Ч.ЦЭВЭЭНПYРЭВ Бэлтгэл маш сайн байгаа

Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Английн Манчестер хотод Дэлхийн боксын холбооны мэргэжлийн боксын дэлхийн аварга болж Монгол улсынхаа нэрийг дэлхийн дэвжээнд цуурайтуулсан юм. Харин ирэх сарын 5-нд Дэлхийн боксын холбооны 57 кг-ийн жингийн дэлхийн аваргын бүсээ хамгаалах тоглолтыг Английн Каунтри хотод хийхээр болжээ.-Удахгүй болох тоглолтынхоо талаар ярина уу?

-Мэргэжлийн бокст аваргынхаа бүсийг хамгаалах тоглолт хийж зэрэглэл ахидаг. Ганц тамирчинтай нэг удаад дөрвөн минут 12 үе тоглодгоороо онцлогтой юм.

-Тоглолтын бэлтгэл хангагдсан уу?
-Бэлтгэл маш сайн байгаа. Бэлтгэл хангагч тамирчидтай хамтарч бэлтгэл сургуулилт хийсэн. Ирэх долоо хоногт явахаар төлөвлөж байна. Энэ удаагийн тоглолтод явах зардлыг маань Ньютел компани ивээн тэтгэж байгаа.

-Өрсөлдөгч тань ямар тамирчин бэ. Судалж үзсэн үү?
-Африкаас гаралтай Их Британиийн тамирчин Р.Рудфолд тоглох болсон. Харин өрсөлдөгчөө сайтар судлаагүй. Гэхдээ интернэтээс амжилт, рейтингийг нь олж үзсэн.

-Ямар тактикаар тоглох гэж байна?
-Хүчээр давамгайлж, аль эсвэл өөрөөр нь тоглуулах тактик барьж байгаа. Дорно дахины зодооны аргад байдаг. барыг уулнаас буулгах, зуурах гэх мэт олон арга бий. Тухайн үеийн байдлаас шалтгаалж эдгээр мэхнээсээ сонгох байх.

-Энэ удаагийн тоглолт өөрт тань ямар ач холбогдол өгөх вэ. Өөр олон улсын том тэмцээнд орохоор төлөвлөсөн үү?
-Дэлхийн боксын холбооны аваргын бүс Монголд үлдэх боломж олдож байгаагаараа энэ тэмцээн миний хувьд төдийгүй, нийт монголчуудад ихээхэн онцлогтой болно. Одоохондоо дараагийн тэмцээний тухай төлөвлөөгүй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button