Хоолны нарийн чанд дэглэм сахих нь үр ач нарт тань муу нөлөөтэй

Америкийн хэсэг эрдэмтэд судалгаа шинжилгээ явуулсны үндсэнд эмэгтэй хүний хооллолт дор хаяж хоёр удамд нөлөөлдөг бо¬лохыг баталжээ. Тиймээс Туршилтын явцад эмэгтэй хүний хэрэглэж буй хоол хүнс ганц өөрт нь ч бус үр удамд нь нөлөөлдөг болохыг баталлаа хэмээн Кеннид Бэкман өгүүлжээ. Калифорни дахь Оклендийн судалгааны институтын хүүхдийн эмнэлгийн эрдэмтэд энэхүү туршилтыг хулгана дээр явуулжээ. Уг туршилт бид эцэг эхээсээ зөвхөн ген бус генийн мэдээллийг хүлээн авдаг гэсэн онолыг бүрэн баталж байна. Тэгэхээр хоёрхон долоо хоногийн дотор үр дүнгээ өгдөг супер хоолны дэглэм сахихаас өмнө энэ нь үр ач нарт маань ямар нөлөө үзүүлэх билээ гэдгийг сайтар бодож үзэх хэрэгтэй.
Дашрамд хэлэхэд энэ оны зургадугаар сард Харвардын анагаахын сургуулийн эрдэмтэд хүний биеийн галбир генээс шууд хамааралтай гэдгийг баталжээ.

Өглөөний сонин 39 /39/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button