Хүнээс хайр хүсч амьдрах шиг хэцүү юм байдаггүйг ойлгох цаг болжээ

Энэхүү шуугиант мэдээллийг уншигчид ч үг үсэг гээхгүйгээр уншина. Харин үүний цаана хэн нэгний эрхийг хохироож буйгаа өдийг хүртэл хэн ч эс анзаарч ирэв.

Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй гээд заачихсан байх. Гэхдээ үүнд өвчин туссан хүнийг ниигмээс ялгаварлан гадуурхах ёстой гэсэн заалт ороогүй. Харин бид өвчин туссаны төлөө хэн нэгнийг гадуурхан хавчих болов.

Бид ХДХВ/ДОХ-той тэмцэх ёстой гэж лоозогнон сүржигнэхдээ цаад утга агуулгыг нь бүрэн ойлгохгүйгээр ХДХВ/ДОХ-ын халдвар туссан хүнтэй тэмцэх гээд нийтээр ойлгочихсон. Үуний балгаар нэгэн бүсгүй эндсэн түүх Монголын сэтгүүл зүйн түүхэнд томоос том сургамж болон үлдсэн. Өвчинтэй бус өвчтэй хүнтэй тэмцеэн улс дэлхийд Монголоос өөр хэд байх нь хамаагүй, бид ингэж тэмцэж болохгүй гэдгээ ойлгож мэдрэх алхмууд бага багаар ч болов бий болж байна. Өнөөдөр өөрийн санамсаргүй байдал, болгоомжгүй зан үйл, хамгаалалтгүй бэлгийн харьцаа-наас болоод хэн ч энэ өвчнийг авч болно. Энэхүү өвчнийг авсан хүмүүсийг буруутгах нь олон байхад зөвтгөх нь цөөхөн. Яагаад буруутгах ёстой гэж. Энэхүү асуултад хариулахын тулд бид ХДХВ/Дох гэж юу вэ гэдэгт хариулт өгч чадах мэдлэгтэй, мэдээлэлтэй байх ёстой.

Энэ бол зүгээр л өвчин. Хүний дархлалын системийг гэмтээж, таны биеийн эсэргүүцэх чадварыг үгүй болгодгоороо энэ өвчин аймшигтай.

Бас одоохондоо шинжлэх ухаан энэ өвчнийг анагаах арга замыг олоогүй. Энэ өвчин хүнд халдахдаа зөвхөн цусаар дамжин халдвар-лана. Түүнээс гадна та ХДХВ/ДОХ-ын халдвартай хүнтэй гар барьж, цуг усанд орж, хамт хооллож болно. Ингэлээ гээд танд уг өвчин халдахгүй.

Өдгөө монголчуудын нийгмийн сэтгэхүй ХДХВ/ ДОХ-ын халдвар туссан хүн шууд цаазын ял сонсох хэмжээнд хүртэл цочирдож эм-зэглэдгийг мэдрэх хэрэгтэй байна. Цочролд орсон дээрээс нь нэрмэж, амьд явах өдрөөс нь бид хэлтэлмээргүй байна. Сонины эхний нүүрэнд гарсан ДОХ-той хүн илрэв гэсэн мэдээлэл сэтгэл зүйн цочролд автаж, гүнзгий хямралд орсон хүнд яаж тусах вэ гэдгийг бид анзаарсангүй.

Бичээд л байв. Түүнийг Монголоос хөөх ёстой, цаазал гэх нь холгүй аашлав. Үүнээс болж тухайн хүн ХДХВ туссаныхаа төлөө амьддаа мянгантаа цаазлуулсан гэхэд болно. Энэ чинь зүгээр та ч, би ч тусч болох өвчин. Бид ханиад тусч, гэдэс нь гүйлгэж, дотор нь эвгүйрч, бөөлжиж байгаа нэгнээсээ зугтдаг бил үү. Үгүй.

Тэгвэл энэ нь энэ бүх өвчнөөс өөрц байхгүй. Өвчнийг сайхан, муухай гэж ялгадаггүй. Харин бид ялгав. ДОХ туссанаас тэмбүүтсэн нь дээр гэх. Гэвч угтаа энэ хоёр өвчин ямар ч ялгаагүй. Гагцхүү нэг нь хагас дутуу ч гэсэн эдгэдэг.
Монголчууд эдгэшгүй өвчин туссан нэгэндээ сэтгэлийн дэм өгдөг сайхан уламжлалтай. Таны царай сайхан, өнгөлөг байна, танагтай харагдаж байна гэдэг. Гэвч бидний энэ энэрэнгүй сэтгэл үгүй болов. Үнэхээр хүнд хүнлэг энэрэнгүй сэтгэл гэж байдаг бол ХДХВ туссан нэгнээ эвийлж хандах ёстой атал бид эерэгээр нь хандсаар ирэв. Тэртэй тэргүй ХДХВ-ийн халдвар авсан хүн өөрийгөө мянгантаа зүхэж, гэмшсэн. Сэтгэлдээ унагасан нулимс шиг гашуун нь үгүй гэсэн үг байдаг. Харин тэр гашуун нулимсыг нь бид хугаслах бус, харин ч улам нэмэн нэрсээр байх нь хэр зохимжтой вэ.

ХДХВ-ийн халдвар авсан хүмүүсийн яриаг уншиж суу-на. Тэд энэхүү өвчний халдвар тусаагүй хүмүүсийнхээ төлөө амьдрахыг хүссэн байх юм. Үрдээ, ханьдаа, анддаа, энэ өвчний халдварыг тусгахгүй юмсан гэж өөрийгөө зориулсан байх юм. Харин хүн төрөлхтөн, түүн дотроос монголчууд бид тэдний төлөө юу хийв. Энэ асуултад бид хариулах ёстой. Энэ бол бусдаас хайр хүсч, шаналж буй тэр хүмүүсийн өмнө бидний хийж чадах хамгийн эрхэм үйлс гэж хэлэхэд ч багадна. Үүнээс ихийг бид хийх өртэй. Өнөөдөр Монголд биеэ үнэлэгчид олшров. Бид түүнтэй тэмцеэн ч хяналтаасаа алдсан. Хүн төрөлхтний хяналтаас ХДХВ-ийн халдвар гарсан шиг гэж хэлэхэд болно. Энэ нь бидэнд өнөөдөр биеэ үнэлэгчидтэй, ХДХВ-тэй тэмцэх аргаа өөрчлөх цаг болжээ гэдгийг сануулаад байна бус уу.

Тэдэнтэй бид хуулиар, сүр хүчээр бус амьдралын үнэтэйг мэдрүүлэх, сэнхрүүлэн ойлгуулах аргаар тэмцэх хэрэгтэй байна. Бид ХДХВ туссан хүмүүсээ хайрлая.

Харин тэд бидэнд, биеэ үнэлэгчдэд амьдрал ямар үнэтэй юм бэ, эрүүл саруул амьдрахын аз жаргал, хайрлуулж хайрлаж амьдрахын зүйрлэшгүй сайхныг амьдралд хүмүүн хоргодохыг утга учрыг хэлж өгөг.

Бид тэднийг амьдад нь хайрлаж, бас бусдад ухаарал өгөх, үгээ хэлэх боломж олгох ёстой.

Д.ЛХАГВА-ОЧИР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button