ДОХ бол биднийг эцсийг нь хүртэл туршиж байгаа аймшигт зүүд юм

ДОХ-той зохицож аж төрөх нийгэм бий болохоос нааш бэлгэвчний сургалт болоод судалгаа, шинжилгээг өргөжүүлсэн ч үнэн хэрэг дээрээ халдварыг нь зогсоож чадахгүй нь нэгэнт илэрхий болоод байна.
Гэвч ДОХ-оор халдварлагчид ихэнх нь хэлмэгдлээс айн нийгмээс нуугдан амьдарч байгаа Японд олон улсын уриа үгнээс хэтрэхгүй байна. Үнэн хэрэг дээрээ ялгэварлан гадуурхах явдал хэвээр төдийгүй, асуудал нь үр дүнд хүрэхгүй байна. Хэлмэгдлээс айсан халдварлагчид үнэн байдлаа хэлж чадахгүйгээс ялгаварлах нь тиим ч тод илрэхгүй нь мэдээж. NHK-ийн нэвтрүүлэгт оролцсон 60 халдварлагчийн дунд ДОХ-ын халдвар авсан, ДОХ-той гэдгээ мэдэгдсэний төлөө ажлын байр болон орон нутгаасаа ялгаварлагдан гадуурхагдсан хүмүүс ихэнх нь байлаа.
Ажилд орох үзлэгийн цусны шинжилгээгээр ДОХ-ын халдвартай нь мэдэгдээд ажилд орж чадахгуй болсон, найзууд нь холдож хөндийрсөн, хамт хоол идэх хүнгүй болсон, даргадаа үнэнээ хэлтэл ажлаасәә хадагдсан гэх мэт… Цусны өвчтэй байсан нөхрөө ДОХ-оос болж алдсан эхнэр нь халдвар авснаа ажлын газрынхан болон нутгийнхандаа мэдэгдсэний дараа ахлах сургуульд байсан хүү нь гэртээ харихаа больсон байна. Тогооч байсан болохоор ажлаасаа гарахаас өөр аргагүй болсон. Ойр хавийн хүмүүс нутгийн баяр ёслол үйл ажиллагаанд түүнийг оролцуулахыг хүссэнгүй. Эмнэлгийн хамт олон сэтгэл тавин асарсан ч гэсэн насаараа амьдарсан төрөлх хотынхондоо гадуурхагдсандаа тэр эмэгтэй гутарч гуньж байсан юм.

ДОХ-ын эсрэг Ард түмний нийгэмлэг байгуулвал яасан юм бэ?
Насанд хүрсэн эрчүүдийн 100 хүний нэг нь ДОХ-ын халдвартай гэж яригддаг Америкт ДОХ-той хүмүүст туслах болон хамтран аж төрөх нийгэм бий болоогүй л байна. Ялангуяа ДОХ нь үйлдвэр, худалдаанд нөлөөлдөг. ДОХ шиг зарга ихтэй өвчин байхгүй гэж яригддаг.
Америкт 1980-аад оны үед хүмүүсийн ажлын хөлсний талаархи зарга, шүүмжлэл газар авч, үйлдвэр, худалдаа үнэлтад орсон. Үүнтэй зэргэцээд өвчнийг анагаах эмч нарын эмчилгээний зардал ч өссөөр байсан. 1990 онд АНУ-ын парлементын хурлаар ДОХ-ын халдвартай хүмүүсийг тахир дутуу хүнд тооцож Тахир дутуу хүнийг хамгаалах гэсэн хууль тогтоосон. Америкийн үйлдвэр, худалдааныхан ДОХ-той яаж тэмцсэн тухай сайн мэдэх Сүмитомо Сэимэй төв судлал-ын Мацүяама Коүхиро гуай хэлэхдээ Америкийн үйлдвэрлэгчид ДОХ-ын эсрэг хамгийн түрүүнд босч тэмцлийг жолоодсоноор төр, засаг хөдөлсөн бөгөөд Япон ч гэсэн ДОХ-ын эсрэг Ард түмний нийгэмлэг байгуулж ажлаа эхэлбэл ямар вэ? гэсэн санал дэвшүүлж байгаа.

АНУ-ын менежментийн төвөөс 1991 онд 1633 үйлдвэрт судалгаа явуулснаар, ДОХ-ын асуудалтай тулгарсан уйлдвэр 22,8 хувь, тэр дундаа ДОХ-ын халдвартай хүмүүст тэгш эрхтэйгээр хандсан гэсэн нь 94,4 хувь гэсэн хариу гарсан.
Японд 1992 оны намар Токио хотын үйлдвэр, худалдаанаас зохиож буй ДОХ-ын эсрэг хурал зохион байгуулсан. Энэ хурлаар халдварлагчдад цалин хөлсний ялгаа үзүүлж болохгүй, мән уг хүний зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн шинжилгээ хийж болохгүй гэсэн асуудал хөндсөн. 1992 он 12 дугаар сарын тавны өдөр болсон NHK телевизээр цацагдсан ДОХ-ын нэвтрүүлгийг үзэж суусан нэгэн залуугийн тухай ярья. Тэр залуу ДОХ-ын халдвартай бөгөөд багаасаа цусны өвчтэй байсан. Гэхдээ өвчин нь хөнгөн байснаас бусдын адил гүйж харайж, ажил хийдэг нэгэн байв. Гэтэл 1992 онд бүх нийтийн эмнэлгийн үзлэгт орлоо. 1985 оны бүх нийтийн үзлэгээр өвчин илрээгүй тул одоо ч гэсэн илрэхгүй байх аж бодсон боловч шинжилгээний дүнгээр ДОХ-ын халдвартай нь тогтоогдлоо. Тэр залуу хоёр жилийн өмнө Минори гэдэг бүсгүйтэй гэрлэхээр санал нийлжээ. Бүсгүйн аав, ээжид ч ДОХ-ын халдвартай гэдгээ хэлжээ. Харин Минори түүнтэй эрлэх саналаасаа буцсангүй. Тэр залуу найз нөхөддөө ч ДОХ-той гэдгээ нуулгүй хэлэв.

Найз нөхөд нь түүнийг зөв сэтгэлээр хүлээн авч ажил үйлсэд нь тусалдаг болов. Тэр залуу ажилдаа үнэнч шударга бөгөөд ганц зовиурлах зүйл бол даргада ДОХ-ын халдвартай гэдгээ хэлэх үү, байх уу гэдэг асуудал байлаа. Даргадаа хэлэхээр шийдэж үнэнээ ярив. Дарга нь дээшээ хэлэхгүй гэж амласан боловч тэсэлгүй ам алдаж орхижээ. Удалгүй захирал дуудаж ажлаасаа гарахыг санал болгов. Харин залуу татгалзсан хариу өгөв. Урьд өмнө ганцаараа үлдээд ажлаа хийж байхад захирал нь хамт хоол идье гэж хэлдэг байсан бол харин одоо үг ч дуугарахгүй болов. Тэр залуу их сургуулийн ДОХ-ын судлаачид болон оюутнуудтай хамтран нутагтаа ДОХ-ын талаар сайн дурын ажил зохион байгуулж, залуу хүмүүст хандаж ДОХ-той хүнийг ялгаварлалгүй дэмжиж тусалж байх талаар нэлээд зүйл хийсэн юм. Одоо тэр залуу компәнийнхаа хамгийн сайн ажилтны тоонд оржээ.

Хил гэж байхгүй хүн төрөлхтний тэмцэл
ДОХ-ын халдварлагчдад биеэрээ туулж ирсэн ялгаварлан гадуурхагдахад хил гэж байхгүй. ДОХ-ын тухай бага мэдлэгтэй улсад амьдарч байгаа халдварлагчид бүр ч хөөрхийлөлтэй. Тэд гэр бүл болон найз нөхөд мөн эмч нараас үргэлж гаруурхагдаж байдаг. Төр болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр ДОХ-ын тухай цацагдаж бас бэлгэвчний сургалт зэрэг ажлууд өрнөж байвч энэ нь ДОХ-ын халдварыг зогсоож чадахгуй бөгөөд харин ч эсрэгээрээ халдвар ихэссээр байна.
ДОХ-той тэмцэхийн тулд тухайн өвчтөнг нийгэмд зөвөөр хүлээж авахаас гадна эмчилгээ, даатгал гэх мэт зүйлд нь санаа тавьж уг хүний эрхийг хамгаалах нь чухал.

Америкт анх ДОХ үүссэнээс эхлээд уг асуудлаар ажиллаж байсан Элизабет нас нөгчи-хийнхөө өмнө ДОХ бол хүн төрөлхтний айдас бөгөөд дайнаас өөр хил гэж байхгүй, хүн төрөлхтний доторхи сэтгэлийн дайн юм. Бид өвчтэй хүнээ ялгаварлан гадуурхах замыг сонгох уу, эсвэл хүн хүнээ хайрлах замыг сонгох уу? ДОХ бол биднийг эцсийг нь хүртэл туршиж байгаа аймшигт зүүд юм гэж гэрээсэлсэн.
ДОХ-той хүнийг ялгаварлан гадуурхалгүй хамт амьдарна гэж яг юуг хэлж байгаа вэ? Тэр бол ДОХ-той хунийг жирийн нэг өвчтөн мэт үзэж энэрэнгүй хандана гэсэн үг. Бид өвчин тусахаараа хурдхан л өвчнийхөө оношийг мэдэж авч хэрэгтэй эмчилгээгээ хийлгэж, гэр бүл, найз нөхдөөрөө асруулж халамжлуулах гэдэг. Хун амьдрахын тулд хэрэпэй бүхнээ шавхдаг. Тэгвэл ханиад, ходоодны шарх, ДОХ ч гэсэн бүгд л адилхан өвчин. Урт насална гэдэг үгний утга нь ихэвчлэн өвчин эмгэгийн давж туулж ирснийг хэлнэ. Хүн төрсний эцэст үхдэг жамтай. Өвчин тусахгүй байна гэж ч байхгүй. Тийм болохоор ДОХ туссанаас болж сэтгэл санаагаар унах хэрэггүй.

Мэдээж энэ өвчнөөс сэргийлэх арга байгаа. Наад зах нь тохиолдлын хавьталд бэлгэвчгүйгээр секс хийхгүй байх гэм мэтээр…
Энэ өвчний талаар нэлээд санаа тавьж ажилладаг нийгэмд ДОХ-той хүнийг ялгаварлан гадуурхахгүй байх сургалтыг тийм хүмүүстэй хамтран хийдэг. Англи болон Австрали зэрэг улсуудад иймэрхүү ажил зохион байгуулдаг. Энэ нь их үр дүнд хүрсэн байна. Америк, Таиланд зэрэг ДОХ-оор өвчлөгсөд ихтэй улсууд энэ туршлагаас суралцаж байна. Японд ч гэсэн саяхнаас эхэлж байгаа. Бусад улс орон ч гэсэн энэ туршлагыг судалж хэрэглэвэл зохимжтой.
Мөн ДОХ-той хүмүүст үйлчлэх лавлах утас, ямар ч эмнэлэгт шинжилгээ өгч болдог болгох, хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан ялгаварлан гадуурхагдахаас хамгаалагдах зэрэг нь чухал ач холбогдолтой. Ингэсний эцэст ДОХ-оор халдварлагч үйлдвэр болон сургууль дээр гадуурхагдахгүй ажлаа хийж, хичээлдээ явж болно. Шийдэж боломгүй асуудал бас байна. Энэ бол гэр бүлгүй өвчтөн болон Японд ирсэн ДОХ-той гадаадын хүний асуудал юм.

Сэтгүүлийн тэмдэглэл
Найздаа ДОХ-ын тухай ном бичиж байгаа гэж хэлсэн үед, Наадахыг чинь уншвал ДОХ-ын халдвар багасах уу гэж тэрбээр асуулаа. ДОХ-ын эсрэг нэлээд хэдэн ном гарсан билээ. Эмнэлэг, эмч нарт зориулсан ном яах аргагүй мэргэжлийн хэлээр бичигдсэн байдаг. Харин миний бичиж байгаа ном бол ДОХ-ын тухай нэвтрүүлэг хийж ирсэн сэтгүүлчийн тэмдэглэлийн нэгэн хэсэг юм. Тэр үедээ ДОХ-той өвчтөнийг гэр бүлийнхэн, найз нөхөд нь яаж асарч сувилж, хэрхэн шаналж зовж байсныг харуулсан ном юм. Энэ нь өөрөөр хэлбэл, ДОХ-ын халдварыг зогсоох хамгийн амархан арга ч байж магадгүй. Би ДОХ-ын жил гэж яригдаж байсан 1987 оноос одоог хүртэл ДОХ-ын нэвтрүүлэг 17 удаа хийсэн. Гэхдээ нэг л юм дутагдаад байсан. Энэ бол мэдээлэл, баримт байлаа. Миний одоо ярих зүйл бол хоёр гурван жилийн өмнө болсон юм.

ДОХ-ын тухай цаг хязгаарлалгүй ярилцахаар дөрөв таван хун цугларч даруй зургаан цаг ярилцсан боловч бас л мэдээлэл хомс байлаа. Харин одоо ном бичвэл юм хийсэн юм шиг болох болов уу гэж санах боловс бас л баримт мэдээллээр дутагдаж байна. Зөвхөн нэг халдварлагчийн тухай бичихийн тулд маш олон баримт, түүнийг цуглуулах их цаг хэрэгтэй. ДОХ гэдэг өвчнийг сайн мэдэхийн тулд гагцхүү Японы бус дэлхийн бусад улс орнуудын эмчилгээ, эдийн засаг, нийгэм, хэвлэл мэдээллийн сурталчилгаа бүгдийг нь мэдэхгүй бол болохгүй. Японд ДОХ-ыг судлахын тулд цусны өвчнийг судлахгүй байхын аргагүй. ДОХ-ын халдварлагчдын 60 хувь нь цусны замаар өвчилсөн байдаг. Яагаад ДОХ цусаар дамждаг юм бэ? гэдгийг тодорхой бичихгүй юм бол мэдээллээр дутмаг ном болно.

Мөн бидэнд ДОХ-оос суралцах зүйл их бий. Яагаад ДОХ гэдэг өвчнийг тусав? Америкийн ДОХ-оор өвчлөгсдийн ихэнх нь ижил хүйстэнтэйгээ явалдагчид байдаг. Харин тэд ДОХ-ын эсрэг нэлээд ажил өрнүүлж байгаа. Японд ч гэсэн цусны өвчтэй хүмүүс ДОХ-ын эсрэг тэмцэж байгаа. Энэ мэтээр янз бүрийн асуудлыг судалж байж номоо бичнэ. NHK-ийн нэвтрүүлгийг хамт хийлцсэн ДОХ-той өвчтөн, халдварлагч нартай ярилцаад энэ өвчний тухай их зүйл мэдэж авсан. Тэгээд ДОХ-той хүнтэй хамт амьдрах нь жирийн үзэгдэл мэт санагддаг болсон. Хүн ямар ч хүнд өвчин туссан, хүн шиг зоригтой амьдрах ёстой. Японд ДОХ-той хүмүүс ба бусад өвчтэй хүмүүс сайн дурын ажил их хийдэг. Жишээлбэл, ДОХ-ын лавлах, эмчилгээний тухай заавар зэргийг сурталчилж байдаг. Энэ бүхний тухай л би бичсэн юм даа. ДОХ-той өвчтөнг жирийн өвчтөний адил хүлээж авах тэр цаг хүртэл сэтгүүлчийн хувьд энэ ажлыг хийсээр байх болно.

(Монголын мэдээ 226/396)
Япон хэлнээс орнуулсан Соёл эрдэм дээд сургуулийн оюутан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button