БОЯ-ны сайд асан У.Барсболд хүний аминд хүрсэн ахыгаа шүүх дээрээс оргуулан Европ руу гаргажээ

Ингэж хоёр дахин сайдын албанд томилогдож чадсан У.Барсболд 2000, 2004 оны сонгуулиудаар намдаа 20, 20 машин бэлэглэсэнтэй нь холбоотой гэдэг. Мань эрийн хувьд БО-ны сайд байхдаа одоогийн намын даргатайгаа албан ажлаас болж байнга хэрүүл хийдэг, таагүй харьцаатай байсан гэх яриа ч бий. Энэ ч үүднээсээ Ц.Элбэгдоржийн танхим огцорсноос хойш ямар нэг албанд очиж чадаагүй аж. Тэр үеэс хойш нэг хэсэг сураггүй байсан тэрбээр энэ намраас эхлэн нам доторх хөдөлгөөнүүдтэйгээ эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэн намынхаа удирдлагуудад шаардлага тавьж эхэлсэн. УИХ-ын 2008 оны сонгуульд нэр дэвших санаатай гэх сайд асан нүүрэн дээрээ нэг их сайн хүн шиг харагддаг ч цаанаа нууцлах юмтай хүн гэнэ. Б.Барсболдыг улстөрийн карьер хөөж эхлээд байх үед нь нэгэн таагүй хэрэг тохиолджээ. Тэр нь У.Барсболдын төрсөн ах нь хүн амины хэрэгт холбогдсон явдал. Нэгэнт улстөр хийх гэж байгаа хүний хувьд намтартаа сэв үлдээхгүйн тулд ахыгаа шүүхээр орох үед нь бүх бичиг баримтыг нь бүрдүүлж өгөөд Европ руу гаргачихсан факт байдаг нь задарч олны анхаарлыг татаад байна. Б.Барсболдын ар гэрийнхэн ч ахыг нь бараадан Европт амьдардаг аж.

Монголчуудын амьдрал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button