Онц их хурлынхны шинэ төлөвлөгөө бүтэн жилийн турш улстөрийн террор хийх

Мөн нисч зхлээд буй бор шувуунуудыг анзаарч үзвэл энэ бага хурлаар жигүүрийг татан буулгах асуудал ч орох бололтой. Эдгээрээс гадна жигүүр татан буугдахаар болбол түүний үлдээх орон зайд бол жигүүрээ дэлгэх хүсэлтнүүд олон. Тэдний эхэнд Онц их хурлын төлөө хөдөлгөөн зогсож байгаа нь тодорхой гэнэ. МАХН-ын даргатайгаа үзэл бодол нийлдэггүй нэгэн гэгддэг МАХН-ын дэргэдэх Улаан сарнай хөгжил хөдөлгөөн-ий тэргүүн У.Барсболд бас дээрх онц их хурлынхантай санал нэг байгаа. Эдэн дээр экс эвслийнхний байгуулсан гэгддэг хөдөлгөөн ч бас нэгдэнэ. Жигүүр, хөдөлгөөнтэй холбоотой асуудал хэлэлцэх бага хурлаасаа өрсөж эдгээр хөдөлгөөнүүд үйл ажиллагаагаа идэвхжүүлж эхлэх нь.

О.Чулуунбат арай ч онц их хурлын хөдөлгөөнд орохгүй

Дээр өгүүлсэн МАХН-ын хөдөлгөөнүүд Онц их хурлын төлөө хөдөлгөөн гэдэг нэрийн дор нэгдэх гэнэ. Онц их хурлын төлөө хөдөлгөөн нь байгуулагдсанаасаа хойш таван зохицуулагчтай явж ирсэн аж. Харин одоо бусад хөдөлгөөнөө өөртөө нэгтгээд нэг ерөнхий зохицуулагчтай болохоор шийджээ. Тэд ерөнхий зохицуулагчаараа БО-ы сайд асан У.Барсболдыг тавихаар болсон ч өөрсдийгөө нөлөө бүхий хүмүүс дэмжиж байгаа гэдгийг удирдлагууддаа болон намынхаа олон мянган жирийн гишүүддээ мэдрүүлэх зорилгоор Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг өрөнхий зохицуулагч болно хэмээн мөссеж нисгэж эхэлжээ. Гэвч МАХН-ынхан О.Чулуунбатыг арай ч тэдэнтэй нэгдээд явчихна гэж итгэхгүй байгаа юм. Жигүүр, хөдөлгөөний энэхүү шинэ үймээн самуун, улстөрийн террор маягийн үйл ажиллагаа нь 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй нягт уялдаж байгаа. Үүнийг МАХН-ын дарга М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газрыг унагах саналыг АН-ынхан УИХ-д оруулж хэлэлцүүлэх үед хөдөлгөөнүүд, жигүүртэйгээ хамтарч хийсэн мэдэгдэл шаардлагаараа илрүүлчихсэн билээ. Намдаа гомдсон гэхээс илүүтэй, намын даргадаа аллергитэж, карьер хөөж яваа тэдний хувьд жигүүр татан буугдсан эсэхээс үл хамааран намынхаа удирдлага, ялангуяа М.Энхболд даргыгаа ноцсоор 2007 оны эцэс хүргэж, үүгээрээ өөрсөддөө бага боловч нэр хүнд олж авч чадна гэсэн тооцоо хийж байгаа сурагтай.

Онц их хурлынхны тоглолт жилийн дараа ҮШН-д очиж нэгдсэнээр тайлагдана

Онц их хурлын төлөө хөдөлгөөн-д нэгдэгсдэд 2008 оны сонгуулиар квот олгоно гэдэгт итгэх хүн ховор. Яг л ийм сэдэл дээр тэд М.Энхболд даргынхаа эсрэг террор хийж эхэлж байна гэх хүн ч олон байгаа. Тэд ийм тоглолтоороо шахаж нэр дэвших эрх олж авахыг хичээх хэдий ч эцсийн эцэст иргэний гэх хөдөлгөөнүүдийн араас орж нэр дэвших эрхийг тэдэнд өгчихөөр өөр нам бараадахаас аргагүй болно. Гэхдээ нэг тойрог дээр 5-6 хүн өрсөлддөг АН-д тэдний хаалга хаалттай. Харин нэр дэвших кандидат цөөтэй бусад намуудын хувьд тэд эрдэнэ болж харагдана. ИЗН, АТН, ҮШН зэргээс тэд сонголт хийгээд ҮШН-ыг дагах цаг ирнэ гэнэ. Тэр цаг үе нь яг жилийн дараа тохиох бололтой. Тэд ҮШН-ыг сонгох гол шалтгаан нь өөрсдийгөө монголын гол ардчилагчид гэж үздэг АН-ынхныг 1996, 2004 онд амжилт гаргахад удирдаж байсан М.Энхсайханы нам гэдгээр нь сонгох бололтой. Мөн тус нам ИЗН, АТН, Эх орон, БНН-уудыг бодвол илүү шанстай, ардчилалтай гэж үздэг аж. Ирэх нэг жилийн хугацаанд МАХН-ыг бужигнуулж өөрсдийн рейтингийг өсгөх тоглолт хийх зорилготой хөдөлгөөнийхний гол зорилгоос цухас дурдахад ийм байна.

Монголчуудын амьдрал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button