Эмэгтэйчүүд хүчирхийллийн эсрэг

Тэгвэл энэ өдрөөс эхлэн хүний эрхийн өдөр болох 12 сарын 1 хүртэл 16 хоногийн аяныг олон улсын хэмжээнд тогтмол зохион байгуулдаг байна. 2006 он нь жендерээс үүдэлтэй хүчирхийллийг эсэргүүцэх кампанит ажлыг орон даяар зохион байгуулж эхлээд 16 жилийн ой тохиож байгаа гэнэ. Юм юм л тохиож байгаа энэ өдрүүдэд уг асуудал хурцаар тавигдах бололтой.
Энэ ажлыг хүрээнд 11 сарын 14-өөс эхлээд шат дараалсан арга хэмжээнүүдийг авч ирсэн бөгөөд 12 сарын 15 хүртэл үргэлжлэх гэнэ. Тухайлбал, НYБ-ын хүүхдийн эсрэг хүчирхийллийн судалгааны тайланг танилцуулах уулзалт болон 16 хоногийн аяны түүх- гэрэл зургийн үзэсгэлэн, цагаан туузны өдрийг тэмдэглэх, ДОХ-ын эсрэг үйл ажиллагаа, 16 хоногийн аяны өдрүүдэд охидод зөвлөгөө өгөх нээлттэй өдрүүдийг зарлах гэх мэт олон ажлуудыг дүүрэг болгон дээр зохион байгуулах гэж байна.
Дэлхийн хэмжээнд хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүсийн 80 хувь нь эмэгтэйчүүд байгаа гэсэн тоо баримт гарснаас болоод энэ асуудалд хүйсийн тэгш бус харилцаа үүсээд байна гэж үзсэн байна. Тэгээд ч энэ удаагийн аяныг Жендерийн тэгш бус харилцааны үндэсний хороотой хамтарч зохион байгуулахаар болсон байна. Мөн энэ талаар хуулийн төсөл засгийн газарт өргөн барисан ба удахгүй УИХ-аар хэлэлцэх гэсэн. Энэ өдрүүдэд хүчирхийлэлд их бага хэмжээгээр өртөөд байгаа бүх эмэгтэйчүүд болон охид бүсгүйчүүдэд тэдний хаалга нээлттэй байгаа аж.
Энэ талаарх Монгол улсын ерөнхий сайдын зөвлөх, Жендерийн тэгш бус харилцааны үндэсний хорооны дэд дарга хадагтай Б.Долгорын чрианд анхаарлаа хандуулна уу
үideo1
Дэлхийн хэмжээнд энэ өдрийг 1960 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд Доминикан улсад хүний эрхийн төлөө тэмцэж байсан нийгминй зүтгэлтэн 3 эмэгтэйг эрх баригчид нь хөлсний алуурчнаар хороолгосон бөгөөд үүнийгээ авто машины осол байсан гэж мэдэгдэж байсан ажээ. Хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн энэ бусармаг явдлыг жигшин зэвүүцсэн олон нийтийн хөдөлгөөн тус улсад өрнөж, жил бүрийн 11 сарын 25-ны өдрийг эмэгтэйчүүд, охидыг хүчирхийлэх явдалтай тэмцэх олон улсын өдөр болгох санаачлагыг анх дэвшүүлж байжээ.
Энэ асуудалтай холбоотой хэдэн тоо баримтыг дурдвал, Монгол улсад
3 эмэгтэй тутмын нэг нь хүчирхийллийн ямар нэг хэлбэрт өртдөг
5 гэр бүл тутмын нэг нь хүчирхийллийн харилцаатай байдаг
10 эмэгтэйн нэг нь нөхөртөө зодуулдаг
2 хүүхэд тутмын нэг нь хүчирхийллийн ямар нэг хэлбэрт өртдөг
Хүчингийн гэмт хэргийн хохирогчдын 60 хувь нь 19-өөс доош насны охид байгаа
Хүүхэд бие махбодын шийтгэл оногдуулах явдал нь сургууль, цэцэрлэгийн орчинд нилээд байдаг гэдгийг багш нарын 38 хувь нь хүүхдийг буруу хэрэг хийсний төлөө зоддог, хүүхдүүдийн 45.3 хувь нь цэцэрлэг, сургууль дээрээ зодуулдаг гэж үзсэнээс харагдаж байна.
Ийн хүний эрхийн төлөө тэмцэж байдаг энэ салбарынхан 16 хоногийн турш үйл ажиллагаагаа зохион байгуулах юм байна. Хэрвээ та хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртөөд түүнийгээ хэнд хэлэхээ мэдэхгүй байгаа бол энд ирж болох бөгөөд мөн хүний эрхийн үйл ажиллагааг хүндэтгэдэг бол дуу хоолойгоо нэгтгэж болох нээ.

/Оллоо.МН/
Б.Ц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button