Татварын шинэчлэгдсэн хуулиудын талаарх нээлттэй ярилцлага

УИХ-ын гишүүн, УИХ дахь татварын ажлын хэсгийн дарга Л.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн, УИХ дахь татварын ажлын хэсгийн гишүүн Д.Ганхуяг, Yндэсний татварын ерөнхий газрын дарга Л.Зориг нартай хийсэн онлайн ярилцлага амжилттай болж өндөрлөлөө.

Хөтлөгч Сайн байцгаана уу? эрхэм хүндэт та бүхэнд энэ оройн амар амгаланг айлтгая.Монгол Улсын Их Хурал, Үндэсний татварын ерөнхий газартай хамтран Нээлттэй ярилцлага хийж байна. Манай ярилцлага Монголын үндэсний телевиз, FM 106. интернетээр шууд явагдаж байна. Өнөөдрийн ярилцлагаар Таны төлөх татварын хэмжээ буурлаа сэдвээр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан, УИХ-ын гишүүн, УИХ дахь татварын ажлын хэсгийн дарга Л.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн УИХ дахь татварын ажлын хэсгийн гишүүн Д.Ганхуяг, Үндэсний татварын газрын дарга Л.Зориг нартай онлайн ярилцлага хийж байна. Манай ярилцлагад та бүхэн шинэ хуучин хуулиудын ялгаа, татварын зарим өөрчлөлтийг тайлбарлах болно. Радио, телевиз, 106, интернетийн www.open-goүernment.mn хаягаар шууд үзэж болно. Мөн утсаар 328131, 329766, 99843811 утсаар манай операторуудтай холбогдож болно. УИХ-ын хурлаар баталсан энэ хуулийн талаар ярина. Одоо УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаанаас эхлэн ярья.

Хөтлөгч
Бизнесийн хүрээнийхэн энэ хуулийн талаар юу гэж байна?

Ч.Улаан Та бүхний энэ оройн амар амгаланг айлтгая. Татварын шинэ хууль батлагдсантай холбогдуулж энэ ярилцлагыг хийж байна. Хэд хэдэн томоохон асуудллыг шийдвэрлэлээ гэж үзэж байна. Эдийн засаг судлаачид далд эдийн засгийн ачаалал их байна, энэ хууль батлагдсан нь эдийн засаг маань эрүүлжих томоохон алхам гэж үзэж байна. Шинэ хууль батлагдсанаар Үндэсний үйлдвэрлэлийг ихэсгэж, үйлдвэрлэгчдийн татварын хэмжээ бууруулж тодорхой бодитой байдлаар дэмжинэ гэсэн үг. мөн хөрөнөгө оруулалт ихэснэ гэж үзэж байгаа, эдийн засгийн өсөлтийн энэ ачааг өөрөө үүрэх биш, харин хүрээгээ тэлж байгаа нь дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж хөгжинө гэж үзэж байна.

Л.ПүрэвдоржТа бүхэнд энэ оройн амар амгаланг айлтгая. Монголын
Улсад Эдийн засгийн шинэ үе гарч ирж байгаа юм. Татварын хувь хэмжээ маш их буурсан байгаа. Татварын орлогын хэмжээ их өндөрсөнө гэдэг нь Монгол Улсад Эдийн Засгийн хөгжилийн түргэтгэж байгаа юм. Энэ нь татварын тогтолцоог маш их шинэчилж байгаа юм.

Д.Ганхуяг баярлалааа, та бүхэнд энэ оройн мэндийг хүргэе. улс орны э.засаг, улс орны иргэдэд бага бна гэсэн үг, татварын ачаалалыг бууруулсныг сайшааж байгаа байх гэж бодож байна. 1. далда э.з 30 орчим хувьтай, 2005 оны байдлаар ААНОАТ 8,3 хувьтай, ө/х бизнесийн татвараас зайлс хийх явдал их байсан. 70-д орчим тэрбум татварын ачаалалыг 30 орчим хувиар бууруулсанг. Татварын ихэнх хувийг хувийн хэвшлээс нийлүүлэх боломжгүй, мөн хагас хэсгийг бүрдүүлэх боломжтой,жишээ нь боловсролын салбарт хүргэх боломжтой.

Хөтлөгч баярлалаа. Татварын тухай хуулийг сурталчлах ажил өнөөдрөөс эхлэж байна гэж ойлгож байна. Аж ахуйн нэгж, албан газруудын тухайд ярья. 3 тэрбум төгрөгт 10% гэж байгаа талаар ярина уу?

Л.Зориг Та бүхэнд энэ үдшийн мэндийг хүргэе. Сайн хуулийн хэрэгжилтийг сайн зохион байгуулах хэрэгтэй. ААНБОАТ, НӨАТ, ОАТ, ХХОАТ-ын хуулийг гаргахад эртнээс бэлдсэн. Эдгээр хуулийг хэрэгжүүлэх аргачлал, заавар журмыг боловсруулаад байгаа. Уг аргачлал, журам, тайлангийн маягтын талаар бизнес эрхлэгчдээс санал авахаар өгсөн байгаа. Байцаагч нараасаа бас санал авсан. Зарим хуулийг хэрэгжүүлэхэд Дээд шүүхийн тайлбар гаргах шаардлагатай байгаа тул саналаа Дээд шүүхэд хүргүүлсэн. Засгийн газар ч тодорхой заавар журмыг гаргахаар байгаа. Өнөөдөр бидний өмнө хуулийг сайн сурталчлах хэрэгтэй байна. Сургалт сурталчилгааг татвар төлөгч болон татварын байцаагч нарт хийж байна.

Хөтлөгч Хуучин хуульд маань харьцангуй зөөлөн байсан болов уу. Хуулийн цоорхой байсан боловч одоо энэхүү хуулийн цоорхой нөхөгдөж тэгш шударгаар татвараа төлдөг болж байна гэж ойлгож байна. Энэ талаар.

Л.Пүрэвдорж Cтратегийн ач холбогдолтой үйл ажиллагаа явуулж байгаа Аж ахуйн нэгж байгууллагын татвараас 10 хувь хөнгөлж өгөхөөр байгаа.

Хөтлөгч ЗГ-ын баримталж байгаа тэргүүлэх чиглэлд нийт орлогыг тусгаж өгсөн. аж ахуйн нэгж, бизнесийн зардалд 10%-ийг суулгаж өгсөн. ажиллагсдаа олгосон урамшуулал гэх мэтийг төсөвт бууруулж өгнө гэсэн талаар

Л.Пүрэвдорж Татварын хувь хэмжээг 10-30 байсныг 10-20 % болгон бууруулсан, Энхний 3 тэр бумад нь 15 хувь байгаа, 10 хувь дээр нэмээд явж байгааа, Үүний аж ахуйн нэгж байгууллагууд ойлгож байгаа байх. Тайлбар шаардлагагүй гэж бодож байна,

Д.Ганхуяг энэ удаагийн татварын хуулийн гол хэлэх зүйл байгаа юм. шууд зардлаа суулгаж энэ зардлыг нөхөх боломжийг хуулиндаа суулгаж өгсөн. хасах зардалд сурталчилгаа, ажилчдын унаа, хоол, уулзалтын, элэгдэл ,хорогдлын зарим хэсэг гээд бас нэг дэвшилттэй тал юм. Татварын багц хууль ойлгомжтой энгийн байх, аль болохоор татвар төлөгчийн тоон үзүүлэлт тодорхой байх, ХАОАТ-ыг нэг шатлалтай болгож өгсөн. УИХ дахь ардчилсан намын зөвлөлөөс 3 арга 4 арга зэргийг барьж ажилласан.

Хөтлөгч Татварын тайлангаар гарсан дүнгийн тал дээр ашигтай ажиллаж чадсангүй гэсэн байдалтай байдаг. Энэ дээр ямар өөрчлөлт гарсан, дараа нь энийг юугаар нөхөж болох вэ энэ талаар тодруулж өгнө үү.

Ч.Улаан Энэ шинэ хуулийн нэг онцлог бол дотоод гадаадын хөрөнгө оруулагчдын ялгаа арилсан. Эдийн засгийн шилжилтийн үед бол Гадаадын хөрөнгө оруулагчидад тодорхой хэмжээний хөнгөлөлт, дэмжлэг үзүүлж байсан. Одоо бол дэлхийн зах зээл манай зарим бүтээгдэхүүний үнэ өсөж байгаад их баяртай байгаа. Өнөөдөр 99-өөс илүү хувь нь хөнгөлөлттэй татвар төлж байгаа. Үйлдвэрлэгчдэд төрөөс ямар их хэмжээний хөнгөлөлт үзүүлж байгаа нь харагдаж байна.

Л.Пүрэвдорж Эхний жилүүдээд зайлшгүй алдагдалтай салбар байдаг. Үүнийг зориг гаргаж хийсэн. Татвар төлөгчдийн зүгээс үүнийг буруу ашиглавал МУ-ын Эдийн засагт их хэмжээний хохирол гарч болох юм. Үүнийг аж ахуйн нэгж байгууллага зөв ашиглах байх гэж бодож байна.

Хөтлөгч Tэгвэл энэтэй холбоотойгоор Өршөөлийн хууль гарч байгаа. Энэ тал дээр ямар бодлого барьж байгаа вэ?

Л.Зориг Уул уурхай гэсэн хөрөнгө шаардсан байгууллагуудад эхний жил татвар төлөхөд хүндрэлтэй байдаг. Ашигтай ажилласан нөхцөлд татварыг нөхөж авдаг системийг нэвтрүүлэх нь чухал юм.Бид 2007 оноос шинээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг хамруулахаар тооцож байгаа ОУНББ-ийн системээр хяналт тавина. Бүртгэл сайн байхад алдагдалтай ажилласан эсэхийг хянах боломжтой. Тэгэхээр 2 жилийн татварыг хянах боломжтой гэсэн үг юм. Татвар төлөгчид татварын хувь хэмжээ буурсан байхад татвараа төлөхгүй нуух явдал гарахгүй байх гэж бодож байна.

Хөтлөгч Ганхуяг гишүүн ямар бодолтой байна

Д.Ганхуяг ер нь татварыг шударга төлөх, өөрстэй нь холбоотой асуудал, цаашдаа хэрэв татвар нуусан тохиолдолд хүчтэй арга хэмжээ авах, судалгаагаар харж байхад бизнесийн татварт үйл ажиллагаа явуулж байсан хүмүүс сайн төлж байгаа нөгөө талаар татвар төлж сураагүй хүмүүс тодорхой хугацаанд татвараас зайлсхийж байсан. Татвар ази тивдээ хамгийн бага ачаалалтай болсон. Бусад орны жишгээр бүгдээрээ татвараа сайн төлж, энэ хуулиас ЗГ-т өргөн барих болов уу гэж бодож байна.

Хөтлөгчбаярлалаа. Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулиа ингээд дуусгая. Бусдын нь тухайн хуулиуд дээр ярилцая. Үзэгчдээс ирсэн асуултаас асуув. 15,0 сая төгрөгийн орлоготой аж ахуйн нэгж ямар татвар төлөх вэ? НӨТ буурах уу?

Л.Пүрэвдорж Татварын өршөөл гарах нь толгойг нь элж урамшуулж байгаа нь үнэн. Гэхдээ төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж байгаа. Нийт Эдийн Засгийн өсөлтөд хэрэгтэй байгаа. Цаашдаа төсөвийн орлогын нэмэгдүүлж байгаа. Энэ өршөөл гарвал хожих нь их гэсэн санаа УИХ гишүүдэд байгаа нь ажиглагдаад байгаа юм.

Л.Зориг ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Үүнд 2 асуудал байгаа. 1-рт тухайн татвар төлөгч хуулиар бүртгүүлэх ёстой байгаад бүртгүүлээгүй бол. Жишээ нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх ёстой байгаад бүртгүүлээгүй байсан гэх мэт. Түүнчлэн их хэмжээний орлого нуусан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байсан бол хүлээлгэхээргүй бол энэ хуульд хамрагдана. 2-рт орлого болон ологотой адилтгах орлогоо нуусан бөгөөд 2007 оны эхний 6-р сард бүртгүүлсэн бол хуулийн хариуцлагаас чөлөөлөхөөр байгаа. Энэ хууль зөвхөн 1 удаа хэрэгжинэ.

Ч.Улаан Энэ хуулийг батлах явцад аргачлал заавар дүрмийг сайн барьж ажилласан. Шинээр гарч байгаа энэ татварын хуулийг эдийн засаг судлаачид дэмжиж байгаа. Өмнөх жилүүдэд гарч ирээгүй далд эдийн засгийг ил болгоход хуулийнхаа дагуу гараагаа их зөв эхлэх хэрэгтэй. 2006 оны тайлан баланс зөв гарсан нь татвар төлөгчид маань тайлан тооцоогоо зөв хийсэнтэй холбоотой юм. Цаашид ч тайлан тооцоо орлогоо зөв үнэнчээр хийх хэрэгтэй. Далд эдийн засгийг ил болгох, орлогоо ил болгох, татвараа төлдөг байх нь иргэд, татвар төлөгчид маань энэ хуулийг хангахад хувь нэмэр оруулж байна гэсэн үг юм.

Л.Зориг 15 сая төгрөгийн орлоготой аж ахуйн нэгж бол жижиг татвар төлөгч. НӨАТ-ын босгын хувьд 10 саяас дээш төгрөгийн орлоготой бол уг татварыг төлөх ёстой. 8 саяаас дээш төгрөгийн орлоготой бол сайн дураар бүртгүүлж болно.

Хөтлөгч Хувь хүний олж байгаа мөнгө их байх тусам татвар ихэсдэг байсан. Энэ асуудал 1%-тай болохоор нийгмийн асуудалд яаж нөлөөлөх вэ?

Д.Ганхуяг Энэ удаагийн 10 сая төгрөгийн ашигтай ААН-ээс НӨАТ- эдлүүлээгүй. Жижиг ААН-ээс албан татварыг 10 хувь болгон бууруулсан.ЗГ-аас жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих болсон. Энэ хууль хэрэгжихээр барьцааны хөрөнгөгүй гэх мэт аж ахуйн нэгжийг дэмжих болно.

Хөтлөгч Баянгол дүүргийн иргэн асуусан байна. Байгууллагаас 19%-тай тэнцэх нийгмийн даатгалын татвар авдаг. Энэ талаар ямар өөрчлөлт орсон бэ?

Хөтлөгч такси түрээсэлж байгаа хүн, мөн хувиараа жонш олборлогч, ямар татвар төлөх вэ? хувь хүн 1000 ам.доллараас илүү үнэтэй бараа оруулж ирэхэд 20%ийг татварт авдаг байсан. Энэ буурсан уу?

Ч.Улаан Улсын Их хурлрын гишүүдийн хооронд их яригдаж байгаа мөн урьдчилан тооцоо хийгдэж судлагдаж байгаа асуудал юм.

Л.Зориг Таксины үйлчилгээний зардлыг хасах асуудал тусдаа зүйл. Цайны газар бол голцуу аж ахуйн нэгж байгууллага биш. Тийм учраас орлогыг нь тухай бүр тодорхойлох болмжгүй тул сар бүр 10000 төгрөг төлнө. Гаалиар орж ирэхэд авч байгаа 1000 долларыг хүчингүй болгосон.

Д.Ганхуяг ХАОАТ-ын хувьд төлсөн байдал нь 10, 20, 30 хувьтай байсан. Төлсөн татварын 82 хувийх нь 10 хувийг төлсөн байсан. МУ 2007 онд 1000 доллар нэг хүнд ногдох боломжтой байна. Одоо 100,0 төгийн цалин авдаг хүн 10,0 төг-ийн татвар төлнө. НДШ-ийн ачаалал их байдаг. Цалин хөлс их авдагаараа 19 хувь төллөө гэхэд бага цалин авдаг хүнтэй тэнцэхгүй. НД нь татвар бишээ,тухайн салбарт төлөх ёстой шимтгэл юма. Ирээдүйдээ цалингаасаа авах шимтгэл юм.

Хөтлөгч Сарын 70,0 мян төг авдаг хүн татвараас чөлөөлөгдөнө гэж байсан. Гэтэл шинэ хуулийн цалингийн доод түвшингээс ямар татвар авах вэ? Энэ хуулиар авахаар болсон. энэ талаар

Л.Пүрэвдорж Энэ асуудал шийдэгдээгүй байна. Шийдэгдсэн үед боломжтой байж магадгүй. Одоо бол 70 орчим байгаа. Одоо байгаа 50 хувийг 1,5 дахин өсгөж байгаа. Энэ нь 70 орчимд болох байх гэж бодож байна. Хувиараа бизнес эрхлэж байгаа хүмүүс нь Аж ахуйн нэгжтэй адил, Нийт орлогоосоо хасаад гарсан ашгаасаа татвар төлж байгаа.

Хөтлөгч 40,0 мянган айлын орон сууцны хөтөлбөрийн хүрээнд 30,0 сая хүртэл төгрөгийг татвараас чөлөөлнө гэснийг манай үзэгчид их сонирхож байна л даа. Энэ талаар

Л.Зориг Хувь хүний бүх орлогыг иж бүрнээр нь тодорхойлох болж байгаа. Шууд бус орлого болох байгууллагаас олгож байгаа шагна урамшил байрны хөнгөлөлт, унааны мөнгө зэргийг хувь хүний орлого гэж бүртгээд нийт дүнгээс нь татвар авна. Харин ААНБайгууллага нь үүнийг зардал гэж тусгах ёстой.

Д.Ганхуяг40,0 айлын хөтөлбөр хэрэгжиж байгаагийн хүрээнд гадаадаас орж ирж байгаа барилгын материалыг татвараас чөлөөлсөн. 2007,1,1 хүртэл нэмүү өртгийн Албан татвараас чөлөөлж байсан юм. Орон сууцжуулуулах асуудлыг дэмжих хүрээнд 30,0 сая төг-ийн орон сууц худалдаж авбал татвараас чөлөөлнө гэж байгаа.

Хөтлөгч Малын албан татварт өөрчлөлт орсон уу? Хонин толгойгоор тоолно гэсэн. нэг толгой нь 100 төгрөг,75 төг, 50, төгрөг байсан хэвээрээ байна уу?

Хөтлөгч Нэмэгдсэн өртгийн албан татвар гэдэг сэдэв рүү орьё. Гаалиар орж ирж байгаа импортын барааг 40%-иар хөнгөлдөг байсан гэсэн. Шинэ хуулинд энэ яаж тусгагдсан бэ? 6 төрлийн хуулиар янз бүрийн хөнгөлөлт үзүүлдэг юм байна. Энэ шинэ хуулинд яаж тусгагдсан бэ?

Л.Зориг Малын хөл албанийн таварт өөрчлөлт ороогүй. Нэг богд 50 , 75 төгрөг байдаг нь хэвээрээ байгаа. Хуучин хууль хэвээр мөрдөгөдөн. Хөнгөлөлтүүд ч хэвээр байгаа.Орон сууцны тухайд гэвэл тухайн орон сууцыг ашиглалтанд орсноос хойш нэг жилийн татвараас хөнгөлдөг байсныг өөрчилсөн. Жишээ нь 30 сая төгрөгөөр байр авсан тохиодолд нилээд хэдэн жил татвар төлөхгүй байгаа. Бидний тооцоогоор 8-9 жил болж байгаа Татвараа шудрага төлж байгаа татвар төлөгчдөд бид сэтгэлзүйн хувьд урамшуулж байгаа. Найдвартай татвар төлөгч, тэргүүний татвар төлөгч зэргээр сурталжилж, лого эмбелем ашиглах бүрэн эрхийг олгож байгаа. Мөнгөн урамшил байхгүй.

Хөтлөгч Энэ хуулийг баталснаар 80-иад тэрбум төгрөгөөр буурчихна гэж байсан. Энийг яаж нөхөх вэ?

Хөтлөгч Улаан гишүүнээс асууя. Иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр өндөр настан, тахир дутуу иргэд чөлөөлөгдөх үү?

Д.Ганхуяг НӨАТ-ийн хувьд нэлээд ачаалал өгдөг татвар л даа. Онцгой АТ-ын тухайд ж.нь спиртийн төрлийн бүтээгдэхүүн импортлоход биет хэлбэр дээр тогтоодог болсон. Дотооддоо борлуулалтаар нь тогтоодог байсан. Одоо бол 2-ланг нь биет хэлбэрээр тогтоодог болсон.Машины хувьд моторын эзэлхүүн, багтаамж, унасан хэрэглэсэн жил дээр тогтоодог байсан бол одоо ашигласан жилээр нь тогтоодог болсон. . Татварын харьцаа азидаа харьцангуй бага байдаг. Ж.нь манай урд хөршид малын хөлийн татвар байхгүй байгаа юм, үүнийг чөлөөлье гээд болоогүй. үүнийг чөлөөлчихөөд бүтээгдэхүүнээс нь авдаг тогтолцооруу шилжих нь зүйтэй гэж бодож байна.Ж.нь мах, ноос, ноолуур гэх мэт.

Ч.Улаан Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухайд бол импортын барааны татварын хүрээг судлаж үзэхэд бараг 50 хувьд нь элдэв төрлийн хөнгөлөлтүүд их үзүүлдэг байсан байна. Бид шинэ хуулиар тодорхой үйлдвэрийн чиглэл салбар заасан хөнгөлөлтүүдийг хэвээр байлгаж байгаа, харин элдэв төрлийн хөнгөлөлтүүдийг арилгах зүйтэй гэж үзэж байгаа. Татварын хөнгөлөлтийг бууруулсан учраас хөнгөлөлт чөлөөлөлтөөс гарах хэрэгтэй. Татвараа бууруулж үйлдвэрлэгчдээ дэмжинэ гэж үзэж байгаа. Ингэснээр элдэв төрлийн татварын хөнгөлөлтүүд бол байхгүй болох юм.

Л.Пүрэвдорж Татварын шинэчлэлээс 180 тэр бум төгрөгийн орлого буурч, орлого нэмэгдэж байгаа. Энэ нь төсөв дээр мэдэгдэж байгаа юм. Татварын шинэчлэл маань Эдийн засагт таатай орчин тохиолоо. Эдийн засаг өсөлттэй байгаа. 2007 оны төсөв үүнээс болж хүндрэхгүй. Импортын бүтээгдэхүүн нэмэгдэж байгаа учраас боломжтой. Цаашдаа 2008 төсөв яаж гарах талаар одоо хэлэх боломжгүй юм.

Хөтлөгч баярлалаа. Чөлөөлөгдөнө гэж ойлгож болох нь ээ. За онцгой албан татвар гэсэн татварын хэсэг рүү орьё. Авто машины татварын тухай иргэд маань их сонирхож байна. Урьд нь машиныг онтой нь харьцуулдаг байсан. Шинэ машин оруулж ирэх гэсэн юм. Энэ дээр яах вэ?

Хөтлөгч Цалингаас 40%-ийг суутгадаг байсан. Шинэ хуулиар хэд болох вэ?

Л.Зориг Өмнө нь машиныг үйлдвэрлэсэн оноос хамаарч татвар авдаг байсан. Шинэ машин бага татвартай, хуучин машин өндөр татвартай байсан. Одоо бензин шатахуун үнэ нэмэгдэж, байгаль орчныг хамгаалах үүднээс целиндрийн багтаамжаас хамаарч татварыг тогтоосон. Бага целиндртэй жижиг машины татвар бага байна. УИХ-ын гишүүд шинэ санаа гаргасан. Хос эх үүсвэрийн тэжээлтэй машинд бага татвар төлнө. 10 хувь байгаа.

Л.Зориг 100 гаруй аж ахуйн нэгжид зөвшөөрлийг олгосон байдаг. Өнгөрсөн хавар УИХ уг асуудлынг шийдвэрлэсэн. Татварын хувь хэмжээг 80000 ам доллар болгож шийдвэрлэсэн. Ийм учраас татварын бодлогоор уг асуудлыг шийдвэрлэсэн байна.

Хөтлөгч Автомат тоглоомын газруудыг 2006 оны 8 сараас татвар ногдуулсан. Өөрчлөлт орсон уу?

Хөтлөгч Автомат тоглоомын газруудыг 2006 оны 8 сараас татвар ногдуулсан. Өөрчлөлт орсон уу?

Л.Зориг 200 мянган төгрөгийн цалинтай хүн 10 хувийн татвар төлж 4000 төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсан. Одоо шинэ хуулиар сард 13000 төгрөгийн татвар төлнө.

Хөтлөгч Бид ер нь эцэст нь бодоход орлогоо үнэн зөв, шударга мэдүүлэн татвараа төлдөг болох нь ээ гэж ойлгож болох байна. Энэ хууль хэрэгжсэнээр ямар үр дүнд хүрэх вэ? Энэ талаар 1 минутанд багтаан хариу өгнө үү. Цаг үлдвэл дахиж асуулт асууя.

Л.Пүрэвдорж Татвар төлөгчид хэр зэрэг татвараа шударгаар төлөхөөс энэ хуулийн хэрэгжилт хамаарна. Ёс суртахууны талаас хэлэхэд татвар төлж байна гэдэг чинь нийт Монголчуудад хувь нэмрээ оруулж байна гэсэн үг юм. Бусад зүйлийн талаар манай хүмүүс ярьсан.

Д.Ганхуяг Энэ нэвтрүүлэгт оролцож байгаадаа баяртай байна. Төрийн үүрэг бол зах зээлийн эдийн засгийг дэмжих зорилготой юм. ААН болон бизнес эрхлэгчдээ төрөөс дэмжих болсон. Төр, иргэн харилцан итгэлцаж татвараа төлөх нь зүйтэй гэж үзэж байна. Хуулийнхаа хүрээнд шударгаар ажиллана гэдэгт итгэж байна. Улс орны хөгжил нь татвар сайн төлдөгөөрөө тодорхойлогддог.Иргэн болгон өөрөөрөө бахархаж, монголчууд бид татвараа төлж чадна, та бүхэн минь Чингисийнхээ хэлсэн Татвар оршихуй дор төр оршихуй гэсэн сургаалийг бодож ажиллана гэдэгт итгэж байна, баярлалаа.

Л.Зориг Татвар төлөх нь энгийн байхад татвар төлөгч болон татварын байгууллагад амар байх болно. Манай улс азийн орнуудаас хамгийн бага татвартай орон болж байна.Татварын хувь хэмжээ багасч, бүртгэл нь амар болсон учир татвар төлөгчид татвараа төлөх гэсэн оролдлого нэмэгдэнэ гэж бодож байна.

Ч.Улаан Энэ хууль хэрэгжсэнээр Сангийн яамны тооцоогоор татварын хөнгөлөлт 180 тэрбумаар буурч, бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэл үйлчилгээ өргөжиж, чанар хэмжээ нь сайжирч, бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж, далд эдийн засаг ил болж, иргэд аж ахуйн нэгжүүд маань орлогоо үнэнчээр мэдүүлж, татвараа шударга төлж, иргэний үүргийг сайн биелүүлбэл манай орны эдийн засаг баттай болж, бид сайхан амьдрах боломжтой болох учраас иргэнийхээ үүргийг сайн биелүүлнэ гэдэгт итгэж байна.

Хөтлөгч За ингээд манай нэвтрүүлэг өндөрлөж байна. Маш олон асуулт ирсэн боловч цагт маань багтсангүй. Татварын ерөнхий газар Вэб сайтын хаягаараа тодорхой хариу өгнө байх. 28-нд бизнесийн хүрээнийхнийг оролцуулсан ярилцлага хийнэ. Нэвтрүүлэгт анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button