Жигүүр 250 саяыг эсэргүүцэж байна

Тэд улс орны хувьд ирэх жилийн мөнгөний авдарыг хэрхэн ашигтайгаар хуваарилаар хэлэлцэж байгаа боловч өөрсдөө ч бас хоосон байхгүйг хичээж байна.
Хамгийн их шуугиан тариад байгаа 250 саяын асуудал нам эвсэл, ард түмнийг ч талцуулаад байгаа. Тиймдээ ч үүнийг олон хөдөлгөөн, нам эвслүүд эсэргүүцэж мэдэгдэл гаргаад байгаа. Эхний хэлэлцүүлгээр аймаг бүрийн төсөвт 500 сая төгрөг тусгахаар яригдаж байсан боловч гишүүд эрх мэдлийн хүрээндээ зарцуулагдахаар хуваарилагдаж байсан тойрог бүрийн 100 сая төгрөгийг энэ жил 2.5 хувиар нэмэгдүүлж бүр 250 сая болгосон нь олны нүдийг орой дээр нь гаргаад байгаа.
Саяхан УИХ-ын гишүүн, Ард түмний намын дарга Л.Гүндалай УИХ-д байгаа намууд хуйвалдаж, төсвийн мөнгийг өөрсдийн эрх ашгийн төлөө үргүй зарцуулж байна хэмээн шүүмжилж мулгуй шийдвэрээ татаж авахыг шаардсан мэдэгдэл гаргаж байсан.
Харин энэ удаа МАХН-ын Уламжлал, шинэчлэл-Ардчилал шударга ёс жигүүрийнхэн үүнд шүүмжлэлтэй хандаж буй ажээ. Тэд өчигдөр хуралдаж намынхандаа болон УИХ-д хандаж мэдэгдэл гаргахаар шийдсэн байна. Энэ мэтчилэн 250 саяын асуудал олон хүнийг бухимдуулж, бугшид ядсан энэ нийгмийг улам л оволзуулж байна.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button