Санжийн Пүрэв Ланжийх нь үнэн байна

Ухаандаа, Явуу багш зохиолчдьщ хорооны намын үүрийн дарга болчихоод будилж түүртэж, Тангадын Галсан тэмээн дээрээс Махкомбинатад ажилчнаар ирж, М.Цэдэндоржийң нэг найз инженер шинэ төрсөя хүүхэддээ хэрчилгээ авахаар дүүрэг дээрээ очиход Гулранс гэдэг нэрийг нь сонсоод яах гэж хүүхэддээ гадаад нэр өгсөн юм бэ гэж байцаагч нь гайхаж жаал хүүхдийн эцэг Өвөрмонголд төрсөн монгол найрагчийн нэр юм аа гэхээр нь,

-Тийм байх аа. Даанч хятад нэр шиг санагдаад байсан юм гэж онигоотож байснаас хойш нэг их удаагүй байсан байх. Санжийн Пүрэвт би шинэхэн гарсаи нэг номоо дурсгаж билээ. Номон дээрээ, Санжийн Пүрэв санжийна, санжсан хойноо ланжийна гэж бичсэн гээд байгаа. Тэр үедээ бид хөхрөлдөөд л өнгөрсөн. Тоглоом угийн наадгай, каламбур гэсэн ч болох эл үгсийг би үнэн сэтгэлээс амьхандаа бодож бичсэн билээ. Санжийхдаа яахав дээ, ямар товч шилбэ байгаа биш гэж бодож магадгүй. Гэвч үгэн дотор үг үхэр дотор тугал гэж үг, байдаг шүү дээ. Олны дунд ихэд нэртэй энә даруухан хүн хэзээ ч нэг их гоёод, хоймор эзэлж тарайчихаад байхгүй. Бичгийн том хүн гэ-хэд Налайхын уурхайд анх байх үеэсээ онц ялгараад байх юмгүй дээ. Зангиа зүүсгэл болоод ч байхгүй. Ялгаа нь уурхайд нүүрс хүрздэж явсан бол сүүлдээ үг хүрзэддэг болсон. Одоо ч хүрзэдсээр л нүүрсээр орон гэр дулаацуулж явснаа сэтгэл дулаацуулдаг ажилтай болсон тиим л нэгэн юм.

Өөрийгөө магтан дөвийлгөх, ихэрхэх, түүчээлэн хашгичих зан түүнд үгүй. Тамхиа нэрэн тэрүүхэндээ тонгойж май тавьж, нөхдийнхөө ярианд хөөрөн инээд наргиантай үг ивж жигтэйхэн хоргүй, зөөлнөөс зөөлхөн нүд нь юуг ч юм өрөвдөн хайрласан, аливааг хооронд нь эвтэй аятай байлгачихсан гэсэн юм шиг дандаа харагдах. Гаднаасаа бол нээрээ л нэг иймэрхүү санжийсан эр. Гэхдээ энэ санжгар их бичнэ. Бичиг нь атаархмаар. Баллана сохолно саатна гэж байхгүй. Ерээд оноос хойш цоорсон олон худалчийн нэг нь Би зохиолоо боддоггүй кадад

Ромбуу гарагаас хэлээд агдөг, би бичээд л авчихдаг гэж хэлэв гэдэг шиг ямар нэг зохиолоо эхэлсэн бол бичээд л байх нь тэр. Роман, тууж, өгүүллэг, кино ялгаагүй. Туушиндаад л хаячихна. Энэ бол зохиолоо урьдаар маш сайн бодчихдог гэсэн үг. Азын цэнхэр уулыг хүртэл лав ингэж л шударсан байх аа. Гэртээ, ажил дээрээ, Шадавлингийн зусланд ялгаагүй дэргэд нь үхэр буу тавьсан ч анзаарах сөхөөгүй бичгийн цаас хоёр хуваасны нэг дээр дандаа хар бэхээр дурайлгаж суух юм билээ. Зохиолууд нь бичихээс нь ч өмнө төрчихдөг болохоор хэзээ л бол хэзээ зохиол эсвэл аль нэгэн хэсгийг нь, тэнд гарах дүр, яах ийхийг нь ч юмуу гарцаагүй мах цусанд төрсен хэн нэгний тухай ярьж байгаа юм шиг өнөөх зөөлөн нүдээ харж, аниж уруулаа долоон пар пар инээж суугаад үнэн санаанаас их саихан ярина. Арван хэдэн роман, дөч тавин тууж, олон өгүүллэг, олон кино … Тоглоом биш л дээ.

Тээр жил би Алтайн зохиолчдын тухай нэгэнтээ шүлэглэж гарав аа. Сонинд хэвлэгдэж ч байлаа. Тэнд Пүрэвийнхээ тухай бас бичсэн, гэм нь одоо мартаж, шүлэгтэй хайчилбараа ч гээж орхижээ.

Тэнд лав
Тонгойчихоод, Санжийн Пүрэв дэргэд явааг нь харахад
Толгой нь тэртээ доор бөхөн гөрөесний ухнархуу
Торгон чиг авьяасаараа зохиолчдын гүрэн улсдаа
Тоглойчихоод Дарвийн цэнхэр УРУУРХУУ
Сүүдэр нь ахадсан юм шиг нүүр яахав ээ
Сүү нь ихэдсэн юм шиг сэтгэл нь саихан
Сүжрэх царай нь гялбавч санаа нь хар
Сүйдтэй улсыг л харин яадаг юм билээ Алтай гэж байсан санагдах юм.

Пүрэв ямар ямар гээч зохиол бичлээ. Ямар чансаатай зохиолч билээ гэдгийг хүмүүс надаас асуулгүй мэднэ. Тэр одоо ч гэсэн бичсээр. Малгайнаасаа цантаж олойр сууж сүргийн сүүл хэрд үрээ дааганы салхин дор бөгтийсхийн гэлдрэвч наадамд аанай л уягдсаар, яс заан хурдалсаар л байдаг үнэнхүү торгон түмний эх шиг оюун сэтгэлгээний наадамд оролцөн бичсээр уншигч олноо баярлуулсаар л явна.

Эх утга зохиолын маань эл аргамагийн нуруун дээр урьд нь роман, тууж, өгүүллэгийн ачаа дүүрэн явдаг бол одоо тэр бүхэн дээр нь дурсамж дурдатгал буюу намтар цадигийн нэгэн шинэ ай төрлийн ачаа бишгүйдээ байх болов. Сүүлийн үед тэр манай буянт буурал өтгөс, ялангуяа зохиолч урлаг, соёлын салбарынхны тухай баримт жишээтэй, амьд сонирхолтой саихан дурсамжиин өгүүлэл олныг бичжээ. Тэр бүхний нь дээж Гэгээн өргөл хэмээх дурсамжийн ном гараад удаагүй байна. Мэддэг юмаа бичихэд хэзээд сайхан байдаг.
Пүрэв ч мэддэг юмаа л бичсэн байна. С.Удвал, Б.Явуухулан, Ч.Гайтав, Д.Пүрэвдорж, Д.Тарваа, Дашдооров гэәд бичиг номын ихэстэй удадн түргэн хамт өргөөлж, заримынх нь дотроо засах юманд гуйж, эр цээлсэн хойноо нәгэн цагт гүйсний хэрэг хамт татахаа ч татаж, зохиолчдын хороо Геологийн яамны баруун хатавчинд толгой хоргодон байх үед ч Удвал авхайн тэргүүлж босгосон уран зохиолын ергөө болсон сүүлхэн үеийн ордондоо хороо нь ч хороо зохиолч нь ч зохиолч байх үеийг цуг элээж явжээ.

Том дарга агсан Ж.Батмөнхийн нэр хаа хамаагүй хэвлэлийн компани дээр хэнэггүй нэгэн хянагчаас болоод Батмөх гэәд гарчихсны төлөө редакциараа хөнгөлүүлчих шахаж ч үзэж радиогийн ховч хар-аа үүрэн говь хангайгүй тэнэж нүүрсний уурхайд хөлсөө асгаж, төрийн ордонд гавьяатын тэмдэг гардахад ч гардаж хал узсэн хашир хандгай бол Пүрэв. Ингэж юм юм үзэж хүн хүнтэй нөхөрлөж явсны хэрэг юу билээ шинэ ном нь их уншууртай, манай Пүрэв л ингэж бичнэ дээ, нөхөддөө хайртай хүн л ийм олон баримтыг ингэж сайхнаар зуйнэ дээ гэмээр ном болсон байна. Залуус хүүхдэд байтугай мань мэтийн ч мэдээгүй санаагүй зүйл бишгүйдээ аж. 1968 онд юмсан. Төвийн бүсийн залуу зохиолчдын зөвлөлгөөн гэгч Дархан хотод болж билээ. Б.Догмид Дорноговиос, Пүрэв Налайхаас, би Төв аймгаас очиж өдгөөгийн гурван өвгөн бараа зүгсээ харалцаж билээ. Ингээд бодохноо ч бидний үе гарцаагүй үлдэгдэл болж үзэж дуулсан юмаар бас ч хоосон баймааргүй.

Гэхдээ л Пүрэвийн маань ном бидэндээ сонирхолтой байна. Хүмүүсийн хувьд өмнөх үе нь аливаа их ордны нэгдүгээр давхар юм. Эсвэл өвс, ногоо халгай цэцэг юу л бол юу ургах өгөөмөр сайхан хөрст газар юм. Ингэәд бодвол хуучнаа үл мэдэгч хүн хэмээгч хәл доороо юу ч үгүй агаарт дүүжлэгдсэн аалзтай адил ч юм шиг хачин сэтгэгдэл төрөх удаа надад байдаг.

Пүрэв тийм аалзнуудаас даанч өөр өө. Дэлхийд нэрд гарсан монгол Бямбын Ринчин гуай жигтэйхэн урт ханцуй дотроо эрх эргүүлж явсан байх гэмээр хэв эвдрээгүй гараа гарган хэн нэг зохиолчийн тамхинаас ороон гүвэр гүвэр ярьж суухыг, Явуу шүлэг бичиж байгаа нь энэ билээ гэж ширээгээ манан ингэ ботголох гэж байгаа юм шиг босон суун, хүрэн модон гаансаа хэрхэн улайтгахыг, Лодонгийн Түдэв өөрөө залуухан атал залуучуудын чих руү уран зохиол улс төр, түүх, гадаад хэл ер юугаар бол юугаар асгаж эрдэм номд эрт нэвтрэхийн ид бахыг хэрхэн үзүүлж суугааг сонссон биш нүдээрээ үзсэн хүн юм.

Сэнгийн Эрдэнэ хүн бүхэнтэй нийцтэй ч Явуу, Дашдооров хоёртой яагаад арай л илүу дотно байсны учрыг Араараа модтой Биндэръяа Арандалынхан энэ тэрийг бичсэн Биндэрийн Нямаа авгай гэр хорооллын галлагаатай нагжгар тагзанд тав тухгүй аж төрөн суухдаа гол бүтээлүүдээ хийснийг, амьдралын нь баяр баясгалан, авьяас, онгод аль алины нь хувийг энэ хүнд бурхан бараг хэтрүүлээд өгчихсөн байх гэмээр Дэндэвийн Пүрэвдорж саахалтдаа сонсогдтол мөнхөд тас тас инээн, алиа наргианаар нөхдөө зодсон шиг явдаг атлаа ганцхан өөрийнхөө төрсөн Эрээн уулын барааг хараад л зүггүй том нүд нь бодлогошрон дуу нь намсаад, уулзахгүй олон жил болсон эцгээ гэнэт палхийтэл ороод ирэхэд бяцхан хүү нь хэрхэн барьц алддаг шиг болдгийг тэрэгний арын нь суудлаас харсан хүн юм.

Монгол морь-ийг бичсэн Д.Тарваа гуай Халхын голын 60 жилийн ойн үеэр Дорнод нутагтаа очоод хөрсөн дээр нь төрж, японоос буу мөрлөн хамгаалж явсан газраа алсыг харуулдан зогссоноо насны буулган дор их лав орсноо гэнэт санасан мэт Би энд дахиад ирэхгүй байх даа гэж вгүүлж том нүднээсээ нэгэн дусал том нулимс унагахыг харан өрөвдөж зогссон хүн юм. Дурсамжийн нь ном энэ мэтийг яриад байна.
Тэгэхлээр зохиолчид хаа явна, ярина хөөрнө, уйлна дуулна бидний дунд Пүрэв явж, ажиллахын дээ дә эр ажиллаж радиогийнхны нээгээд хаячихсан хар хайрцаг шиг хэн юу хэлнэ, дуугарна яана ийнэ бүгдийг дотроо бичиж л суусан байна.

Гэгээн өргөл ном өнгөрсөн зууны жараад оноос өнөөгийн гол гол зохиолч, уран бүтәэлчдийн тухай гунигтай баяртай олон хүн, олон үйл явдлыи тухай тулхтай сайхан яриа ярьж байна. Д.Намдаг, Ч.Лодойдамба, Ч.Чимид л гэдэг. С.Бадраа, Ж.Бадраа л гэдэг. Жан. Шагдар, Жам.Шагдар л гэдэг… бурхад байж дээ. П.Пүрэвсүрэн, Ш.Сүрэнжав, П.Бадарч, С.Лочин гээд үеийнхэнтэйгээ дэвэрч хэн хэнээ хөглөж, Янжинлхам бурханы эрх хөвгүүд мэт ургаж жаргаж явсан гэрэлт мөчүүдээ ч тэр хэвээр нь л зураад авч амжжээ.

Гэгээн өргөл-ийг уншаад сууж байтал Л.Түдэв авгайн тэртээ жараад оны сүүлчээр айлдаж байсан үгс гэнэт сэргэн санагддаг байна. Юу гээчийн урт хүзүү вэ гэмээр гуухайж, нудний нь дэгжин шил гойд зохисон ганган Түдэв тамшаалсхийн XXI зуун гэхэд баримт тэргүүн эгнээнд гарна. Элдэв олон тодотгол энэ тэрээс ирээдүйн завгүй уншигчид татгалзана гэж өгүүлдэг байлаа. XXI зуун гэхээс итгэл муутайхан сонсож суусан би шинэ төрийн сүлдэн доор шинэ зуунд манаргаж явна.
Би л тэр мэт сүүлдэж ухаарч байснаас бус Пүрэв зохиолч бол дээрх санааг аль хэдийнэ ухаараад ухаарснаа нотлох мэт баримтаар түрсэн номоо биччихсэн байж таарлаа. Ингэәд бодохоор би Пүрэвийгээ санжийх биш ланжийна гэсэн маань оносон байна.

(Өнөөдрийн монгол 226/396)
Дөнгөдийн Цоодол

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button