МУНН-ын ерөнхий зөвлөлийн гишүүн С.Хүрэлхүү 250 сая төгрөгийг биднээс хулгайлж байгаа хулгайч шүү тэд нар чинь…

Тэгвэл энэ асуудал дээр Уламжлалын нэгдсэн нам сөрөг байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Монгол улсад парламентад суудалгүй намуудаас тууштай үйл ажиллагаа явуулдаг гэхэд болохуйц энэ намынхан өнгөрсөн онуудад олон саналуудыг УИХ-д оруулж тэд нар нь ч хэрэгжиж байсан. Тухайлбал, Улсын хүн амыг өсгөх тал дээр Алдарт эхийн одонг дахин гаргаж, 1-р одонд 10.000.000 төгрөг, 2-р одонд 5.000.000 төгрөг өгөхийг санал болгоход УИХ хүлээн авч одоогоор алдарт эх нэгдүгээр одонд 100.000 төгрөг олгодог болсон гээд дурдвал хийсэн ажил олон.
Тэгвэл энэ удаад тус намынхан Орон нутгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтын сан нэрээр улсын төсвөөс гаргахаар хэлэлцэж байгаа 250 сая төгрөгийн асуудалд ихээхэн сөрөг байр суурьтай байгаа гэнэ. Тэд тун удахгүй нэгэн мэдэгдлийг Засгийн газарт хүргүүлэхээр болоод байгаа аж. Энэ нот бичгийн товч утгыг тольдвол, 2007 оны төсвийн хуулийн төсөл хэлэлцэж байгаа энэ үед УИХ-ын гишүүн бүрийн тойрогтоо зарцуулах 250 сая төгрөгийг Орон нутгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтын сан нэрээр улсын төсвөөс гаргахаар УИХ хурал хэлэлцэж байгаа. 2006 онд УИХ-ын хуулийг шинэчлэн батлахдаа УИХ-ын гишүүн бүрт тойрогтоо зарцуулах 100 сая төгрөгийг улсын төсвөөс өгч, төрийн гишүүдээр авилгадан батлуулсанаас эхлэлтэй бөгөөд тухайн үед МУ-ын ерөнхийлөгч хориг тавьсныг УИХ өөрчлөн Шадар сайдын багцад оруулан нийтдээ 7.6 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргасан билээ.
Одоо УИХ-ын гишүүд тойрогтоо зарцуулсан мөнгөө 205 сая төгрөгөөр төсөвлөн хэлэлцэж байгаа нь гүйцэтгэх засаглалын дарамтад хууль тогтоох засаглал буюу төрөө оруулж буй хууль бус үйлдэл гэж манай намаас үзэж байна.
Мөн үндсэн хуулинд заасан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилго болон монголын ардчиллын хамгийн чухал ололт болох шударга сонгууль явуулах, сонгох сонгогдох эрхэнд бүдүүлэгээр халдсан халдлага гэж үзэж байна. Энэ 19 тэрбум төгрөгөө харин ч бүсчилсэн хөгжил, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх гэх мэт бодитой ажилд зарцуулавал Монгол улсын эрх ашигт нийцнэ.
Үүнийг харгалзан үзэж УИХ-ын гишүүд энэхүү үйлдлээсээ татгалзан, ухаалаг хандахыг уриалж байна. гэжээ.
Энэ талаарх МУНН-ын ерөнхий зөвлөлийн гишүүн С.Хүрэлхүүгийн ярианд анхаарлаа хандуулна уу
үideo1
Сонгуулиар хүүхэд болгонд 10.000 төгрөг болон шинэ гэрлэсэн хосуудад 500.000, шинэ төрсөн хүүхэд бүрт 100.000 төгрөг амлаж гарч ирсэн намууд хөрөнгө мөнгөний асуудлаас болоод уг асуудлыг энд тэндээс танаж, сүүлдээ бүр хэтрээд хүүхдүүдийг алагчилж, 3000 төгрөгийг арай л гэж олгож байгаа. Шинэ гэрлэсэн хосын 500.000-ийн асуудал бүр инээдтэй. 2006 онд танилцаад мөн ондоо гэрлэж байгаа хосуудад олгоно гэж айлдсан нь энийг бүр үлгэр болгосон. Хэн ч бодсон хэдхэн сарын дотор танилцаад гэрлэдэг хүн гэж байхуу. Шинэ төрсөн хүүхдийн 100.000 төгрөг харин ч гарт нь ирдэг байсан өлгий сүүний мөнгө болон бас бус мөнгийг өгөхгүй болсны оронд олгогдохоор болж хөглөсөн. Энэ мэт мөнгөө өгч чадахгүй байж өөрсдөө 250.000.000 төгрөгийн асуудлыг гаргаж ирээд хуваагаад авах гэж байгаа нь сонин.
Энэ асуудал нь хэрвээ шийдэгдээд батлагдчихсан тохиолдолд УНН-ыхан бусад улс төрийн хүчинтэй хамтраад бослого, цуглаан зохион байгуулж, УИХ-ыг тараах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдсэн.

/Оллоо.МН/
Б.Ц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button