Эрүүгийнхэн ХЗХ-доос 800-аад сая төгрөг авч дампууралд хувь нэмрээ оруулсныг цагдаа, тагнуулынхан нууцаар шалгаж эхэллээ

Төр засгийн буруу шийдвэрээс болж мөнгө алдсан гэж үзэж буй ХЗХ-дын хохирогсод цөхөрч өлсгөлөн хүртэл зарласан. Гэхдээ Ерөнхий сайд тэдэнд нааштай хариу өгснөөр өлсөгчдийн ихэнх нь өлсгөлөнгөө зогсоогоод байгаа. ХЗХ-дын дампуурлыг арилжааны банкууд захиалсан гэх яриа бий. Учир нь ХЗХ-дод хоёр зуу гаруй тэрбум төгрөг эргэлдэж байсан гэдэг. Гэтэл саяхнаас нэгэн ноцтой асуудлыг тагнуул, цагдаагийнхан сөхөн шалгаж эхэлсэн сурагтай. Хоёроос гурван хоршооны дампуурлын далд эзэд нь эрүүгийн элемент гэгдэх нөхдүүд бололтой. Засгийн газар, Хууль зүйн яамнаас зарлаад буй томоохон зээлдэгчдийн ард тэд байсан аж. Хэн нэгнийг өөрсдийн товлосон ХЗХ руу явуулж мөнгө зээлүүлдэг. Хэрвээ өгөхгүй бол айлган дарамталж байсан бололтой. Эрүүгийнхэн ийм замаар 800-аад сая төгрөгийг ХЗХ-доос салгасан гэх бүрэн бус тооцоог ч гаргасан гэнэ. Уг асуудлыг нэлээд нууцалж байгаа бөгөөд шалгаж дууссан хойноо л олонд мэдээлнэ гэх яриа хуулийн байгууллагынхны дунд тараад байна.

Монголчуудын амьдрал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button