Тархи хэмээх нүднийхээ нуухыг авч сурахсан

Гэхдээ тэр бүх залуусын сэтгэлгээ, соноа бодлыг Шинэ өглөө сонин тусгах юмсан гэж өөр сэтгэхүй, өөр агаар, шинэ өнгө төрхийг эрэлхийлдэг. Энэ нь нийгэм цаг үеэ илүүтэй ихээр мэдрэх, түүнийг соргогоор тусган авах гэсэн эрмэлзэл. Ийм зорилгоор Залуусын индэр хэмээх буланг нээсэн билээ. Энэ удаа залуу яруу найрагч Цэвэг-Очирын Эрдэнэбаатар зочноор уригдлаа.

-Оюун билгийг дээдэлдэг залуу хүний хувьд энэ цаг үеийн тухай ямар бодолтой явна вэ?
-Бидний үеийн болон, бидний дараахи үеийн залуучуудын тархи мэдээллээр дүүрчихсэн. Тархийг сав гэж ойлговол дотор нь хоосон зай их байна.
Америкийн нэг кинонд хоёр бүсгүй хоорондоо ярьж байгаа хэсэг байдаг. Нэг нь Харвин маань улам зузаараад байна. Харвингаа соруулах юмсан гэхэд нөгөө бүсгүй нь Чи харвингаа соруулахаасаа өмнө тархин доторхи усаа соруулчихаач гэж хэлж байгаа юм. Ингэж кинонд гарч байгаа нь орчин үеийг америкчууд тэр тусмаа энэ сэтгэлгээний үзэгдлийг дэлхий өөрөө мэдэрч байгаагийн шинж. Тархийг нүд гэж ойлговол илүүдэл мэдээлэл нь нуух юм. Тэгэхээр тархины гоо сайхныг гутааж байгаа зүйл мэдээлэл гэж ойлгож болох нь.

-Тархи хэмээх нүднээсээ нуухыг нь авахын тулд яах вэ?
-Хувь хүн эхлээд тархин доторхи орон зайгаа мэдрэх хэрэгтэй. Тэгээд зөв мэдээллээр дүүргэх. Би өөрөө урлаг, утга зохиолыг бишрэн дээдэлдэг хүний хувьд бүх хүмүүс тархиныхаа орон зайг утга зохиолоор дүүргээсэй гэж боддог. Зарим нь тархиа танин мэдэхүйн, сэтгэхүйн, менежмент буюу мөнгө яаж олох тухай асуудлаар дүүргээд байна.
Математик хүний тархины 15 хувийг ажиллуулдаг, Харин утга зохиол 54 хувийг ажиллуулдаг гэсэн эрдэмтдийн судалгаа гарсан байдаг. Ингэхээр ном унших нь хамгийн зүйтэй болоод байгаа юм. Гол нь ямар ном унших бэ гэдэг нь чухал.

Хэн ч гэсэн шууд доошоо живэхийг бодохгүй биз дээ.
Ер нь энэ даяарчлал хэмээх их уены үерт монголчууд бид дээлтэйгээ давхиад орчих уу гэдэг асуудал хүртэл гарч ирнэ. Дотоод сэтгэхүй, монгол ахуй гэсэн юм бүхэнтэйгээ орох ёстой. Ёс заншил, хүн чанар, түүх уламжлалаа гээгээд орвол нүцгэн орсонтой ижил.
Дэргэд нь ахмад настай хүн живж байхад түүнийг татаж авах хүн чанар, өөрөөр хэлвэл монгол хүний мәе жудаг бидэнд байх ёстой. Магадгүй гадаадын орныхон энә хүн тэртэй тэргүй өнгөрсөн асуудал гээд цааш хөделнө. Харин монгол хүний сэтгэхүй бол өөр.

Цас, бороонд уруудсан малыг нь дөхүүлээд өгөх. Аль эсвэл усан дээр ирсэн цангасан малыг нь өөрийн юм шиг усалчихдаг. Энэ монгол сэтгэхүй, монгол ахуйг л тархиныхаа хальснаас арчиж болохгүй.

-Таны яриад байгаа хүн чанар, монгол хүний хүнлэг сайхан сэтгэл алдагдаж байна гэж ярих хүмүүс цөөнгүй болж. Энэ нийгэм цаг үеийн нөлөө юү?
-Хүний мөн чанарыи тухай орчин үеийн урлаг, утга зохиолд ихээхэн тусгаж эхэлж байгаа. Хүн гэдэг нэг талдаа маш сайн, нэг талдаа их муу юм. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн багшийн хэлснээр Бурхан чөтгөр хоёр буйлж эзэгнэсэн эдлэн гэдэг лугаа адил. Нэг хэсэг манайхан хүний мууг нь их нуудаг байсан. Утга зохиол ч ялгаагүй.

Дүрийг нь гаргахдаа Хөх торгон дээлтэй, шар дурдан бүс бүсэлеэн бүргэд мэт хамартай, хараацайн жигүүр адил хөмсөгтэй тэр хийморлиг залууг Балдан гэнэ. Энэ бол сайн хүн гэдэг.. Түүнд муу юм байхгүй. Орчин үед бол хүний дотоод сэтгэл, жинхэнэ мөн чанар луу өнгийж бичигдэж байгаа.
Энэ байдлаа дагаад Би чинь хүн юм чинь яагаад нууц амрагтай байж болдоггүй юм, бусад шиг яагаад мөнгөний тәлөө шунаж амьдарч болдоггүй юм гэсэн хүний дотоод бодлыг зарим хүмүүс хүн чанар гэсэн ойлголттой хутгаад байна. Амьдралын төлөө зүтгэх, мөнгөтэй болох нь, нууц амрагтай байх нь хүний мөн чанар. Жинхэнэ хүн чанар гэдэг арай өөр ойлголт.

-Ямар ойлголт бол?
-Олон жишээн дээр тайлбарлаж болно л доо. Тухайлбал нэг нөхөр найз бүсгүйгээ хаялаа гэхэд энэ нь хүн чанар уу, үгүй юу гэдэг асуудал. Тэр бүсгүйг үнэхээр хаях санаа төрсөн л бол өөрийнх нь мән чанар, эр зориг, ухаанаараа шийдэх хэрэг. Тэр ч байтугай Шаиьюг эцгийнхээ амийг хөнөөчихеөд монгол төрийн төлөө хаан ширээнд суусныг хүн чанаргүй гэж үзэх үү.

-Та бид хоёр хүн чанар, мән чанар гээч зүйлийн тухай нэлээдгүй ярилаа. Ярианыхаа сэдвийг жаахан гүнзгийрүүлээд хайрын тухай ярья?
-Хайр гэдэг бол манантсан тэнгэр юм. Хайр өөрөө төөрдөг, өөрөө өөрийгөө олдог. Манайхан өөрийнхөө хәл дор тааралдах чулууг л харах хэмжээний. Магадгүй хамгийн түрүүнд тааралдсан хүнээ хайр гэж ойлгодог хүмүүс байх. Эсвэл хайраа олох гэж манантсан тэнгэр дор бүдчиж яваа нэг нь бий. Мөн манан арилахыг хүлээн, хайр ирнэ гээд суудаг нь ч бий.

-Та хайраа эрж явна уу, эсвэл олчихсон уу?
-Манантсан тэнгэрийн тухай ярих болсон шалтгаан маань би магадгүй хайраасаа төөрснийх юм болов уу,

-Хүн аливаа зүйлийн эхэнд тэргүүнээ /толгой/ авч үздэг бол та сексийг. Энэ тухайгаа?
-Би их сонин, сонин юм л боддог. Хүний хөгжилд нөлөөлөх гол зүйл гармоны солилцоо, Сексийн тухай ярьж болно. Бэлгэвчтэй секс хийх нь жинхэнэ секс биш. Зүгээр зугаа. Өөрөөр хэлбэл тэнд бодисын солилцоо явагдахгүй байна. Аливаа зугаа цэнгэл хүнийг хурцлах биш мөхөөж байдаг. Харин жинхэнэ утгаар нь сексийг ойлгох юм бол хүн төрөлхтний хөгжилд хамгийн их түлхэц өгөх зүйл.

-Өнөөдөр бэлгэвчгүй харьцаанд орох эрсдэл ихтэй болоод байгаа?
-Тийм л дээ. Гэхдээ би өөрийнхөө бодлыг л хэлж байна.

-Таны энэ зүйлтэй /сексийг чухалчилдаг/ найз нөхөд чинь хэр санал нийлдэг вэ?
-Миний найз нөхөд оюуны өндөрлөгт хүрсэн. Тийм зүйлийг ойлгох чадвартай хүмүүс.

-Өнөөдөр сэтгэл эмзэглүүлсэн зүйл хүний наймаа. Найм, есөн настай жаахан хүүхдүүдийг өндөр үнээр зардаг аймшигтай явдал дуулдах боллоо.Үүнд залуу хүний хувьд ямар бодолтой байиа?
-Д.Маам гуайн Газар шороо романд Мөнгөн дор өнгө гундана гэж гардаг, Хүн төрелхтөн өөрөө техникээ бүтээчихээд дараа нь боол нь болж байна. Yүнтэй ижил мөнгө гээч зүйлийг өөрсдөө бүтээчихээд мөнгөн дороо өөрийнхөө мөн чанарыг гээж явна.

Үүний баталгаа бол хүний наймаа. Эд бараа болж байгаа охидууд маань өөрөө зөвшөөрсөн тал байдаг байх. Мөн хүчирхийлэн наймаалж байгаа. Хамгийн гол нь хүчирхийлэн наймаалах нь хүн өөрийнхөө мөн чанарыг мөнгөн дор гээсэн хэрэг.

-Найм есөн настай охид гэхэд санаанд багтамгүй байгаа биз?
-Эртний түүх, судар бичгүүдэд 11, 12 насандаа хадамд гарлаа гэж байдаг. Мөн Энэтхэгийн зарим овог аймгууд дунд 12, 13 насандаа хадамд гарсан тухай байдаг. Харин найм, есөн настай гэхээр санаанд багтамгүй зүйл. Хүн аливаа юманд дандаа шунаж амьдардаг. Сайхан гэдэг зүйлээсээ маш амархан уйддаг. Энэ цаг үед бол бүр ч амархан уйдаж байна. Өчигдрийн барьсан гар утас маргааш нь гэхэд загвар нь хоцорч эхэлж байгаа. Харин эрдэнэт хүнийг ингэж хаврын нялх ногоо шиг ургаж байх цагт нь эд бараа болгоно гэдэг аймшигтай.

(Өнөөдрийн монгол 226/396)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button