ХОТШ банкийг дампуурах үед 72,000 ам.доллар экс Ерөнхийлөгч Очирбатын тэнгэрийн цаг компанийн дансанд шилжжээ

Үнэхээр ч мань эр олон түмэнд тиймэрхүү PR-ыг хийж чадсан. Хоёр Эрдэнийг гэгээ тасартал ноцолдож наадам сунжруулж хүмүүс залхаж хүүе хаая гэхэд цэнгэлдэхийн хойморт заларсан цагаан дээлт төрийн тэргүүн маань тоосон шинжгүй за яахав барилдаж л байг хэмээсэн юмдаг. Хоёр бөх ч прожекторын гэрэлд барилдаанаа дуусгасансан. Ингэж пиардсаар ард түмэн төдийгүй засаг төрийг ч буулгаж авсан. Бүр УИХ-ын тогтоол гарч Оочкад 50 сая төгрөгөөр байр бариулж өгсөн. Гэсэн ч яг гардан барьсан инженер нь бараг 100 саяд боссон их ч мөнгөтэй хүн юм тасралтгүй орж ирээд л байх юм гэж ам алдсан удаатай. Өдгөө тэрхүү мөнгөн урсгалынх нь учир начир тодорч байх шиг. Төрийн өндөр алба хашигсад буугаад л бас л бизнесийн өндөрлөгт гардаг нь Оочкогоос эхлэлтэй гэх юм. Түүнийг дагаад Ерөнхий сайд асан М.Энхсайхан сэнтийгээсээ буумагц л Премьер интернэшнль нэртэй компани байгуулж Дельта харшаа барьсан. Хээгүй монгол эр маань Эрдэнэтийн босс Ш.Отгонбилэг агсантай ходий байж. Шилжилтийн хүнд бэрх үе гэж манаргаж явахад ХОТШ гэж банк байсныг хүмүүс мэднэ. Нууц ноёнтон нь Ш.Отгонбилэг гэдгийг орооцолдсон их унгасны үзүүрээс нь бариад эцэст нь хүрсэн хүмүүс баталдаг. Тэр үед ХОТШ банкаар дамжин Европын сэргээн босголтын банкны зээл гэж 15 сая евро орж ирж байсан.

Гэтэл тун ч удалгүй ХОТШ банк дампуурсан. Төв ази, Ард гээд хоёр гурван банкны дампуурал үзчихсэн манайхан хэсэг бужигнаад л мартагнасан юмдаг. Учир нь уг банкинд иргэдийн хадгаламж бага байсан. Энэ нь ч ХОТШ банкийг санаатай дампууруулсан хашруудад хэрэгтэй байж. Банк дампуурангуут нөгөө Европынхны өгсөн мөнгө ч алга болж үйлийн үртэйгээр нь монголын төрд өр болон үлдэж одоо ч та бид төлсөөр байгаа. Ирэх жилд төлөх 75 тэрбум төгрөгөнд дээрх өр зээл орчихсон л яваа. Харин тэр 15 сая евро хаачсан бэ гэдэг нь сонирхол татдаг. Толгой эргэм олон дансаар савангийн хөөс мэт замхарсан тэр их мөнгөний нэг мөрөөр нь мөрдвөл 72000 доллар Тэнгэрийн цаг компанийн дансанд орсон байдаг гэнэ. Тэнгэрийн цаг ном, бас томчуудын байгуулсан Энержи ресурс концерн гээд ярих юм бол яах аргагүй хээгүй монгол эр П.Очирбат руу хөтлөөд байдаг. Үнэхээр ч банк дампуурсны дараа хяналт шалгалтынхан уг мөрөөр нь явсаар байгаад яах аргагүй мань эртэй халз тулж.Учрыг лавласан тэдний асуултад Оочка ах

-Та нар зүгээр байхад хүн оролдоод байдаг яасан хэцүү ядаргаатай амьтад вэ? Би даргатай чинь ярина гэснээр уулзалт өндөрлөжээ. Удсан ч үгүй шалгалтын комисс татан буугдаж ажлын тайлан нь хавтсанд хавчуулагдан сейфенд түгжигджээ. Ерөнхийлөгчийн албаа өгсний дараа Оочка ах УИХ-д нэгэнтээ өрсөлдөөд бараагүй ч бизнест нөлөөтэй хэвээрээ байна. Монголыг бар болгох гээд баар дүүргэсэн, Алт хөтөлбөрийг санаачлаад өөрөө л баяжсан эсвэл энгэр заамаа тосдсон нефтийг нь өдгөө Тамсагбулагт хятадууд ховх сорж байгаа гээд сүр дуулиантай ажлуудаас нь бүтсэн нь ер нь цөөхөн. Хийсэн юм багатай хээгүй сайхан эрийн дүрээр олон нийтэд үлдэж. Харин одоо Тавантолгойд хүчээ үзэж буй Энержи ресурс, Хэнтий аймгийн Батширээт сум дахь Гутайн цагаан алтыг авах гээд тэрхүү үзэсгэлэнт газрыг сарны гадаргуу шиг болгосон бас Дорнод аймгийн Баяндун сумаас бас гайтай шар чулуухайн нутаг орныг нь орвонгоор нь эргүүлж буй гээд олон булхай нь ил болж жинхэнэ дүр төрх нь тэр ч буй бололтой. Энэ их лут бизнесийнх нь эхний хөрөнгө нь тэрхүү ХОТШ банкнаас гувчуулсан 72000 евро байсан нь тодорхой болжээ.

Монголчуудын амьдрал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button