Шинэ түүх

ажиллах ёстойг тов тодорхой сонирхолтой харуулж олон оронд хэвлэгдэж бестселлер болсон Сингапурын удирдагч Ли-Куан-Ю-гийн Шинэ түух ноллыг Норовын Пурэвдагвын орчуулгаар нийтэлж байгаа билээ.

Миний байрлах болсон газар руу харуул хамгаалалттай машины цуваа ирэхэд замын хөдөлгөөнийг үймүүлж таагүй байдал үүсгээд байсан учраас энэ хугэцаанд би засгийн газрын хуралдааныг тогтмол хийж чадахгүй байдалд хүрсэн. Ингээд би чухал асуудал хэлэлцэх ёстой сайд нартайгаа телефон хурал хийх замаар байдлыг зохицуулж харин ч бүр тасралтгүй хийдэг хурлаас хэсэг ангижирч билээ. Миний туслахууд болон засгийн газрын нарийн бичгийн дарга Вон Чоой Сен /Wong Chooi Sen/ өдөр бүр ирж ажилладаг байлаа.

Түүнээс гадна байрнаас холгүй орших АЦХ-нийхний гольфийн талбай дээр заримдаа найзтайгаа, заримдаа Чутай хамт ганцаараа 9 бөмбөг / уг нь 18 бөмбөг оруулж тоглодог, орч/ тоглож алдэв тайлан, цааснаас түр амсхийдэг болов.
Гурван хүүхэд маань сургуульдаа явах ёстой байсан хэдий ч тав тухгүй байдалтай эвлэрэн гэртээ хэсэг суухаас өөр арга байсангүй. Таагүй байдал үүсгэсэн олон зүйлийг яаж хэлж барахав, наад зах нь байшингийн маань өмнө талд замаас тусгаарласан хана босгосон. Сум нэвтрүүлдэггүй шил олтол байрньг цонхыг ган ялтсаар халхалсан.

Яг л нэг шорон шиг болж билээ. Хэдэн сарын дараа шилтэй болоход манайхан сая нэг баяртай амьсгаа авсансан. Оксли роуд дахь байрандаа буцаж ирэхэд англичууд Непалаас хөлсөлж авчирсан цагдаа гуркууд хамгаалах болсон байв. Хурцадмал байдал үүсэн хятад цагдаа малайчуудьгг, эсвэл малай цагдаа хятадуудыг буудахад хүрвэл байдал хэцүүгээр эргэж мэдэх байсан учраас ийм алхам хийсэн хэрэг. Гуркүүд аль ч талынх нь бишээс гадна хатуу сахилгатай. үнэнчээрээ алдартай улс.

Энэ бүх явдал миний сэтгэлд хүчин мөхөс байгаа, тухайн мэдрэмжийг минь улам хурцалж, цэрэг арми байгуулж дээсэн дөрөөн дээр байгаа улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалах зайлшгүй шаардлагатай байгааг нотлож байв.
Надад шийдэх ёстой олон асуудал байсан. Юуны түрүүнд Сингапурын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх, үүний дотор НҮБ-ын гишүүн болох асуудал хүртэл багтаж байлаа.

Гадаад хэргийн сайдаараа би Синатамбу Ражара-там /Sinnathamby Rajaratham/-bir томилсон. Бид нөхөрсөгөөр Ража гэж дууддаг байлаа. . Тэрбээр Лондонд оюутан байхаасаа, дараа нь хүйтэн дайны үеэс л хэт хийрхдэггүй хэрнээ колоничлол, үндсэрхэг үзлийн эсрэг үзэл бодлоороо нэрд гарсан учраас энэ албан тушаалд тун тохиромжтой хүн байсан юм.

(Өнөөдрийн монгол 226/396)
Орчуулсан Норовын ПҮРЭВДАГВА Үргэлжлэл бий

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button