Дурангийн өмнө тайчих амархан уу

Харин үнэн хэрэгтээ ийм үзэгдэлд тоглохын тулд хэдэн удаа зураг авч жүжигчид хэр их хөлсөө туслуулдаг болох нь хөшигний ард үлддэг. Тэгвэл Холливудын үзэсгэлэнт эмэгтэй одод энэ тухай сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцаж байна.

Сальма Хайек. Дур булаам мексик бүсгүй маань хүмүүжилтэй нэгэн. Тэрбээр Антоний Бандерастай хамт Мексикт нэг удаа кинонд тоглохдоо тайчна гэхээс л үстэй толгой нь арзайж байсан гэнэ. Хамаатан садан аав ээж нь энийг дэлгэцээр харна гэхээс тэрбээр тун эмээж байжээ.
Үүнээс болоод намайг бараг кинонд тоглуулахаас татгалзах гэж байсан шүү. Би уйлаад л. Эцэст нь тэр хэсгийн зургийг хэсэг хэсгээр нь энэ тэндээс кадр наан бүтээсэн. Миний хувьд дурангийн өмнө тайчна гэдэг хэцүү асуудал. Энэ үеэр би аав, ах хоёрынхоо тухай бодоод тэднийгээ хүмүүсийн амнө эвгүй байдалд оруулах юм шиг санагдаад байдаг юм гэжээ.
Өөрөөр хэлбэл үзэгч бидний дуртайяа үздэг хэсгийг бүтээх гэж жүжигчид маань багагүй л бие сэтгэлийн бэлтгэл хийдэг юм байна.

Мадонна. Поп хатан хаан бас жүжигчин тэрбээр Сайн найз Эвита зэрэг нэлээдгүй хэдэн кинонд тоглоод амжсан. Түүний бодлоор энэ нь инээдтэй зүйл огт биш гэнэ. Огт мэдэхгүй эр хүнтэй гэнэт ойр дотно байдалтай болох эвгүй шүү. Гэхдээ ийм үеэр яг л өөр юмны тухай бодолгүйгээр харин тоглолтондоо анхаараад л ажлаа хийх чухал гэж Мадонна зөвлөж байна.

Женнифер Анистон– Брэд Питтийн экс эхнэрийн хувьд ор хөнжлийн хэсгийн зураг авалт нь тун сандаргасан гэхдээ сексийн ямар нэгэн мэдрэмж төрдөггүй ажил юм байна. Иймээс жүжигчин маань энэ хэсгийн зураг авалтыг хурдан дуусгахыг хичээдэг гэнэ.

Кейт Уинслет.
Алдарт Титаник кинон дээр эхээс төрсөн хэвээр нүцгэн зургаа зуруулж байгаагаар тоглосон жүжигчин маань харин тун сонирхолтой мэдээллийг бидэнд өгч байна. Титаник-аас хойш кинонд тоглохдоо тэрбээр ор хөнжлийн хэсгийн үеэр нүдээ аниад хамтран тоглогчийнхоо оронд Леонардо ди Каприо байна гэж төсөөлдөг гэнэ шүү. Тэрбээр хамтрагчаа харахгүй байх нь их тустай юм. Би хажууд минь Леонардо байна гэж төсөөлдөг. Энэ надад тусалдаг шүү гэж хэлсэн нь багагүй шуугиан тарьсан юм.

Анжелина Жоли. Ертөнцийн хамгийн дур булаам бүсгүй гэдэг цолыг зүүж үзсэн жүжигчин бүсгүй дурангийн өмнө тайчихаас огтхон ч айж эмээдэггүй гэнэ. Гэхдээ сайн мэддэг эр хүнтэйгээ сексийн хэсэгт тоглох нь түүний хувьд илүү хялбар байдаг аж. Тухайлбал, Амьдралыг булаах кионд тэрбээр өөрийн эртний танил Этан Хоктой амрагууд болж тоглосон. Сайн найзтайгаа иймэрхүү юм хийхэд хөгжилтэй байсан шүү. Нэг хэсэгт тэр намайг хананд шахаж тэврэх ёстой байсан юм л даа. Бид хоёр ухаан зүггүй инээж байснаас болоод энэ хэсгийн зургийг нэлээд хэдэн дубль хийж байж авсан шүү гэж ярьж байна.

(Өнөөдрийн монгол 226/396)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button