Сантис боловсролын төвөөр ороод гарахуй.

Энэхүү санал асуулгад нийт 3000 орчим залуус оролцсоноос 71.6% нь Америк Монголын хамтарсан Сантис боловсролын төвийг хамгийн чанартай сургалт явуулдаг, шилдэг сургалтын төв хэмээн нэрлэжээ.
Дэлхийн 200 оронд 380 салбартай АНУ-ын Вашингтон хот дахь олон улсын хэлний Inlingua сургуулийн салбар Сантис боловсролын төв нь Улаанбаатар хотноо 1999 онд байгуулагдсан. Байгуулагдсанаасаа хойш 10.000 орчим суралцагсадыг төгсгөн гадаад, дотоодын их дээд сургуульд суралцах боломжоор хангаж өгсөн гэхэд болно.
Сантис төвийн Бизнесс хөгжил, хүний нөөцийн хэлтсийн захирал Д.Нямсүрэн ярьж байна. Сонирхоно уу
үideo1
Сантис боловсролын төв нь олон улсын стандартад тохирсон төлөвлөгөөний дагуу сургалтаа явуулдаг бөгөөд 2005 оны Монголын ТОП-10 сургалтын төвийн нэг төдийгүй Олон улсын оюутан солилцооны консулын Best agent-аар шалгарсан байна. АНУ-ын 7 муж улсын их дээд сургуулиудтай хамтран ажилладаг. Тухайлбал, Вашингтоны Straford-ийн их сургууль, Олон улсын Үurginia-ийн их сургууль, Английн Лондонгийн худалдааны их сургууль гэх мэт.
Тэд англи хэлний хичээлийг зөвхөн 10 жилийнхэн болон түүнээс дээших насныханд заадаг гэвэл та эндүүрч байна. Тус боловсролын төв саяханаас 6-8 насныханд зориуласан хагас сайны ангийг нээсэн бөгөөд хүүхдийн нар сэтгүүлтэй хамтран англи хэлний буланг эрхлэн ажилуулж байгаа гэсэн. Та хүүхдээ ирээдүйд улс нийгэмдээ хэрэгтэй хүн болгохын тулд заавал гадаадын үнэтэй сургалтанд явуулахгүйгээр Монголдоо чанартай сургалтанд хамруулах боломжтой боллоо.

/Оллоо.МН/
Б.Ц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button