ОХУ-ын Зарубежгеологи-ийн удирдлагыг хүлээн авч уулзлаа

Т.В.Данченко Төрийн тэргүүнийг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Монгол Улсын томоохон орд газруудад хайгуулын ажил, олборлолт хийхэд Зарубежгеологи хөрөнгө оруулж, техник, технологийн туслалцаа үзүүлэх боломжтойг илэрхийлэв.
Ерөнхийлөгч Монгол Улс, ОХУ хоёр геологи, уул уурхай, ашигт малтмалын олборлолтын салбарт олон жил амжилттай хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд ОХУ-ын төрийн өмчийн томоохон компаниуд манай улсын уул уурхайн томоохон орд газруудад хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхолтой байгаад баяртай байна гэв.

/Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас манайд мэдээллээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button