Замын цагдаагийнхнаар хамгаалуулсан ноён Зант сайдаас больж Дарь-Эхийнхэн шаналж байна

Гэтэл өнөөгийн ардчилсан нийгэмтэй Монгол улсад дээрх ноёд шиг аашлах сайд түшмэд бас байх юм. Гэхдээ замд нь хөндөлдсөн нэгнийг арай зодох жанчих нь юу юм. УИХ-ын гишүүн БХБ-ын сайд Ж.Наранцацралтын ноён зангаас болж Дарь-Эхийн гэр хороололд амьдардаг хүмүүс үе үе явгарах болоод байна. Нийслэл хотын хамгийн том гэр хороолол болох Дарь-Эх рүү ганц чиглэлийн автобус явдаг. Тэр автобус нь нийт оршин суугчдын унааны хүрэлцээг хангаж чаддаггүй. Тэгвэл энэхүү эрэлтийг нөхөж хувьдаа Эксель голцуу машинтай ажилгүйчүүд 100-200 төгрөгөөр Дарь-Эхийнхнийг зөөдөг. Тэд Сансар дахь бензин колонкуудын дэргэдэх автобусны буудлын хойд туслах зам дээр зогсож зорчигчдоо авдаг. Гэвч тэднийг төрийн сайд намайг саатуулж зам дээр минь энэ муусайнууд үргэлж зогсох юм хэмээн Ж.Наранцацралт ЗЦГ руу байнга ярин хэрүүл хийдэг байна. Түүний ингэж хэл ам хийдэг шалтгаан нь гэрээсээ орж, гарахад хэцүү байна гэсэн үглэлтэй нь холбоотой. Тэд ч ноён зантай сайдын хэл амнаас айж тус зам дээр байнга цагдаа жижүүрлүүлэх болжээ. Бүх хүн эрх тэгш эрхтэй ч энд эрхэм сайд илүү эрх эдэлж байгаа юм.

Монголчуудын амьдрал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button