Ардын жүжигчин Ц.Гантөмөр Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртлээ

Монголын театр киноны урлагийг хөгжүүлэхэд оруулсан онцгой гавьяаг нь үнэлж Ц.Гантөмөрт Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж, Сүхбаатарын одон, Алтан соёмбо тэмдгээр,
Хэнтий аймгийн Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн нэвтрэлтийн бригадын дарга Б.Түмэндэмбэрэлд Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж, Сүхбаатарын одон, Алтан соёмбо тэмдгээр тус тус шагналаа.


Улсын драмын эрдмийн театрын зөвлөх зураач Ц.Доржпаламыг Монгол Улсын ардын зураач цолоор, сэтгүүлч зохиолч Б.Цэдэндамбыг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Говь-алтай амйгийн Дэлгэр сумын Гуулин багийн дунд сургуулийн захирал Д.Жамьянг Монгол Улсын гавьяат багш цол, Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын хөгжмийн удирдаач, багш С.Дашнямд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цол, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Газрын ундраа ХХК-ийн захирал Ш.Мардаанд Монгол Улсын гавьяат агрономч цол, Өмнөговь аймгийн аймгийн Манлай сумын эмнэлгийн салбарын эрхлэгч, их эмч Г.Рэнцэнноровт Монгол Улсын хүний гавьяат эмч цол, Хууль зүйн үндэсний төвийн захирал, доктор, профессор Ж.Амарсанаад Монгол Улсын гавьяат хуульч цол, ШУА-ийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ж.Цэрэнсодномд Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан цол, Төр засгийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газрын харьяа Засгийн газрын XII байрны захиргааны дарга Б.Бандид Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол, БХИС-ийн Удирдлага, технологийн дээд сургуулийн захирал, доктор, пропессор Л.Батмөнхөд Монгол Улсын гавьяат багш цол, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Ч.Отгонбаярт Монгол Улсын гавьяат багш цол, Улсын драмын эрдмийн театрын захирал Д.Цэрэнсамбууд Монгол Улсын урлагийн гавьяат цол, хөгжмийн зохиолч Т.Насанбуянд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цол, Хэнтий аймгийн Хаш тун эмнэлгийн эрхлэгч, их эмч Ж.Батхуягт Монгол Улсын гавьяат эмч цол, хүүхдийн зохиолч Д.Гармаад Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол, Монгол шуудан ТӨҮГ-ын дэд захирал Д.Төгсөөд Монгол Улсын гавьяат холбоочин цол хүртээлээ.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал Ч.Дашдаваа, Засгийн газрын ХЭГ-ын Шадар сайдын бүсчилсэн хөгжлийн үндэсний хорооны ажлын албаны дарга Д.Цэвээнжав, Улаанбаатар хотын ерөнхий дендрологич Б.Чимэд нарын хүмүүсийг,
Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн хэлтсийн дарга Л.Гаваасүрэн, Батлах хамгаалах их сургуулийн захирал, хошууч генерал Н.Жалбажав, ШШГЕГ-ын тасгийн дарга, хурандаа Р.Нацагдорж, ШШГЕГ-ын тасгийн дарга, хурандаа Х.Оюунгэрэл нарыг,
Алтан гадас одонгоор ШУТИС-ийн Холбоо мэдээллийн технологийн сургуулийн профессор О.Балдангомбо, Сангийн яамны нягтлан бодох бүртгэл, хяналтын газрын ахлах мэргэжилтэн Р.Батжаргал, Төрийн холбооны газрын албаны дарга Б.Батмөнх, Монголын уулчдыг дэмжих Ганга-Эверест сангийн гүйцэтгэх захирал Б.Гангаамаа, Засгийн газрын ХЭГ-ын Шадар сайдын ахлах зөвлөх Ё.Гэрэлчулуун нарыг шагналаа.
Цэргийн гавьяаны одонгоор ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Батжаргал, ШШГЕГ-ын Гадна хамгаалалтын албаны дарга, хурандаа Д.Ганбат, Улсын Мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагч, цагдаагийн хурандаа Н.Зоригт,
Хөдөлмөрийн хүндэт медалиар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төмөр замын Хэрэг эрхлэх газрын орлогч дарга Т.Ганболд, Улаанбаатар дулааны сүлжээ ХК-ийн хэсгийн засварчин Д.Бат-Очир, Цагдан хорих 461 дүгээр ангийн ерөнхий эмч Д.Хишигдолгор, Цэргийн хүндэт медалиар Замын Цагдаагийн газрын Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Баатарсүрэн, Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн отрядын дарга, тэргүүн ахмад Ц.Баттулга, ШШГЕГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Я.Гаанжуур, Зэвсэгт хүчний жанжин штабын группийн дарга, ахлах ахлагч Д.Эрдэнэбат нарыг шагналаа.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button