Ноосонд хучигдсан нууц

биеийнхээ далд хэсэгт ургасан үснээс яагаад салах гэж оролддогийг судалснаа дэлгэрэнгүй тайлбарлажээ. Эрдэмтэд түүний илтгэлийг сонсоод үсний тухай асуудлыг бүр нарийвчлан үзээд ерөөсөө үс ямар утга учиртай юм бэ гэж асуудлыг лавшруулан хэлэлцсэн боловч бөөн маргаан дэгдсэнээс биш цэгцтэй хариу шийдэл гаргасангүй. Нэг талаас орчин үеийн бидний биеийн үс бол хүнийг эртний үст сармагчин маягийн амьтадтай төрөл садан гэдгийг котолж буй хэрэг. Ийм хэлхээ холбоотой гэдгийг эртний үст сармагчин хоёрьш биед байдаг таван сая орчим үс нотолж байна. Гэхдээ сармагчингийн үс цөм адилхан, арьсыг жигд бүрхсэн байдаг бол хүний хувьд үс байрлалаараа ондоо.

Өөрөөр хэлбэл, хүний биед байдаг үс тачир богино, шингэн юм. Хүн хувьсан өөрчлөгдсөн өнө удаан хугацаанд өтгөн үсээ зориуд долоон гуужихад хүргэжээ. Ингэж үс гуужихад халуун цаг уур нөлөөлсөн байж мэднэ. Хүн халууцахгүйн тулд үсээ гээж, зөвхөн далд, нууц хэсэгт үс үлдсэн хэмээх таамаглалыг нэг хэсэг эрдэмтэд дэвшүүлдэг боловч энэ нь батлагдаагүй. Халуун орны одоогийн сармагчингууд тэгвэл яагаад битүү үстэй хэвээрээ байгаа юм бэ гэдэг асуулт гарахад дээрх таамаглал ор үндэсгүй болох нь мэдэгддэг.

-Гуужих үйл явц ариун цэврийн шаардлагаар явагдсан. Үсэнд элдвийн бөөс хуурс шигдэж, өвчин эмгэг үусгэдэг байсан тул бидний эртний өвөг дээдэс үс байхГүй, эрүүл саруул ханиа сонгосон тул яваандаа бид нүцгэрч үснээсээ салсан гэж Марк Пигель (Акгли) үзэж байна.
-Үгүй, энэ бол зөв таамаглал биш. Бидний өвөг дээдэс 70 мянган жилийн тэртээгээс хувцас өмсч эхэлсэн тул тэр уеэс үс ноос зулгарч үгүй болсон. Хүн хувцастай болсноор биеийг бүрхсэн үс бүгчимдэж бүтэж үхсэн гэж Дэвид Рид (АНУ) ярьсан байна.

Францын эрдэм шинжилгээний үндэсний төвийн хувьслын биологийн мэргэжилтэн Андрее Миллер бүр ч хөгийн гэхүйц онол дэвшүүлж хүмүүс үсгүй шалдан нүцгэн болоход гал буруутай гэжээ. Эртний сэгегэр элэнц хуланцууд маань гал гаргаж сураад түүдгийн дэргэд биеэ ээж бүлээцэн дулаацаж байгаад унтчихдаг байсан. Тэр үедээ үс ноосоо хуйхалж түлэгдсээр байгаад сүүлдээ нүцгэрч одоогийн хэвэндээ орсон гэж франц эрдэмтэн үзсэн байна.

(Өнөөдрийн монгол 226/396)
(ХИС-ийн 1-12 анги Д.ЖАВЗАНДУЛАМ)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button