Боловсролд 150 гаруй сая төгрөгийн хөрөнгө орууллаа

Улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудад тусламжийн гараа сунгасан буянтнууд Европын холбоо, Их Британийн хүүхдийг ивээх сангийнхан. Тус байгууллагуудын санхүүжилттэй Сургуулийн өмнөх насны болон бага боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төслийг БСШУЯ-тай хамтран хэрэгжүүлсэн аж.

Уг төслийн хүрээнд нийт 97 мянган евро буюу 150 орчим сая төгрөгийн өртөг бүхий компьютер, техник тоног төхөөрөмж, гэр цэцэрлэг, тоглоом, сургалтын хэрэгсэл зэргийг нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй дүүрэг болон долоон аймгийн Боловсрол, соёлын газар, цэцэрлэгүүдэд гардуулсан юм.
Гурван жилийн хугацаанд буюу 2006-2009 он хүртэл хэрэгжих уг төсөл 12 дэд төслөөс бүрджээ.

(Өнөөдрийн монгол 226/396)
Ц.ХУЛАН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button