгэмжийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэх эсэх талаар санал хураав. УИХ-ын гишүүн, НХХ-ийн сайд Л.Одончимэдийн мэдээлснээр бол Хүн амын төрөлт, өсөлтийг төрөөс дэмжих бодлогод нийцээгүй, эх хүүхдийг амьжиргааны төвшингөөр ялгаварлаж байна гэсэн санал гомдол олон нийтийн байгууллагаас төдийгүй иргэдээс байнга гарч байгаа гэнэ.

Иймд энэ үндэслэл шаардлагын дагуу эх хүүхдэд төрөөс дэмжин олгож байгаа нмйгэм хамгааллын тэтгэмжийг ядуу, нэн ядуу гэсэн нөхцлийг тавихгүйгээр бүх эхчүүдэд жирэмсний таван сартайгаас эхлэн олгохоор УИХ-аас 2006 онд баталсан хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна. Ингэснээр жирэмсэн болон төрсан бүх эхчүүд тэтгэмж авах эрхтэй болох бөгөөд нийгмийн халамжийн тухай хуулиас энэ заалт хасагдах ажээ. Хуулийн энэ өөрчлөлттэй уялдуулан 13.5 мянган эхчүүд шинээр тэтгэмж авах эрхтэй болох бөгөөд 2007 оноос эхлэн олгоход 3.2 тэрбум төгрөг нэмж шаардагдах тооцоо гарчээ. Дараа нь энэ талаар гишүүд ямар саналтай байгааг сонслоо.

А.Бакей;
-Ядуу болон нэн ядуу гэдэг төвшинг ямар шалгуураар тогтоогоод байна аа. Ихэнх хүмүүс амьжиргааны эдгээр төвшинд хамаарахыг зрмэлзэж, төрөөс тэтгэмж авч амьдрах сонирхолтой боллоо

Л.Одончимэд
-МҮЭ. Засгийи газар ажил олгогч эздийн холбоо зэрэг холбогдох газруудаас хамтран амьжиргааны баталгаат төвшинг ингэж аигилн? болох юм аа гэдгийг бий болгосон. Тиймээс энэ оны эцсээр ирэх жилийг Заегийн газраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгож байгаатэй холбогдуулан ангиллын тоог цөөрүүлж цомхотгон, улам ойлгомжтой болгох ажлыг эхлэхээр толөвлөөд байгаа.

Д.Нямсүрэн
-2007 оны төсвийн төслөөс харахад нийгмийн халамжийн мөнгө улам өсч байна. Нийт 200 орчим тэрбум төгрөгийг энэ чиглэлээр зарцуулж байна. Эндээс харахад Монгол Улс халамжийн улс болж хувирах гээд байна. Жишээ нь 55 нас хурээгүй эх хүүхэд нь 18 нас хүрээгүй бол хүүхдийн мөнгө, дээр нь олон хүүхэдтэй, Алдарт эх-ийн одонтой бол одонгийн мөнгө авч байна. Ажил хийдэг бол нийгмийн даатгалын мөнгө, бусад тэтгэмж гээд. Ийм маягаар халамжийн мөнгүүд давхардаж, хүссэн болгонд өгөх зарчим үйлчилж эхэлж байгааг анхааръя. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр жинтэй анхаарах шаардлагатай байна. Ажил олголтын чиглэлээр зарцуулах мөнгө нь халамжийн тэтгэмжийнхээс даруй 10 дахин бага байгааг юу гэж ойлгох вэ?

Д.Одончимэд
-Yнэхээр ийм зөрүү байгаа нь бодит үнэн. Хөдөлмөр эрхлэлтийн санд хуримталсан мөнгийг өмнөх жилүудэд бүрэн зарцуулж ашиглаж чадаагүй. Тиймээс ирэх жилээс уунд анхааралтай хандаж, ирээдүйгээ харсан хөрөнгө оруулалтад голлон хөрөнгө хаяхыг зорино. Нөхцөлт мөнгөн тэтгэмжийн 20 мянгыг нийгмийн даатгалтай эхчүүдэд олгоно, Төрөлт, эрүүл мэнд, гэр бүлийг төрөөс дэмжиж байгаа бодлого чиглэлээр үүнийг зайлшгүй олгох нь зүйтэй юм.

Л.Пүрэвдорж
-Хүүхдийн мөнгийг аваагүй хуухэд олон байгаа юм бил эз. Тиймээс тэдгээр хүмүүст уг мөнгийг авахаас татгалзах эрхийг нь нээлттэй болгох, мөн талархаж урамшуулах нь зуйтэй. Жишээ нь баян айлын хүүхдэд заавал гурван мянган төгрөг зулгүйдаж өгч яах гээд байгаа юм бэ.

С.Ламбаа
-Үүнийг давхардуулж олгохгүй гэх үндэсгүй. Яагаад гэвэл нийгмийн даатгалын 70 хувь нь ажил хийж байгаа хүмүүсийн хувьд жирэмсний өмнөх хоёр cap, төрсний дараах хоёр cap, нийт дөрвөн сарын хязгаарлалттай. Гэтэл бидиий бүх эхчүүдэд өгөх гээд байга а нь жирэмсний дөрвөн сартайгаасаа эхлэзд арван cap үргэлжлэх тэтгэмж. Ингээд ажил хийдэг нь дөрвөн cap, ажилгүй нь 10 сарын турш 20 мянган төгрөг авах болчих гээд байгаа юм. Тиймээс ажлын хэсэг дээр бид ярилцахдаа ажил хийдэгт нь урамшил болоод явна биз гэдэг утгаар үүнийг давхардал гэж үзэхгүй байгаа. Yүнийг цаашид мөрдөөд явахад зөрчилгүй байх. Би Пүрэвдорж гишүүний хэлсэнтэй санал нэг байна.

Хүүхдийн мөнгөний тухайд амьжиргааны, доод төвшинг харгалзалгуй өргөдөл өгсөн хүнд л өгдөг байхаар шийдсэн. Тэгэхээр тэр баян тарган нь өргөдлөө өгөхгүй байх л даа. Жишээ нь 3000-ыг нэг сая 46 мянган хүүхдэд төсвийг нь батлаад өгөхөд 846 мянга гаруй хүүхэд л авсан байгаа. Цаадуул нь авъя гэж өргөдлөө өгөөгүй гэсэн уг байхгүй юу. Тэгэхлээр хуулийнхаа зохицуулалтаар зохицоод явчих байх гэв.
Мөн УИХ-ын дарга Ц.Нямдорж хөдөөний иргэдтэй уулзаж байхад тэтгэврийн хоёр хөгшин надаас аль тэтгэмжид хамаарч, хэрхэн амь зуух талаар лавлаж байсан. 55 нас хүрсэн, 18 нас хүрсэн хүүхэдтэй нь хүүхэд нь тусдаа гараад холдсон ч одонгийн мөнгөөрөө амьдарна, 18 нас хүрээгүй хүүхэдтэй нь хүүхдийнхээ мөнгөөр амьдарна гэхэд хэн хэн нь төвөггүй ойлгож байсан. Тиймээс энэ хуулиа хамгаалж, аль болох тогтвортой мөрдөх нь зүйтэй. Би өөрөө ажлын хэсэг томилох байх. Түүнчлэн Алдарт эх-ийн одонтой эхчүүдийн тэтгэмжийн мөнгийг хэрхэн зохицуулах хуулийг яаралтай санаачилж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, УИХ-д оруулаад ир гэв.

Ингээд санал хураахад 73.3 хувийн дэмжлэгтэйгээр Хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх, тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн зарим зүйл заалтыг хучингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон тэтгэмжийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэхээр болов.
Мөн энэ өдөр Парламентын ордон байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн дийлэнх нь Буянт-Ухаад барих нь зүйтэй гэжээ. БХБ-ын сайд Ж.Наранцацралт хаана барихаа шийдэхдээ дулаан, эрчим хүч, цэвэр, бохир усны шугам гээд хотын ерөнхий төлөвлөлттэй асуудлыг олон талаас нь тооцоолохыг сануулж байв. Өчигдрийн хуралдаанаар зөвхөн асуудлыг хэлэлцэх эсэх талаар санал хураасан боловч гишүүд хаана барих талаархи саналаа хэлмээр санагдаж, хэл нь загатнаад байгаа бололтой. Гэвч олонхийн саналаар парламентын ордон байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр болсон.

(Өнөөдрийн монгол 226/396)
У.Оргилмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button