II төрөх ирэх сараас хэвийн ажиллана

нэг ч удаа засвар үйлчилгээ хийгээгүй, ариун цэвэр хангалтгүй, хана тааз нь мөөгөнцөртсөн байжээ.

II төрөхийн харъяанд Хан-Уул дүүргийнхэн хамрагддаг аж. Дээрх эмнэлэгт дөрвөн хүүхэд хүйн халдвар авч нэг хүүхэд амь насаа алдснаас хаалгыг хааж байсан. Хүн хэдий сайн ч хэлэхээс наана санадаггүй, цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоордоггүй гэхчлэн хотын захиргаа нялхсын эндэгдлийн дараа л уг байдлыг анхааралдаа авч засвар хийх төсөв хөрөнгийг гаргаж өгснөөр тус эмнэлэг урсгал засварт ороод байгаа аж. II төрөх нь 75 хүн хүлээн авах хүчин чадалтай юм.

(Өнөөдрийн монгол 226/396)
Д.ЦЭНГЭЛМАА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button