Хүүгийнхээ аавыг шилдэг Дон Жуан болохыг мэдсэн яруу найрагч Эмүжин хамтын амьдралдаа цэг тавьж өрх тусгаарлалаа

Олны танил сайхан бүсгүй гэдгээс ондоо нүдээр харсан нь Эмүжингийн сэтгэлийг татсан гэдэг. Гэсэн ч тэр азтай эр гаднах төрх шигээ жудагтай нэгэн байгаагүй тухай орон гэрээрээ орж гаралцдаг түүний ойрын хүн болох нэгэн бүсгүй манайд мэдээлсэн юм. Тэлээ хурга шиг хэд хэдэн бүсгүйн дунд хайр зарлан, амьдрал амлаж явсан нь найрагч бүсгүйн чихэнд хүрч хүүгийнхээ ааваас эргэлт буцалтгүй холбоогоо таслахад хүргэжээ. Төрж өссөн гэртээ болон хоёр эгчийндээ шинэхэн амрагуудаа дагуулан очиж хонодог төдийгүй Эмүжинтэй хамтран амьдарч байх үедээ нэгэн бүсгүйн итгэлийг олон ээж, аавынхаа хамт очин хадаг барин гуйсан аж. Олон жил ганц бие явсныхаа эцэст ханийн түшгийг мэдрэн хүүтэй болсон найрагч бүсгүйд ийм эр таарсан нь харамсалтай ч нэг байтугай нэжгээд хүнийг тэжээгээд явчих чадвартай түүнд энэ нь төдийлөн цохилт болоогүй бололтой. Амьдралаа алган дээрээ тавьсан мэт байдаг нь олны танил байхын нэг зовлон. Тэр утгаар хэдий хүүгээ төрүүлснээсээ хойш тусдаа амьдарч байгаа ч хамтдаа мэт сэтгэгдлийг төрүүлдэг байсан бололтой.Угаас хэвлэлд ярилцлага өгөхдөө ч миний нөхөр гэж бардам ам ангайж байгаагүй нь энэ амьдралдаа төдийлөн ач холбогдол өгөөгүйнх биз. Баргийн зүйлд хөл алддаггүй Эмүжин энэ явдлын үнэрийг авмагцаа баталгаа хайж багагүй цаг алдсан гэнэ. Саяхан эрлээ олж баталгаажуулсан тэрээр хэд хэдэн хүүхэн хормойдсон тэлээ хурга шиг залууг гэрээсээ хөөсөн аж. Түүнд өөрийнх нь хэлснээр хүү минь сайн уу биш хөвгүүдээ сайн уу гэж хэлэх, хүүхэд төрүүлэх нь л чухал байсан бололтой. Ямар бодолтой байсныг нь таах аргагүй ч олонд танигдсан бүсгүйд хань болж чадаагүй залуу ийнхүү замын дунд гээгдэв.

Монголчуудын амьдрал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button